Хайлт хийх

“ОХУ, БНХАУ-ын харилцаа түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрсэн”

  2019-06-06
 
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний ОХУ дахь гурван өдрийн төрийн айлчлал өчигдөр эхэллээ. Хоёр улсын удирдагчид дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ, БНХАУ-ын найрамдалт харилцааг сайшааcан байна.

Ши Жиньпин “Ерөнхийлөгч Путин миний хувьд сайн найз, сайн холбоотон. Хоёр улсын харилцааг шинэ түвшинд хөгжүүлэх болно” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хамтран ажилласан ОХУ-д талархаж буйгаа илэрхийлээд хоёр улсын харилцаа түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрснийг онцолжээ.

Путин, Ши нар өчигдөр иж бүрэн түншлэл болон стратегийн хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан байна. Үүний зэрэгцээ ОХУ болон БНХАУ-ын голлох компаниуд ч мөн адил хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын даргатай олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд хоёр тал адилхан байрь суурьтай байгааг онцлон тэмдэглэжээ. Тэрээр уулзалтыг илэн далангүй, нээлттэй болсон гэж тодорхойлсон байна.

Өчигдөр орой хоёр улсын удирдагчид БНХАУ, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцсон аж. Ши жиньпин өнөөдөр Санкт-Петербург хотод зочилж, эдийн засгийн форумд оролцох юм байна.

Сонирхуулахад хоёр улсын худалдааны эргэлт 2018 онд 25 хувиар өсөж, 108 тэрбум ам.долларт хүрчээ. ОХУ-ын гадаад хэргийн сайд саяхан Хятадыг тус улсын хамгийн чухал эдийн засгийн хамтрагч гэж нэрлэсэн юм.

Эх сурвалж: Aljazeera.com

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-06-06 11:45 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ