Хайлт хийх

ЭНЭ ӨДӨР: Зургаан өдрийн дайн эхлэв

  2019-06-05
 
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.

1967 оны зургаадугаар сарын 05. Зургаан өдрийн дайн эхлэв

“Зургаан өдрийн дайн”, “Зургаадугаар сарын дайн”, “Гурав дахь Араб-Израилийн дайн” зэргээр нэрлэдэг зургаан өдрийн турш үргэлжилсэн дайн 1967 оны энэ өдөр эхэлжээ. Нэг талаас Израиль улс нөгөө талаас Иордан, Сири, Арабын нэгдсэн улс буюу одоогийн Египет улсуудын хооронд болсон уг дайныг Египет эхлүүлсэн гэж үздэг байна. Хоёр талаас 800 мянга гаруй цэрэг оролцож 340 мянга нь эндсэн уг дайнд Израиль ялж өнөөгийн газар нутгийг авчээ.

1971 оны зургаадугаар сарын 05. Алдарт жүжигчин Марк Уолберг төржээ

Америкийн алдарт жүжигчин, “Тед” киноны дүрээр олны танил болсон Марк Уолберг 1971 оны энэ өдөр АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотод мэндэлжээ. Өдгөө 47 настай тэрээр дөрвөн хүүхэдтэй бөгөөд “Мичин гараг”, “Трансформерс: Сүүлчийн хүлэг баатар”, “Трансформерс: Мөхлийн эрин”, “Тед”, “Тед 2”, “2 буу”, “Аавын гэр” зэрэг кинонд гол дүр бүтээж байсан юм. Уолберг 9 хүүхэдтэй айлын бага хүү бөгөөд ээж нь банкны ажилтан, аав нь дуудлагын жолооч байжээ. Мөн түүний хоёр ах Роберт, Донни нар жүжигчин юм.

1981 оны зургаадугаар сарын 05. Анхны ДОХ-ын шинж тэмдгийг илрүүлжээ

АНУ дахь Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв “Өвчлөл үхлийн долоо хоногийн мэдээ” нэрт сэтгүүл гаргадаг байна. 1981 оны энэ өдөр тус сэтгүүлд ижил хүйстэн эрчүүдэд илэрсэн шинэ өвчний талаар бичжээ. Уг өвчний улмаас тэдний дархлааны систем ажиллахгүй байсан бөгөөд мэдээлэл олон нийтэд тарахаас өмнө аль хэдийн хоёр нь нас барсан байна. Тийнхүү эл өдрөөс хойш тус өвчнийг албан ёсоор Дархлалын олдмол хомсдол буюу ДОХ хэмээн нэрлэжээ.

Эх сурвалж: onthisday.com

ЭНЭ ӨДӨР: Зургаан өдрийн дайн эхлэв

  2019-06-05
 
Нийтэлсэн:

А.Эрхэмбаяр

Gogo.mn сэтгүүлч

2019-06-05 09:40 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ