Хайлт хийх

Сүхбаатарын талбайн урд талын авто зогсоолыг лацдав

  2019-04-29
 
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжаар Сүхбаатарын талбайн урд хэсгийн авто зогсоолыг өнөөдөр машин оруулахгүй болгож, лацдав. 

Уг шийдвэрийн дагуу нийслэлийн Хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай компанийн удирдлагуудад үйл ажиллагаагаа зогсоож, газрыг чөлөөлж өгөх хугацаатай шаардлага хүргүүлжээ. Гэвч заасан хугацаанд тус компанийнхан газраа чөлөөлөөгүй тул нийслэлийн Хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуун, Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга тэргүүтэй албаныхан өнөөдөр тус компанийнханд дахин шаардлагаа тавьж, үйл ажиллагааг нь зогсоож, албадан буулгахаа мэдэгдлээ.

“Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу талбайн урд талын энэ газрын эзэмших эрхийг цуцалсан. Үүнтэй холбогдуулан “Ub constraction” компанид гурав хоногийн дотор талбайг чөлөөлж өгөх тухай хугацаатай албан шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хугацаа өнгөрсөн бямба гарагт дууссан. Мөн УБЗАА-тай хамтран ажиллах гэрээг цуцлах тухай мэдэгдлээ өнгөрсөн баасан гарагт тус компанийханд өгсөн. Компанийн зүгээс хоёр пост, хаалтуудаа авч, газраа чөлөөлж өгөх ёстой. Газар чөлөөлсний дараа бид энэ талбайд усан оргилуур барихаар төлөвлөсөн. Гэхдээ иргэдэд илүү хэрэгтэй зүйл бүтээн байгуулах үүднээс олон нийтээс мөн санал авч байгаа” хэмээн нийслэлийн Хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай ярилаа. 

Нийслэлийн Засаг дарга Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт олгосон захирамжийг цуцална гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Уг газрыг 2006 онд захирамж гарган 15 жилийн хугацаатай олгосон бөгөөд газар доорх байгууламжтай, усан оргилуур барихаар авчээ.

Гэвч газрын зөвшөөрлийг авснаас хойш хоёр жилийн дотор зориулалтын дагуу ашиглаагүй хууль зөрчсөн гэж үзжээ. 2016 онд автомашины зогсоол хийсэн бөгөөд 30 хувийн ашгийг Улаанбаатар хотын захиргаанд олгоно гэсэн ч өнөөг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Мөн 2017 онд 9.5 сая америк долларын банкны барьцаанд тавьсан гэж мэдээлэл байна.  

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс 

Нийтэлсэн:

Э.Оргил

Сэтгүүлч

2019-04-29 14:05 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ