Хайлт хийх

Гарааны бизнесээ Хятадад аваачих дөрвөн шалтгаан

Гарааны бизнесийг эхлүүлж, өсгөж, бойжуулахад тохиромжтой цөөн хэдэн газар бий. Цахиурын хөндий, Лондон, Нью Йорк гэх мэт том том нэрнүүд байна. Харин тэднээс гадна гарааны бизнест хамгийн тохиромжтой газруудын нэг нь Хятад улс юм.

Яг одоо гарааны бизнесээ шууд Хятадад аваачих ёстой дөрвөн шалтгааныг танилцуулж байна.

#1 Бүх зүйл нь “ТОМ” БНХАУ

Хятадад бүх зүйл бусад орнуудаас том. Жишээлбэл 1,5 тэрбум хүн амтай Хятад улс дэлхийд хүн амын тоогоор тэргүүлж байна. Бусад орнуудад тун жижигт тооцогдох зах зээл хүртэл энд том амжилтад хүрэх боломж бий.

Өөрийн бодож, төлөвлөсөн шинэ санаагаа хэрэгжүүлж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд санаа зовох зүйлгүй гэсэн үг.

Шеньжень хот...

#2 Өндөр хурд, түүнийг дагасан БОЛОМЖ

Хятадын Эдийн засаг өнөөдөр АНУ-ын ард хоёрдугаарт орж байна. Гэхдээ тогтмол өсөж байгаа бөгөөд өнгөрсөн жил гэхэд бараг долоон хувиар нэмэгджээ. Энэ нь жил тутам Швейцарын нийт эдийн засагтай тэнцэх хэмжээний мөнгө тус улсад орж байдаг гэсэн үг.

Боломж хурдацтай нэмэгдэхийн хэрээр бялууны хэмжээ дагаж өсдөг. Хүн бүрт хувь хүртэх боломж байна гэсэн үг бөгөөд хэдхэн жилийн дотор тэрбум долларын зах зээлийг эзлэх нөхцөл энд бүрджээ.

#3 Жинхэнэ чадвар энд бүрэлдсэн

Хятадууд бусдаас хулгайлдаг, Япон, Европ, Америкийн технологийг шууд хуулбарладаг гэсэн ойлголт үгүй болоод уджээ. Сүүлийн арав гаруйхан жилийн хугацаанд БНХАУ-ын Засгийн газар технологийн дэд бүтцээ хөгжүүлэхийн тулд хэдэн арван тэрбум доллар зарцуулсан байна.

Үр дүнд нь Бээжингийн, Цинхуагийн, Жиаотунгийн Их сургууль гэх мэт сургуулиуд өнөөдөр технологийн салбарын шилдэг боловсон хүчнийг төрүүлдэг болжээ.

#4 Бүх зүйлийг туршихад бэлэн

Будаан дээрх сийлбэр...

Хятадын Цахиурын хөндий гэгдэх Шеньжень хотын тухай баримтат нэвтрүүлэгт “Баруунд гурван сар хийх зүйлийг энд долоо хоногт л гүйцэтгэнэ” хэмээн гарч байв. Учир нь хамгийн анх дарь бүтээж, дэлхийн түүхийг өөрчлөх шалтгааныг үүсгэсэн Хятадуудын хувьд “Галзуу санаа” гэж байхгүй.

Бүх зүйлийг боломжтой гэж үздэг учраас шинэ бүхнийг турших, түүнийг нь гүйцэтгэх эрмэлзэл Хятадын ард түмэнд, Засгийн газарт бий.

Эх сурвалж: TheNextWeb

  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2018.04.30 - нд нийтлэгдсэн байна.

Гарааны бизнесээ Хятадад аваачих дөрвөн шалтгаан

Нийтэлсэн:

Д.Багахүү

Gogo.mn сэтгүүлч

2018-04-30 11:55 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ