Хайлт хийх

Монгол ЭРЧҮҮД юу хүсдэг вэ?

  2019-03-18
 
Монгол улс 1,5 сая эрэгтэйчүүдтэй гэсэн тооцоолол бий. Тэд бүгд хувь хувьдаа өөрийн гэсэн үзэл бодол, хүсэл тэмүүлэлтэй байдаг. Тэгвэл тэдний төлөөлөл болгож нас, үзэл бодол, хийж буй ажлаараа харилцан адилгүй эрчүүдээс юу хүсэж, бодож явдгийг нь сонирхлоо. 

Би ирээдүйд жүжигчин болохыг хүсдэг. Одооноос англи хэлэндээ шамдаж АНУ-д энэ чиглэлээрээ суралцана. Тэгээд дэлхийд алдартай жүжигчин болж Оскарын шагнал авахыг хүсч байна. Түүний хажуугаар Монголынхоо кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулна. 

Нийслэлийн 23-р дунд сургуулийн төгсөх ангийн сурагч Б.Энхтүвшин

Гэр бүлдээ анхаарал бага тавьдаг, эхнэртээ гар хүрдэг, араар нь тавьдаг гээд эрчүүдийн талаар сөрөг зүйлс сүүлийн үед их сонсогдох болжээ. Үүнд бага зэрэг эмзэглэдэг. Энэ нь гэр бүл төлөвлөлт, ар гэрээ аваад явах чадвар сул байгаагаас үүддэг байх. Мөн өвчлөл тэр дундаа бэлгийн замын өвчин, эрчүүдийн үргүйдлийн тохиолдол ихсэж буйд сэтгэл зовниж байна. Тэгэхээр эрчүүд минь эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, биедээ анхаараасай гэж хүсдэг дээ. 

Мэргэжлийн өвчин судлалын газрын мэс заслын эмч Д.Чинзориг

Xүний ямар ч боломж, мөрөөдөл, зорилго, авьяас, идэвxийг үгүй xийж чадаx ганц л зүйл бий. Тэр бол өвчин зовлон. Тиймээс эр хүн бүрийг хайртай гэр бүлийнхээ төлөө өөрийгөө хайрлан, зөв зохистой хооллож, илүүдэл жингүй, эрч хүчтэй, эрүүл чийрэг, урт удаан аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг.

Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Олон улсын хэмжээний мастер, Спортын тэргүүний ажилтан, хувийн дасгалжуулагч Ж.Баянмөнх

Эр цэргийн баяраар орой нь сайхан хоол хийгээд аавуудыгаа, ханиа ижлээ баярлуулахад л болчих нь тэр. Тэрнээс биш энд тэнд наргиж цэнгээд, архи дарс уун шоудах нь зохисгүй санагддаг. Эцэг хүний хувьд хэлэхэд хүн бүр үр хүүхдээ баян эсвэл сайд дарга болоосой гэж хүсдэггүй. Харин сурлага хөдөлмөр нь амжилттай, ухаантай, мөр бүтэн байх юм бол ямар ч эцэг баярлана. Би ч мөн ялгаагүй, охин минь бүжгийн спортын олон удаагийн аварга болсонд баярлаж явдаг. 

Гурван хүүхдийн аав Б.Нямсай

Хүсэл гэдэг хязгааргүй зүйл. Гэхдээ түүний эрэмбэ нь чухал ба нэн түрүүнд мэдээж эрүүл мэнд гэж хэлнэ. Хүн эрүүл байх юм бол тайван амгалан амьдрахын нэг үндэс. Сүүлийн үеийн статистик мэдээллийг хараад байхад монгол хүний өвчлөл маш ихэссэн байна. Монголчууд “Эрүүл биед саруул ухаан оршино” гэж зүгээр ч нэг хэлчихээгүй. Биедээ зовиургүй хүн л аливааг илүү өргөн, саруулаар харна шүү дээ. Үр хүүхэд, ижий аав, хань ижилдээ эрүүл саруул харагдана гэдэг хичнээн сайхан билээ. Тиймээс монгол хүн бүр эрүүл чийрэг, саруул ухаантай байгаасай гэж хүсч байна. 

УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар 

Миний ойрын зорилго сургуулиа амжилттай төгсөөд өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэхийг хүсч байна. Тэр нь мэдээж улс орны минь хөгжилд хэрэгтэй байх болно. Мөн нийгэм стресстэй байна гэж шүүмжилдэг ч надаар үйлчлүүлж байгаа хүмүүсийг харахад ихэнх нь зөв боловсон, соёлтой санагддаг. Цаашдаа ч бүгд эерэг, зөв хандалагатай болно гэдэгт би итгэдэг. 

“Circle K” сүлжээ дэлгүүрийн харилцагчийн үйлчилгээний ажилтан Ч.Бямбадорж

Нэн түрүүнд гэр бүл, эхнэр хүүхэд, энэ бие минь эрүүл энх байхыг хүсч байна. Ард түмний амьдрал хэцүү байна. Хүн мөнгийг хичнээн их хичээгээд олж чадахгүй үед эрүүл байхыг л хүснэ шүү дээ. Гэхдээ хүн ер нь өвчин зовлонгүй л байхад бусад нь тэгээд болчихно доо. 

Сонгинохайрхан дүүргийн иргэн, худалдаачин С.Жаргал

Эрчүүд минь илүү гэгээлэг, ухамсартай, бие биенийгээ хайрлаж хүндэлсэн, аливаад хүлээцтэй, тууштай, зорилготой байгаасай гэж хүсдэг. Бурхан багшийн сургаальд хүн өөрөө өөртэйгөө ажиллах, өөрийгөө ялан дийлэх нь чухал хэмээсэн байдаг. Ялангуяа уур мунхаг, хүсэл шуналаасаа хагацаж бодийн сэтгэлийг (энэрэхүйг) ухамсарлаасай гэж хүсдэг дээ. Аливаа юмс бүхэн хоорондын хамааралтай, шүтэн барилдлагатай байдгийг санах хэрэгтэй. Мөн “Би, би” гэсэн бодлоо хойш тавиасай. Жишээ нь замын түгжрэлд өөрөө биш энэ хүнийг эхлээд явуулчихъя гэж бодох юм бол түгжрэл үүсэхгүй байх нөхцөл бүрдэнэ. “Би, би” гэсээр байвал түүнээсээ болж бухимдана, зөрчил гарна. 

“Госог Гүнпэн Монголиа” төвийн орчуулагч Д.Норовбадам

Тухайн орчин, нөхцөл бүртээ л өөрийн сайнаар байхыг хичээж ирсэн. Сайн хүү, сайн сурагч, сайн дүү, сайн ах, сайн нөхөр, Японд суралцаж байхдаа мөн гадаадад явж байхдаа сайн Монгол хүн байх, эргэж ирээд өөрийн мэргэжлээр сайн ажилтан, мэргэжилтэн байхыг зорьж ирсэн. Харин одоо бол миний хамгийн их хүсэж байгаа зүйл бол хариуцлагатай аав байхыг хүсэж, хичээж байна. 

Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төвийн фактчекер Ц.Тамир

Хүмүүс хоорондоо харилцахдаа бие биедээ илүү их хүндэтгэлтэй байгаасай гэж хүсдэг. Нэг үгээр нийгэм тайван амгалан байхын суурь нь зөв эерэг харилцаа гэж боддог. Мөн “Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гэдэг шиг хүмүүст өөрийн аль боломжоороо туслахыг хичээдэг. Бусдыг ч мөн тийм байгаасай гэж хүсдэг юм. Мөн хүүхэд залуус үнэт цагаа хэрэгтэй л зүйлдээ зарцуулаасай. Магадгүй өдөрт нэг шинэ үг цээжлэх, өөрийгөө хөгжүүлэх зүйл хийгээсэй гэж хүсдэг. 

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн I түвшний оюутан Б.Лхагвацэрэн

Зөвхөн миний бие гэлтгүй онцгой байдлын албан хаагчид ч хэлэх байх. Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэн, байгууллага бүр идэвхтэй оролцож энэ талаар мэдлэг мэдээлэлтэй болоосой гэж хүсдэг. Иргэд гамшгаас авран хамгаалах ажлыг зөвхөн онцгой байдлынхан л хийх ёстой гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Өөрийгөө болон дэргэдэх хүнээ, гэр бүлээ аюулаас урьдчилан сэргийлэх, аврах эхний ажиллагааг иргэн өөрөө үзүүлэх боломжтой. Олон улсын аврах ажиллагааны туршлагаас үзэхэд нийт аврагдсан иргэдийн 90 гаруй хувийг хажуу хөрш, гэр бүл, дотны хүн нь аварсан байдаг. Тиймээс иргэд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд бэлэн байх, энэ талаарх бүрэн ойлголттой байгаасай хүсдэг. 

ХУД-ын Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга, ахмад Ц.Очбадрал

Монголын залуусыг хүсэл зорилготой, түүндээ хүрэх гэсэн чин эрмэлзэлтэй, тууштай байгаасай гэж хүсдэг. 

"Holiday Inn" зочид буудлын ресепшн Д.Тэргэл

Урлаг, уран сайхнаас олон хүн мэдрэмж авч, таашаагаасай гэж хүсдэг. Хүн аливаа урлагаар дамжуулж өөрт хэрэгтэй сайн сайхан зүйлийг олж авч болно. Жишээ нь нэг сайхан  уран зураг харчихад тухайн мэдрэмжээ бүтэн өдрийн турш тээгээд сэтгэл өөдрөг явж болдог. Тэр дундаа галерейг үнэ төлбөргүй үзэж сонирхох боломж манайд бүрэн нээлттэй байдаг учир хүмүүс энэ боломжийг ашиглаад уран зургаас эерэг мэдрэмж аваасай гэж хүсдэг дээ.

Монголын урчуудын эвлэлийн уран зураач У.Цолмонхүү 

Би өдөр бүр шөнийн 3:30 цагт ажилдаа гардаг. Хийж байгаа ажилд маань цалин урамшуулал минь хангалтгүй л санагдаад байдаг юм. Тэгэхээр тохижилт үйлчилгээний ажилчдын цалинг нэмээсэй гэж хүсдэг. Мөн ард иргэд илүү ухамсартай, соёлтой болж хогоо ил задгай хаяхгүй байгаасай гэж хүсэх байна. Хэрэв тэгвэл бидний хийж байгаа ажил жаахан ч гэсэн хөнгөрнө шүү дээ. 

Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний ажилтан А.Баяраа

Наснаасаа хамаараад хүний хүсэл өөр өөр болдог. 18-тай залуу сайн суръя гэж бодож байхад 30-тай залуу гэр бүлээ ийм болгоно гээд зүтгэж байх жишээтэй. Эмэгтэй хүнд үлэмжийн чанар гэж асар том зүйл бий. Яг түүн шиг эрэгтэй хүнд ухаан, ноён нуруу, ажилч хичээнгүй чанар гэсэн гурван зүйл заавал байх ёстой. Энэ гурав байхад ажилдаа амжилттай, гэр орноо аваад явчихна. Шийдвэр гаргах зүйлд ухаантай хандаж, зарим үед хүлээцтэй байх нь чухал. Ноён нуруу гэдэг бол аливаа асуудалд туйлширдаггүй, аливаа зүйлийг олон талаас нь харж голч шийдвэр гаргадаг байх чадварыг хэлнэ. “Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь” гэдэг нь том зорилго тавьж, түүнийхээ төлөө хичээнгүй шамдаж ажиллах хэрэгтэйг хэлж буй хэрэг.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан 

Иргэн бүр амар амгалан, аюулгүй аж төрөөсэй гэж хүсдэг. Тиймдээ ч би цагдаагийн албанд хүчин зүтгэдэг. Мөн иргэд хууль, эрх зүйн наад захын мэдлэгтэй, аюултай эрсдэлд өөрийгөө оруулахгүй, сонор сэрэмжтэй байгаасай гэж хүсдэг дээ. 

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн мөрдөгч Н.Энхбат 

Аливаа зүйлд хариуцлага гэдэг маш чухал. Үүнийг сайтар ухамсарласан хүн ухаалаг, аливаад зөв шийдвэр гаргадаг, алдсан ч гарсан үр дагавартайгаа нүүр тулж чаддаг. Тиймээс эрчүүдийгээ илүү хариуцлагатай байгаасай гэж хүсдэг. Алдаа гаргадаггүй, төгс хүн гэж мэдээж байхгүй ч аливаа зүйлд хариуцлагатай, алдаа гаргасан ч түүнтэйгээ нүүр тулах зоригтой байгаасай. Гэр бүл салалт сүүлийн жилүүдэд ихэссэн. Мэдээж хэн хэнд нь асуудал байдаг байх. Гэвч тэдний дунд хүүхэд хамгийн ихээр хохирч үлддэг нь харамсалтай.  Тиймээс хэн хэн нь тэр дундаа эрчүүд илүү ухамсартай, хариуцлагатай, аливаа алхамыг хийхээсээ өмнө эргэцүүлдэг байгаасай гэж хүсэх байна. 

Азийн супер модел, загвар өмсөгч Э.Энхболд

Монгол улс маань иргэн бүрээ тэр дундаа залуучуудаа хөгжүүлээсэй гэж хүсэж байна. Мэдээж хөгжсөн иргэн бүр өөрийгөө, гэр бүлээ бүр цаашлаад улсаа аваад явна гэж боддог. Мөн чадвартай, боловсролтой, хөгжсөн иргэн бүр хамтдаа Монгол улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулж чадна. Үүнийг л чин сэтгэлээсээ хүсэж байна даа.

Дуучин С.Гантогоо

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

Монгол ЭРЧҮҮД юу хүсдэг вэ?

  2019-03-18
 
Нийтэлсэн:

Б.Нямдарь

Сэтгүүлч

2019-03-18 08:20 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  уржигдар

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ