Хайлт хийх

40 гаруй гишүүн ҮХ-ийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойрогтоо танилцуулжээ

  2019-06-26
 
УИХ-ын Тамгын газраас  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг өчигдрөөс эхлүүллээ.

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы захирамжаар гурван Дэд ажлын хэсэг байгуулсан.

20 гаруй мянган иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулаад байна

Энэ ажлын хүрээнд УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэнгээр ахлуулсан Дэд ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд иргэдээс цаасаар, утсаар, цахим хуудсаар ирүүлж байгаа санал нэг бүрийг цахим программд хэрхэн оруулж нэгтгэх, санал, дүгнэлт боловсруулах, зохион байгуулах талаар УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ц.Борхүү, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн дарга Л.Хосбаяр, Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт нар Тамгын  газрын ажилтнуудад мэдээлэл хийлээ. 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-д  заасны дагуу УИХ-ын гишүүд орон нутаг, тойрогтоо ажиллаж, олон нийтийн санал бодлыг сонсох, төслийн талаар танилцуулахаар долоо хоног ажиллаж байна.

УИХ-ын Тамгын газрын ажилтнууд шаардлагатай тохиолдолд өдөр шөнөгүй, амралтын өдөр гэлтгүй илүү цагаар  ажиллаж, иргэдээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэнэ

Энэ ажилд Тамгын газраас дэмжлэг үзүүлж, УИХ-ын гишүүдтэй хамт  Хууль эрх зүйн хэлтсийн ажилтнууд болон Үндсэн хуулиар мэргэшсэн эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж, төслийн талаар танилцуулах, иргэдийн асуултад хариулах ажлыг зохион байгуулж байна.

Өчигдрийн байдлаар 40 гаруй гишүүн тойрог, орон нутагтаа ажиллаж, 20 гаруй мянган иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулаад байгааг Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн мэдээллийн үеэр онцолжээ.

Мөн тэрбээр, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд шаардлагатай тохиолдолд өдөр шөнөгүй, амралтын өдөр гэлтгүй илүү цагаар  ажиллаж, иргэдээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх болсныг онцлохын зэрэгцээ эдгээр  боловсруулсан санал, дүгнэлтийг  “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий” ажлын хэсгийн Дэд ажлын хэсгийнхэнд энэ сарын 28-ны өдөр хүлээлгэн өгөхөөр болсон тул хариуцлагатай, шуурхай ажиллахыг анхааруулав гэж  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-06-26 08:45 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 1091 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ