Хайлт хийх

2019.06.26 Өнөөдөр болсон ОНЦЛОХ ТАВАН ҮЙЛ ЯВДАЛ

  2019-06-26
 
В ВИРҮСИЙН ЭСРЭГ ВАКЦИН 15 МЯНГАН ТӨГРӨГ, ХАМГААЛАХ ХУГАЦАА 15 ЖИЛ

В вирүсээс хамгаалах хамгийн өвөрмөц, найдвартай арга бол В вирүсийн эсрэг вакцин. Вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын тасагт нэг удаагийн тарилгыг 5000 төгрөгөөр хийлгэх юм. Нийт гурван удаа хийлгэх бөгөөд эхний тарилга хийлгээд сарын дараа 2 дахийг, зургаан сарын дараа 3 дахийг хийлгэснээр Та В вирүсээс үүдэлтэй өвчлөлөөс 10-15 жилийн турш өөрийгөө хамгаалж чадна.

Вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлаажуулалтын тасаг ажлын өдрүүдийн 08.00-15.00 цаг хүртэл ажилладаг юм байна.

БАГШ НАР: БИДЭНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖ, ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛААЧ

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос боловсролын салбарын тулгамдсан асуудлууд, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлага хүргүүлж БСШУСЯ-ны гадаа жагслаа.

Тодруулбал, тэд Монголын багш нарын амьдрах нөхцөл байдал хүнд, ажлын ачаалал огтхон багасаагүй, цалин тодорхой хувиар нэмэгдсэн ч өргөн хэрэглээний барааны үнэ дагаад нэмэгдсэн учир нөхцөл байдал яг хэвэндээ байна хэмээсэн юм.

Б.АЛТАНТУЯА: МОНГОЛД ШИНЖЛЭХ УХААНЫ ТУРШИЛТ ХИЙХЭЭС БУСАД БҮХ ЭРҮҮ ШҮҮЛТ БАЙНА

НҮБ-ын эрүүдэн шүүлтийн эсрэг дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн үндэсний комисс хамтран “Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрхийн асуудал” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлийг УИХ-ын гишүүн Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь нээж үг хэлсэн бөгөөд хүний эрхийг хангах нь зөвхөн төрийн бус хүн бүрийн үүрэг бөгөөд төрийн бус байгууллагууд хамгийн нөлөө бүхий платформ болж чадна гэдгийг илэрхийллээ. Мөн тэрбээр эрүүдэн шүүлттэй холбоотой олон улсын зөвлөмжийг манай улс чихнийхээ хажуугаар олон удаа өнгөрөөсөн гэдгийг ч онцолж байв.  Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.

“ЭРЧҮҮД АСУУДЛАА ЯРИЛЦ, ҮГҮЙ БОЛ ЗАХИДАЛ БИЧЭЭД ЭХНЭРТЭЭ ӨГӨӨРЭЙ”

“Эрчүүд-Эрүүл гэр бүл” ТББ-ын тэргүүн М.Цасчихэртэй хийсэн ярилцлагын хоёр дахь хэсэгm эрчүүдийн өртдөг хүчирхийлэл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар сэтгүүлч А.Наранцацрал ярилцлаа.

Юуны өмнө хүчирхийлэлд өртөгсдийн 90-с дээш хувь нь эмэгтэйчүүд байдаг ч эрэгтэйчүүд өртдөггүй гэсэн үг биш юм. Эмэгтэйчүүдийн зүгээс эрэгтэйчүүдийн эсрэг эдийн засгийн хүчирхийлэл үйлдэгдсэн тохиолдлууд байна. Зарим эмэгтэйчүүд илүү орлоготой болохоор хяналтандаа оруулах гээд байдаг талтай. “10 мянган төгрөг дутсан байна. Юунд үрсэн юм? Хэлчих” гэх мэтээр ханддаг. Тэгэхээр нөхөр нь ээж аав, найз нөхөд гээд хэн нэгэн гуйхаар, нууж  өгчихдөг” Ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

З.ЭНХБОЛД: ЭРХ МЭДЛЭЭ ХЭТРҮҮЛСЭН ХҮН НЬ Ч.САЙХАНБИЛЭГ БОЛОХООС БИ БИШ

Авлигатай тэмцэх газраас "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдаж авсан асуудалтай холбогдуулан Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос гэрчийн мэдүүлэг авчээ. УИХ-ын дарга асан З.Энхболд энэ асуудлаар өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсандаа шууд бичлэг хийж, мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Эрдэнэт"-ийн 49 хувийг авахдаа тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан намайг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг мэдэж байсан гэсэн мэдүүлэг өгсөн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлээд УИХ-д хэлэлгүйгээр авсан энэ буруутай үйл ажиллагаандаа намайг бас хань татжээ. Ийм зүйл байхгүй. Байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу хэлээд, АТГ-аас гарч явна" гэлээ. 

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-06-26 18:10 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 336 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ