Хайлт хийх

ОХУ-ын Колмар уурхай урд хөршид их хэмжээний нүүрс худалдах төлөвлөгөөгөө танилцуулжээ

  2019-04-16
 
“Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” сэдэвт олон улсын чуулган Бээжин хотноо энэ сарын 10-11-нд болов. Энэхүү чуулганыг “Coal Mongolia” чуулганыг зохион байгуулагч “Гложекс Консалтинг” компани, Хятадын Fenwei Energy байгууллагатай хамтран гурав дахь жилдээ зохион байгууллаа.

Энэ хуралд ОХУ-ын нүүрс олборлогчид анх удаа оролцож, дараах мэдээллийг танилцуулжээ:

ОХУ-ын Өмнөд Якут дахь Колмар компани 1.2 тэрбум тонн өндөр чанарын коксжих нүүрсний хүчин чадлаа огцом нэмэгдүүлжээ. Тэд Хятадын коксжих нүүрсний зах зээл дэх байр сууриа бататган, монголын нийлүүлэгчидтэй өрсөлдөнө гэж мэдэгдсэн байна. Тэд Владивастокоор дамжуулан нүүрсээ экспортлох аж.Колмар

  • 2018 онд 5 сая.тн коксжих нүүрс олборлосон,
  • 2019 оноос 10 сая.тн,
  • 2022 он гэхэд 20 сая.тн нүүрс олборлож, Хятадын зах зээлд экспортлох төлөвлөгөөтэй юмбайна.

Тус компанийн гүйцэтгэх захирал манай улсад дөрвөн жил ажиллаж, амьдарсан. Монголын нүүрсний зах зээл, улстөрийг маш сайн судалсан гэдгээ ч хэлж байжээ.

"Гложекс Консалтинг” компанийн захирал, эдийн засагч Л.Наранбаатар “Колмар бүтээн байгуулалтаа маш хурдацтай хийсэн байна. Монголын коксжих нүүрсний зах зээлд гол өрсөлдөгч нь одоогоор Австрали. Тэнд бороо ороход бид баярлаж суудаг хөг өнгөрч байна. Одоо бидний өмнө хүчтэй, улстөрийн нөлөөлөлтэй өрсөлдөгч болох ОХУ гарч ирлээ. Гэтэл бид Тавантолгой-Гашуун Сухайтын төмөр замаа гацааж, зах зээлгүй, тээвэрлэх ачаагүй, өртгөө нөхөх тооцоо, ТЭЗҮ-гүй Зүүн баянгийн 420км төмөр замыг цэргээр бариулах боллоо” гэсэн юм.

Нийтэлсэн:

Б.Чимэг

Gogo.mn сэтгүүлч

2019-04-16 10:23 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 731 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ