Хайлт хийх

2019 онд даатгуулагчдад олгох ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМ-ийн жагсаалт

  2019-03-16
 
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2019 онд даатгуулагчдад олгох зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 33.9 тэрбум төгрөг төсөвлөж, улсын хэмжээнд гэрээ бүхий 1017 эмийн сангаар дамжуулан шинэчилсэн жагсаалтаар хөнгөлөлттэй эм олгож байна.  

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 24-р тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталж, энэ оны  нэгдүгээр сарын 15-наас мөрдөж буй юм.

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагч иргэдийн хамгийн түгээмэл худалдан авдаг эмийг эрүүл мэндийн даатгалын цахим жорын системд үндэслэн судалгаа хийснээр  жагсаалтыг шинэчиллээ.

Судалгаанаас үзэхэд эмийн үнийн хөнгөлөлт авсан даатгуулагчдын 56.7 хувийг 50 буюу түүнээс дээш насныхан эзэлж, зонхилон тохиолдох өвчлөл болох зүрх судас, хоол боловсруулах замын, чихрийн шижин, тархи толгойн болон элэг цөсний эмийг хамгийн их хэрэглэж байсантай холбогдуулан 60 гаруй нэрийн эмийн хөнгөлөлтийн хувийг нэмж 50 гаруй эмийн үнийн дээд хязгаарыг бууруулсан.

Шинэчилсэн жагсаалтаар эмийн бүртгэлтэй холбоотой шалтгаанаар өмнөх жагсаалтаас хасагдсан өргөн хэрэглээний жортой нөхцөлөөр олгогддог  17 нэрийн эмийг нэмж,  цаашид зах зээлд нийлүүлэгдэхгүй буюу олгох нөхцөл нь өөрчлөгдсөн 29 эмийг жагсаалтаас хассан байна. Жагсаалтыг ЭНД-ээс үзнэ үү. 

Нийтэлсэн:

Э.Оргил

Сэтгүүлч

2019-03-16 16:05 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ