Хайлт хийх


Д.Эрдэнэбат: Прокуророос гаргасан яллагдагчаар татах тогтоолд би гарын үсэг зурсан


  2019-05-23
 

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. Түүнийг Эрдэнэтийн 49 хувийг Монголын ААН нэгж авахад нөлөө үзүүлсэн гэж АТГ шалгаж байгаа юм. 

Тэрбээр, Тавдугаар сарын 21-ний үдээс хойш намайг дуудаж, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар яллагдагчаар татах Прокурорын тогтоолыг танилцуулсан. Үүнээс долоо хоногийн өмнө гэрчийн мэдүүлэг авч, маш шуурхай яллагдагчаар татах тогтоол гарсан байна. 

Би энэ асуудлыг хуулийн дагуу ямар ч улс төргүйгээр шалгуулъя гэж байтал асуудлыг улс төржүүлж байгаа нь өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банктай холбоотой асуудлаар хийсэн  мэдэгдлээс харагдаж байна. Тиймээс би өнөөдөр АТГ, Ерөнхий прокурорт хүсэлт хүргүүлж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг бүртгэх, мөрдөн байцаалттай холбоотой асуудлыг Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлнэ гэсэн зохицуулалт байдаг ч хууль зөрчин мөрдөн байцаалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байгааг анхааралдаа авна уу гэж хүсэлт хүргүүлнэ. 

ОХУ-ын компанийн өмчлөлд байсан Эрдэнэтийн 49 хувийг Монгол Улсын Засгийн газар хамтын улс төрийн шийдвэр гаргаж Монголдоо оруулж ирснийг би зөв гэж үзэж байгаа. Энэ асуудлаар АТГ-аас надад мөрдөн байцаалт явуулж байна, учир нь олдох байх аа. 

Эрдэнэтийн 49 хувийг Монголын ААН авснаар Монголд ямар ч хохирол авчраагүй. Ямар ч хохирол авчраагүй байхад Монголд Улсад онц ноцтой хохирол учруулсан гэх үндэслэл гаргасныг би буруу гэж харж байна. 

Аж үйлдвэрийн сайд байсны хувьд энэ асуудлыг би ЗГ-ын хуралдаанд оруулан хэлэлцүүлэх үүрэг хүлээсэн. Засгийн газар хамтын улс төрийн шийдвэр гаргасан. Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын өмч болж байгаа нь миний итгэл үнэмшил байсан, одоо энэ байр сууриа баримталсаар байгаа. 

Эрдэнэбат гэдэг ганц хүний асуудлыг яаж шийдэх эрх нь төрд байгаа. Надад өөрийгөө хамгаалах, хаацайлах болон айдас алга. Ганцхан өнөөдөр 3 сая хүний аж амьдрал, нөхцөл байдал туйлийн хүндэрч байхад ингэж харлуулсан улс төрөөс улс орон урагш явахгүй шүү гэдгийг эрх баригчдад сануулмаар байна.  

Өнөөдрийн энэ үйл явц 2020 оны сонгуульд чиглэсэн ажил эхэлж байна гэж харж байна. Улс төрийг улс төрөөр хариулахаас өөр аргагүй. 

Надад яллагдагчаар татах тогтоол танилцуулсан, Та гарын үсгээ зурна уу гэсэн. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд би тогтоолтой танилцаад газрын үсэг зурсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал одоогоор яригдаагүй. 




  Шууд мэдээ

Д.Эрдэнэбат: Прокуророос гаргасан яллагдагчаар татах тогтоолд би гарын үсэг зурсан


  2019-05-23
 
Нийтэлсэн:

Э.Оргил

Сэтгүүлч

2019-05-23 11:03 GMT+8
Хугацаагаар эрэмбэлэх
Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.
  11 цаг 02 минут
2019.05.23
  10 цаг 28 минут
2019.05.23

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. Түүнийг Эрдэнэтийн 49 хувийг Монголын ААН нэгж авахад нөлөө үзүүлсэн гэж АТГ шалгаж байгаа юм. 

Тэрбээр, Тавдугаар сарын 21-ний үдээс хойш намайг дуудаж, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар яллагдагчаар татах Прокурорын тогтоолыг танилцуулсан. Үүнээс долоо хоногийн өмнө гэрчийн мэдүүлэг авч, маш шуурхай яллагдагчаар татах тогтоол гарсан байна. 

Би энэ асуудлыг хуулийн дагуу ямар ч улс төргүйгээр шалгуулъя гэж байтал асуудлыг улс төржүүлж байгаа нь өчигдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банктай холбоотой асуудлаар хийсэн  мэдэгдлээс харагдаж байна. Тиймээс би өнөөдөр АТГ, Ерөнхий прокурорт хүсэлт хүргүүлж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг бүртгэх, мөрдөн байцаалттай холбоотой асуудлыг Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлнэ гэсэн зохицуулалт байдаг ч хууль зөрчин мөрдөн байцаалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байгааг анхааралдаа авна уу гэж хүсэлт хүргүүлнэ. 

ОХУ-ын компанийн өмчлөлд байсан Эрдэнэтийн 49 хувийг Монгол Улсын Засгийн газар хамтын улс төрийн шийдвэр гаргаж Монголдоо оруулж ирснийг би зөв гэж үзэж байгаа. Энэ асуудлаар АТГ-аас надад мөрдөн байцаалт явуулж байна, учир нь олдох байх аа. 

Эрдэнэтийн 49 хувийг Монголын ААН авснаар Монголд ямар ч хохирол авчраагүй. Ямар ч хохирол авчраагүй байхад Монголд Улсад онц ноцтой хохирол учруулсан гэх үндэслэл гаргасныг би буруу гэж харж байна. 

Аж үйлдвэрийн сайд байсны хувьд энэ асуудлыг би ЗГ-ын хуралдаанд оруулан хэлэлцүүлэх үүрэг хүлээсэн. Засгийн газар хамтын улс төрийн шийдвэр гаргасан. Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын өмч болж байгаа нь миний итгэл үнэмшил байсан, одоо энэ байр сууриа баримталсаар байгаа. 

Эрдэнэбат гэдэг ганц хүний асуудлыг яаж шийдэх эрх нь төрд байгаа. Надад өөрийгөө хамгаалах, хаацайлах болон айдас алга. Ганцхан өнөөдөр 3 сая хүний аж амьдрал, нөхцөл байдал туйлийн хүндэрч байхад ингэж харлуулсан улс төрөөс улс орон урагш явахгүй шүү гэдгийг эрх баригчдад сануулмаар байна.  

Өнөөдрийн энэ үйл явц 2020 оны сонгуульд чиглэсэн ажил эхэлж байна гэж харж байна. Улс төрийг улс төрөөр хариулахаас өөр аргагүй. 

Надад яллагдагчаар татах тогтоол танилцуулсан, Та гарын үсгээ зурна уу гэсэн. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд би тогтоолтой танилцаад газрын үсэг зурсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал одоогоор яригдаагүй. 

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  өчигдөр




Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ