Хайлт хийх

Ч.Улаан: ЖДҮХС энэ сарын 27-ноос эхлэн 14 хоногт ЗЭЭЛ ОЛГОХ төслүүдийг хүлээн авна

  2019-05-14
 
-Ч.Улаан: ЖДҮХС-гаас зээл олгох шийдвэрийг САЙД гаргахгүй болсон

ХХААХҮЯ-наас ЖДҮХС-гаас зээл олгох журам шинэчлэгдсэн тухай болон шинэчлэгдсэн журмаар зээл олгох гэж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам"-ыг батлах ажлын хэсэг ажиллаж, зээлийн журам хэд хэдэн онцлох өөрчлөлтүүдийг оруулсан. Зээл олгох зөвшөөрлийг сайд өгдөг байсныг болиулж, долоон хүний бүрэлдэхүүнтэй Төсөл сонгон шалгаруулах хороо шийдвэр гаргана. Хорооны долоон гишүүний дөрөв нь ЖДҮ-гчдийн эрх ашгийг хамгаалсан чиглэлээр ажиллагаа явуулдаг МҮРХҮТ, Баялаг бүтээгчдийн холбоо зэрэг хувийн хэвшил болон төрийн байгууллагуудын төлөөлөл оролцсон гэж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан онцлов. 

2019 оны Улсын  төсөвт ЖДҮХС-д 47 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд он гарснаас хойш нэг ч зээл олгоогүй. Сангийн журам шинэчлэгдсэнээр 2019 оны 5-р сарын 27-ноос зургаадугаар сарын 10-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд төслүүдийг хүлээн авна. Зээлийн санхүүжилтийг банк болон ЖДҮХС-гаас олгоно. Зээл авах иргэн, ААН-үүд ХХААХҮЯ болон орон нутгийнхаа асуудал хариуцсан байгууллагад төслөө өгөх юм. 

Энэ удаа 20.5 тэрбум төгрөгийг 21 аймагт, 26.5 тэрбум төгрөгийн зээлийг Улаанбаатар хотод олгоно.

  • Орон нутагт 20-200 сая хүртэлх төгрөг
  • Нийслэлд 20 саяас 1 тэрбум хүртэлх төгрөгийн зээл олгоно.

Өмнөх жилүүдэд зээлийн дээд хэмжээ 2 тэрбум төгрөг байсныг 1 тэрбум төгрөг болгож бууруулсан хэмээн тус яамны ЖДҮ, хоршооны бодлогыг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан мэдээллээ. 

Шинэчлэгдсэн журамд зааснаар: 

  • Төрийн өндөр албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшдэг компанийн төслийг хүлээн авахгүй. Үүнд: МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, сайдууд, яам, агентлагийн дарга нар, аймаг, сум, орон нутгийн Засаг дарга нар гэж тодорхой тусгажээ.
     
  • ЖДҮХС сан болон бусад санд зээлийн үлдэгдэлтэй, зээлийн муу түүхтэй бол зээл олгохгүй. 
     
  • Төсвийн хөрөнгөөс зээл авсан хувь хүний овог нэр, хуулийн этгээдийн нэр,  регистр, шалгарсан төслийн нэр, үйл ажиллагааны чиглэл зэргийг ил тод мэдээлнэ. 
     
  • ЖДҮХС-гаас зээл олгох тохиолдолд зээлийн эрсдэлийн болон хөрөнгийн эрсдэлийн даатгалд жил бүр заавал хамруулна. 
     
  • Хөнгөлттэй зээлийн зарим эх үүсвэр, төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлсэн.
     
  • Хороо, дэд хороо нь төсөл сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулна. 
     
  • Хөнгөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банкинд тавигдах шаардлагыг бий болгосон
     
  • Хөнгөлттэй зээл авах жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр салгаж, тодорхой болгосон.
     
  • Төсөл хүлээн авах хугацааны товыг тогтоохдоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд төсөл бичих хугацаа олгох зохицуулалтыг хийсэн зэрэг эерэг өөрчлөлтүүд орсон гэж мэдээлэв.

Нийтэлсэн:

Э.Оргил

Сэтгүүлч

2019-05-14 12:45 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 999 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ