gogo logo
  • English
  • Share
  • Yolo
  • Maamuu
12.10
Зурхай
-11
Цаг агаар
2722 | $
Валютын ханш
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • SOS
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Спорт
  • Дэлхийд
  • Соёл урлаг
  • Хуульч
Хэрэгтэй
  • - Соёлын довтолгоо
  • - GOGO тойм
  • - Комик
Ярилцлага
  • - СEO
  • - GOGO cafe
  • - Хурц өнцөг
  • - Элчин сайд
Сонирхолтой
  • - Подкаст
  • - Гарааны бизнес
  • - Бизнес
  • - Дарсны соёл
Бусад
English
Share
Maamuu
Yolo
Үндсэн цэс
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Боловсрол
SOS
Эрүүл мэнд
Технологи
Спорт
Дэлхийд
Соёл урлаг
Хуульч
Хэрэгтэй
Соёлын довтолгоо
GOGO тойм
Комик
Ярилцлага
СEO
GOGO cafe
Хурц өнцөг
Элчин сайд
Сонирхолтой
Подкаст
Гарааны бизнес
Бизнес
Дарсны соёл
Бусад цэс
English
Share
Maamuu
Yolo
Сурталчилгаа
Холбоо барих
Ёс зүйн зарчим
Нүүр
Хайлт
Цэс
  40   Жиргээ
  Цэс
Соёл урлаг

Баяр наадмын ерөнхий НАЙРУУЛАГЧААР Г.Цоггэрэл ажиллана

  40   Tweet
А.Мишээл
2019-05-10
 40  Tweet

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийн сонгон шалгаруулалтад Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл шалгарч, наадмын Ерөнхий найруулагчаар ажиллахаар бэлтгэл ажилдаа оржээ. 

Энэ талаар өнөөдөр болсон Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар хэлэлцсэн байна.

Мөн тус хурлаар Зохион байгуулах хорооны салбар хороодын бүрэлдэхүүн, наадам зохион байгуулахад шаардагдах төсвийг хэлэлцлээ. Салбар хороодын бүрэлдэхүүнийг дараагийн хурлаар эцэслэн батлахаар боллоо.

Үндэсний их баяр наадмын нийт зардал 2,9 тэрбум төгрөг, үүний  400 саяыг нь баяр наадмын үйл ажиллагааны орлогоос гаргах юм байна.  

Долдугаар сарын 11,12-нд болдог “Улаанбаатарын үдэш”-ээр “Чингис хаан” хамтлаг болон Баянмонгол чуулгын тоглолт болох юм байна.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин зохион байгуулах хорооны төлөвлөгөөнд тусгагдсан болон төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж, баяр наадмын бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг Салбар хороодын дарга нарт үүрэг болгож, бөхийн барилдаан, морины уралдааныг ямар нэгэн будилаан, маргаангүй зохион байгуулах нь чухал. Тиймээс мэргэжлийн холбоодтой уулзаж, ажлаа уялдуулахыг даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  40   Tweet
А.Мишээл
Ангилал
Соёл урлаг
Хэзээ
2019-05-10


Холбоо барих Сурталчилгаа байршуулах Редакцийн ёс зүй

© 2007 - 2019 Монгол Контент ХХК