Хайлт хийх

Б.Баярбаатар: Ихэнх тохиолдолд “Би гэр бүлийн хүчирхийлэлд өртчихлөө” гэж хэлдэггүй

Үр хүүхдээ бодоод, эсвэл дахин хүчирхийлэлд өртөхөөс айсандаа, гэр оронгүй болохоос, өөрсдийг нь тэжээх хүнгүй болчихно гэдэгт санаа зовнисон гэх мэт олон шалтгаанаар хохирогч хэчнээн зовлон туулсан ч гомдолгүй, хүчирхийлэлд өртөөгүй гэж цагдаад мэдүүлэх үе бий.

Гэлээ ч хүчирхийлэл үйлдэгчээс дахин заналхийлэл ирж, амь нас эрүүл мэнд нь аюулд өртөх эрсдэлтэй.

Цагдаагийн алба хаагч дуудлагаар айлд очиход чимээ аниргүй, ямар ч хэрэг гараагүй мэт байсан ч үүнд торгон мэдрэмжтэй хандаж, дараагийн удаа дахин шалгадаг хэмээн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Баярбаатар ярьж байлаа.

Тус хороо нь 12 мянган хүн амтай. Дунджаар өдөрт 7-10 дуудлага мэдээлэл бүртгэгддэг бөгөөд үүний 80 орчим хувийг гэр бүлийн хүчирхийлэл эзэлдэг байна.

ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН ХҮМҮҮСЭЭС ДАХИН ЗӨРЧИЛ ГАРГАХГҮЙ ГЭСЭН АМЛАЛТ АВДАГ

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар ярилцлагаа эхэлье.
-Би 2012 оноос хойш цагдаагийн байгууллагад, сүүлийн хоёр жилийн хугацаанд хэсгийн байцаагчаар ажиллаж байна.

Төрийн алба өглөө 08:30 цагт эхэлдэг бол бид ажилдаа 1 цагийн өмнө ирдэг. Амралтын өдөр ч дуудлага, мэдээлэл, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэх шаардлага гарна. Хорооны цагдаагийн хэсгийн байрандаа ирээд эрүүлжүүлэгдсэн, зөрчил гаргасан хүмүүс, тэдний ар гэрийнхэнтэй нь уулзана, мэдүүлэг авна, бусад хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаа бүрдүүлнэ, цуглуулна гээд их л ажил байдаг. Өдөрт дунджаар өглөөний 07 цагаас орой 20-22 цаг, заримдаа шөнийн 02, 03 цаг цаашлаад хонож ажиллах ч үе бий.

-Хоногт ирдэг нийт дуудлагын 60 орчим хувийг гэр бүлийн хүчирхийллийн дуудлага эзэлж байна гэсэн?
-Нөхөр зодож, агсам согтуу тавьж байна, үр хүүхэд, аав ээжийгээ зодоод байна гэсэн дуудлага зонхилдог. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь ганцхан эмэгтэй хүн өртдөг асуудал биш. Хүүхдүүд хүчирхийлэлд их өртөж байна. Хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн 20 орчим хувийг хүүхдийн хүчирхийлэл эзэлж байна.

Бид дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай очих, хохирогчийг хамгаалалтад авах, хамгаалах байранд хүргэж өгөх, зөрчил гаргасан этгээдийг саатуулах, хэргээ прокурорт танилцуулах, цаашлаад шүүхээр арга хэмжээ авахуулах, хуяглан хүргэх  зэрэг хуульд заасан бүхий л арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Мөн зөрчил гаргагчийн сэтгэл санаа, зан үйлд нөлөөлөх, хохирогчийн сэтгэл зүйг засах чиглэлээр ажил,  арга хэмжээ зохион байгуулан ажилладаг. Сүхбаатар дүүргийн 10-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоногт 15-30 орчим хүн эрүүлжүүлэгддэгээс 70 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчлөөр эрүүлжүүлэгдсэн байдаг. Эдгээр хүмүүсээс цаашид гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй байх талаар баталгаа авч, хурууны хээ, гарын дардасыг нь бүртгэн, цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэж, ахлах байцаагч нар хяналт тавьж ажилладаг.

-Эрүүлжүүлэгдсэн хүмүүсээс ямар амлалт, баталгаа авдаг юм бэ?
-Цаашид гэмт хэрэг, зөрчил дахин гаргахгүй, ар гэртээ агсам согтуу тавихгүй, ямар нэгэн хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй талаар баталгаа авдаг. Хүн амлалт өгөх нь өөрийнх нь сэтгэл санаа, зан үйлд нэг талаар нөлөөлдөг гэж үздэг.  Дахин зөрчил гаргавал “Та амлалтандаа хүрэлгүй дахин зөрчил гаргажээ. Өмнө нь цагдаагийн байгууллагаас танд анхааруулж хэлсэн байна. Хууль таниулсан байна. Тиймээс хуулийн дагуу хариуцлага тооцоход танд ямар нэг татгалзах зүйл үгүй юм байна” гэсэн зан үйлд нөлөөлөх юм хэлдэг.  Энэ нь манай цагдаагийн байгууллагаас санаачилсан нөлөөллийн арга хэмжээ юм.

Зөрчлийн тухай хууль.
5.4 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих
4.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг:
4.1.зодсон;
4.2.хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан;
4.3.бусадтай харилцахыг хязгаарласан;
4.4.хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Жишээ нь, хэсгийн байцаагч Баярбаатар өдөрт гурван айлаар ордог байсан бол цаг зав гаргаад зургаан айлаар ордог болъё гэх мэтчилэн ажлаа илүү идэвхтэй болгож сэтгэл зүрхнээс хандаж байгаа нь нэг хүнийг ч гэсэн хамгаалах, ажлын ачааллаа багасгах ач холбогдолтой.

-Дуудлага буурсан гэлээ. Үүнийг хүчирхийлэл буурсантай холбож үзээд байна. Тэгэхээр өмнө нь нөхцөл байдал ямар байсан бэ. Оршин суугчдын харилцаа хандлагаас шалтгаалж байна уу, эсвэл танай үйлчилгээ сайжирсантай холбоотой хүчирхийлэл буураад байна уу?
-2018 оны мөн үетэй харьцуулахад дуудлага мэдээлэл 20 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь цагдаагийн байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээтэй холбоотой гэж боддог. Урьд нь цагдаагийн байгууллага муу ажиллаж байсан юм байхгүй. Одоо бид хийж гүйцэтгэж байгаа ажлуудаа идэвхжүүлэх, сэтгэл зүрхээ зориулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг бодитой, үр дүнтэй зохион байгуулах ажил нь нэмэгдэж байна.

Жишээ нь: Хэсгийн байцаагч Баярбаатар өдөрт гурван айлаар ордог байсан бол цаг зав гаргаад зургаан айлаар ордог болъё гэдэг ч юм уу. Бид хийж байгаа ажлаа илүү идэвхтэй болгоё гэж сэтгэл зүрхнээсээ ханддаг нь нэг хүнийг ч гэсэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх, эрх чөлөө, эд хөрөнгийг хамгаалах үүнийгээ дагаад цагдаагийн байгууллагад ирж байгаа дуудлага, мэдээллийг бууруулах, цагдаагийн ажилтанд ажлын ачааллаа багасгах ач холбогдолтой.

-Тодруулаад ярихгүй юу. Юу хийснээр танай ажил үр дүнд хүрч байна вэ?
-Манай хэлтсийн удирдлагын зүгээс “Гэр бүлийн хүчирхийлэл” бол зөвхөн хэсгийн байцаагчийн шийдвэрлэх асуудал биш Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн удирдлага ахлах байцаагч нар анхаарал хандуулах нь зүйтэй гэсэн бодлого барьж байгаа.

Бид дуудлага, мэдээлэл өгсөн, өргөдөл, гомдол гаргасан иргэнтэй өрөөндөө суугаад утсаар ярих биш хаягаар очиж шалгах, хөрш айл, ах дүү нартай нь уулзах гээд амьд харилцаа үүсгэснээр энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил тодорхой хэмжээгээр буурч байгаа.

Үүнд манай иргэд “Өмнө нь хэсгийн байцаагч нь зөрчлийг шалгаад хариуцлага тооцдог байсан бол одоо ахлах байцаагч нар нь шалгаж, уулзаж байна. Энэ иргэд бидний амьдралд анхаарал тавьж байна” гэж хэлдэг, ярьдаг болсон. “Цагдаагийн байгууллагаас хүн ирж уулзаад байхаар манай нөхөр өмнө нь архи уудаг, агсам тавьдаг,  янз бүрийн таагүй зан авир гаргадаг байснаа больсон” гэж хэлж байгаа нь бидний хийж байгаа ажлын үр дүн гэж бодож байна.

-Хүчирхийллийн дуудлага хүлээн аваад очиход дуудлага өгсөн хүн “Би дуудлага өгөөгүй” эсвэл “Худлаа дуудлага өгчихсөн юм аа” гэх тохиолдол гарах уу. Үнэхээр хүчирхийлэл гарсан үгүйг яаж нягталж шалгадаг вэ?
- Гэмт хэрэг, зөрчил үйлдээгүй хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдсэн мэт хэлж, мэдээлэл өгч байгаа нь худал дуудлага, мэдээлэл юм. Үүнийг тал бүрээс нь үнэн, бодитой шалгаж, холбогдох гэрч, бусад оролцогч нараас мэдүүлэг авч, нотлох баримт цуглуулж байж худал дуудлага, мэдээлэл байна уу үнэн байна уу эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй.

Харин цохихгүй, зодохгүй ч гэсэн гэр орондоо орилж хашгираад, агсам тавьдаг, гэр бүлийн гишүүдээ согтуу байгааг хараад дуудлага өгч байгаа бол худал дуудлага биш л дээ.

Учир нь цагдаагийн байгууллага зөвхөн гэмт хэрэг, зөрчил гарсны дараа арга хэмжээ авдаггүй. Тухайн хүн өөрийн болон бусдыг хамгаалах үүднээс дуудлага өгсөн байж болно. Урьдчилан сэргийлэх зорилгоор өгсөн мэдээлэл үү, үгүй юу гэдгийг ялгах хэрэгтэй.

Бид хаягаар нь дахин шалгадаг юм. Хохирогчийг давхар хохироож болохгүй гэсэн зарчмыг баримталдаг.

Зөрчлийн тухай хууль
15.9 дүгээр зүйл. Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх
1.Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /50 000 төгрөг/ торгоно.

-Тэгвэл нөхцөл байдал чимээ аниргүй, юу ч болоогүй юм шиг байх хэрнээ хохирогчийг хараад энэ хүн хүчирхийлэлд өртчихсөн байна гэдгийг тогтоох, тодорхойлох боломжтой юу? Цагдаа хүн нэг талаас сайн ажиглагч, сэтгэл зүйч болох шаардлага байдаг байх л даа.
-Цагдаагийн алба хаагчийн итгэл үнэмшил маш чухал. Ихэнх тохиолдолд хохирогч “Би гэр бүлийн хүчирхийлэлд өртчихлөө” гэж хэлдэггүй. Үүн дээр бид маш торгон мэдрэмжтэй хандахгүй бол орчин чимээгүй, энд ямар нэг зөрчил болоогүй байна, гомдол саналгүй юм байна гээд хаалгыг нь хаах биш.

Тухайн хүний зүс царай, үйл хөдлөл, нүдний харц гэх мэт олон зүйлийг маш сайн ажиглаж байх хэрэгтэй. Мөн зөрчил гаргасан хүний яриаг ажиглах нь чухал. Бидний ажилд нарийвчлан тусгаж өгөөгүй ч цагдаагийн алба хаагч өөрсдийн дотоод итгэл үнэмшил дээрээ тулгуурлан дуудлагад маш нарийн хандах ёстой.

НУУГДМАЛ БАЙСАН ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ИЛРҮҮЛСЭН

-Танай хороо зөрчил гаргасан хүмүүсийг саатуулахаас гадна тэдэнд ойлгуулж, ухамсарлуулах талаас ямар ажил хийж байна вэ?
 -Зөрчил гаргагчийн зан үйлийг засах сургалт, соён гэгээрүүлэх ажил, архи уудаг хүнийг төрийн болон төрийн бус байгууллагууд зан үйлийн сургалт явуулах чиглэлд хамтарч ажиллаж байна.

Мөн гэр бүлд ямар зөрчилдөөн маргаан байна түүнээс хамаараад хорооны нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай хамтраад сургалтанд хамруулах, тухайн байгууллагын ажилчдыг дуудан уулзуулах гэх мэтчилэн ажлууд манай дээр төрөл төрлөөр явагдаж байна.

-Одоогоор сургалтанд хэчнээн хүн хамрагдаж байна вэ?
-Манай хорооны нийгмийн ажилтан 30 орчим хүнд долоо хоногийн гурван өдөр             14-15 цагт, орой 18-20 цагийн хооронд сургалт явуулж байна. Тэр сургалтанд гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор хохирол, хүчирхийлэл үйлдвэл ямар хариуцлага үүрдэг тухай болон архинаас хэрхэн гарах гэх мэт сургалтууд явуулж байна.

-Сургалтын үр дүн хэр гарч байна вэ. Тэдгээр хүмүүс дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх,  агсам согтуу тавих нь багасч, зан үйлээ хянаж чадаж байна уу?
-Архинаас гаръя гэхэд нь найз нөхөд нь нөлөөлдөг, уухгүй гэхэд нь уруу татаад байхаар яах аргагүй уучихаад байх юм гэсэн хүмүүс байдаг. Уг нь архинаас гармаар байна гэж сургалт дээр ярьдаг. Энэ хүмүүст архины хор хөнөөлийн талаар сонсгох нь нэг алхмаар ч гэсэн холдуулж байгаа ач холбогдолтой.

Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад хүчирхийллийн дуудлага багассан нь энэ сургалттай холбоотой гэж үзэж байна. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Тухайн хүний сэтгэл санаанд нөлөөлж байна, ухамсарлуулж ойлгуулж байгаа нь эргээд гэмт үйлдэл хийхээс холдуулж байгаа хэрэг.

-Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг дээр ажилласан бодит жишээ ярихгүй юу?
-2012 оноос хойш эхнэрээ 30-40 удаа зодсон нөхрийн хэргийг Хамтарсан багаар шийдвэрлүүлсэн. Эхнэр нь 2-3 удаа дуудлага өгсөн ч мэдүүлэг авахаар зодож цохиогүй, ах дүү хамаатан садан нь гомдолгүй гэдэг байсан. Хэрэгт дүн шинжилгээ хийхээр зөрчлийн шинжгүй харагдаад байлаа.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс гэр бүлийн нуугдмал хүчирхийллийг илрүүлэх арга хэмжээ зохион байгуулсан. Үүний хүрээнд тактикийн ажиллагаа явуулж, ямар асуудал байсныг тодруулан баримтжуулсан юм.

Тухайн хүн зургаан сартайгаас ес насны дөрвөн охинтой, том охин нь дагавар хүүхэд нь байсан. Гэр бүлийн хүрээнд архи уудаг, агсам согтуу тавьж, айлган сүрдүүлж, хохирогчийг болон хүүхдүүдээ заналхийлдэг байсан юм билээ. Холбогдох нотлох баримтуудыг цуглуулаад шүүхэд өгөхөд, 7-30 хоног баривчлах, зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд суулгах шийдвэр гарсан. Гэх мэтчилэн ийм хэрэг олон бий.

-Дуудлага ирлээ. Тэр айлд өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл болж байсан эсэх, тухайн этгээд өмнө нь хэрэг зөрчил гаргаж байсан эсэх мэдээллийг та бүхэн таблетаар авчихдаг гэсэн. Энэ нь танай ажлыг хэр хөнгөвчилж, ямар дэвшилт гарч байна вэ?
- Бид таблет болон бусад бүртгэл судалгаагаар мэдээллээ аваад очдог. Тухайн айлд байгаа хүний талаарх мэдээлэлтэй очиж байна гэдэг тэр объектийг бүрэн хяналтанд авч байгаагийн нэг хэлбэр. Өмнө нь энэ хүн дуудлага өгч байсан уу, зөрчил гаргасан хүн урьд нь хүчирхийлэл үйлдэж, танхайрч, бусдын бие махбодид халдаж байсан эсэх мэдээллийг авч, хамт байгаа хүний аюулгүй байдал болоод цагдаагийн алба хаагчийн аюулгүй байдал хангагдаж байгаа эсэх, ямар ажиллагаа явуулах, ямар шийдвэр гаргахаас эхлээд маш үр дүнтэй, ач холбогдолтой.

-Тухайн нөхцөл байдлыг шууд бичиж, баримтжуулж байдаг энгэрийн камертай явдаг гэсэн.
-Цагдаагийн ажилтан дуудлага аваад, тухайн газар очиж, хэрэг шийдвэрлэгдэх хүртэл энгэрийн камертаа тухайн үйл явц, цаг хугацааны бичлэгийг хийдэг. Энэ бичлэг нь эргээд нотлох баримт болдог юм.

Хэрэг бүртгэлтийн ажил, прокурор, цаашлаад шүүхэд нотлох баримт болдог. Тухайн хүн зодуулсан эсэх, нүүр ам нь шалбарсан байсан уу, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсвэл өртөөгүй байсан уу гэдгийг тухайн камерын бичлэгээс дүн шинжилгээ хийдэг нь их үр дүнтэй.

-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилтийг ямар түвшинд байна гэж харж байна вэ. Санал бодлоо хэлж, сайжруулмаар санагддаг зүйл байдаг уу?
-Аливаа зүйлд цаг үеэ дагаад шинэчлээд, засаад явах үе байдаг. Гэхдээ одоогийн хууль нь Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуультай уялдаа холбоотой учраас хэрэг зөрчлийг энэ хоёр хуулиар шийдвэрлэж байна. Хуучин  тийм зүйл байдаггүй байлаа. Гэр бүлийн хүчирхийллийг Зөрчлийн тухай хуульд онцлон тусгасан нь хүний эрх ашгийг хамгаалах, бидний үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд нэлээд ахиц гарч, үр дүн гарсан гэж боддог.

-Та ажилдаа юуг мөрдлөг болгодог вэ?
-Цагдаагийн алба хаагч ч нь хүний төлөө, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй.

-Хүчирхийлэгчийн зүгээс заналхийлэл ирдэг үү. Та бүхний аюулгүй байдлыг хэн хангадаг вэ?
-Нүдэн дээр заналхийлээд байхгүй л дээ. Гэхдээ шүүхээр таслагдсан, гэм буруутай нь тогтоогдсон зарим нэг хүн цагдаад дургүйлхдэг байх. Гэхдээ бид тэр талыг нь хардаггүй. Хохирогчийн аюулгүй байдлыг хангаж, амь нас эрүүл мэндийг хамгаалснаар тэр хүний баярласан талархсан сэтгэл бидэнд зөв, эергээр нөлөөлөх байх гэж боддог. Цагдаагийн алба хаагч хүчирхийлэгчтэй ажиллаад тийм хамгаалалтанд орно гэсэн хууль дүрэм байхгүй. Бид өөр өөрсдийгөө, хамтрагчаа, мөр зэрэгцээд явж байгаа алба хаагчаа хамгаалах үүрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Та бүхэн GoGo.mn сайтын хүчирхийллийн эсрэг сэдвээр цувралаар хийсэн бусад мэдээ нийтлэлийг ЭНД ДАРЖ  /"Нийгэм" цэсний "Хүчирхийллийг үл тэвчье" дэд цэснээс/ уншина уу. 

Нийтэлсэн:

А.Наранцацрал

Сэтгүүлч

2019-06-19 10:25 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 336 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ