Хайлт хийх

Дэлхийн хамгийн баян орнууд газар нутгаар жижиг орнууд байна

  2019-06-08
 
“Global Finance” сэтгүүлээс дэлхийн хамгийн баян арван орныг жагсаажээ. Ингэхдээ нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр тооцсон байна. 2018 онд Олон улсын валютын сангаас гаргасан, Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайланд үндэслэжээ.

10. Хонконг. Нэг хүнд ногдох ДНБ (дотоодын нийт бүтээгдэхүүн) = 66,517 ам.доллар

Британийн колони байсан, одоо Хятадын захиргааны тусгай бүс энэ орон Азийн худалдаа, санхүүгийн томоохон төв юм. Хонконг бол бизнесээ эхлүүлэх хамгийн тохиромжтой орнуудын нэг. Учир нь энд ямар нэгэн улсын харьяалал, албан ёсны оршин суудаг хаяг зэргийг харгалзахгүйгээр бизнесээ 100 хувь өөрийн нэр дээр хийж болдог байна. Хонконгийн засгийн газраас улсынх нь таван хүн тутмын нэг нь ядуу амьдралтай гэсэн боловч баячууд олон. Тухайлбал 7.3 сая хүн амтай Хонконгт 30 саяас дээш хөрөнгөтэй иргэн 10 мянга гаруй байдаг аж.

9. Кувейт. Нэг хүнд ногдох ДНБ = 67,969 ам.доллар

Персийн булан, Арабын цөлд оршдог энэ улс 1938 онд элсэн дороос газрын тос илрүүлснээс хойш хурдацтай баяжсан юм. Дэлхийн газрын тосны 8 хувийг бүрдүүлдэг Кувейт улс 4 сая орчим хүн амтай. ДНБ-ийнх нь тэн хагасыг газрын тосны худалдаа эзэлж, экспортынх нь 90 хувийг хангадаг байна.

8. Арабын Нэгдсэн Эмират. Нэг хүнд ногдох ДНБ = 70,474 ам.доллар

1950 оноос өмнө Эмиратын ДНБ-ийг хангадаг гол зүйл нь хөдөө аж ахуй, загас агнуурын бизнес байсан. Харин газрын тос олборлох болсноос хойш өдгөө 9,5 сая хүн амынх нь бараг 20 хувь нь баянд тооцогддог аж. Эмират улсын томоохон хотууд нь ойрх дорнодын худалдаа, наймааны төв болтлоо өргөжсөн байна.

7. Норвеги. Нэг хүнд ногдох ДНБ = 76,738 ам.доллар

Норвегийн эдийн засгийн хөдөлгүүр нь мөн газрын тос байв. Европын газрын тос олборлогч орнууд дундаа томд тооцогдох тус улс 5.2 сая хүн амтай. Скандинавын хойгийн орнуудаас хамгийн баян, бас хамгийн бага хүн амтай нь. Хэдий тийм ч Норвегийн инфляц 2015 оноос буурч эхэлсэн нь засгийн газрыг бага зэрэг айдаст автуулсан гэнэ.

6. Ирланд. Нэг хүнд ногдох ДНБ = 82,439 ам.доллар

Европын хамгийн хатуу ширүүн уур амьсгалтай орнуудын нэг Ирланд нь 4.7 сая хүн амтай. Тус улсын баячуудын тоо 10 жилийн өмнөхөөс хоёр дахин өссөн гэх судалгаа байдаг ба 2020 онд улсынх нь эдийн засаг 4 хувиар өсөх юм. Мөн аж ахуй нэгжүүдийн татвар харьцангуй бага байдаг нь бизнес эрхлэгчдэд таалагддаг байна.

5. Бруней. Нэг хүнд ногдох ДНБ = 83,777 ам.доллар

1788 өрөө, 257 ариун цэврийн өрөө, 5000 хүртэлх зочдыг хүлээж авах хүчин чадалтай танхим, 1500 хүний багтаамжтай сүм, 200 поло одой морь, 5 усан сан, 18 цахилгаан шат: энэ бол Брунейн Султан Хассанал Болкиахын амьдрал. 450 мянга гаруй хүн амынх нь 60 хувь жилд 1000-аас дээш ам.доллар олдог.

4. Сингапур. Нэг хүнд ногдох ДНБ = 103,717 ам.доллар

Сингапурын эдийн засаг 2017 онд 3,9 хувиар өссөнөөс хойш бага зэрэг зогсонги байдалд орсон ба 2024 онд 3,2 хувиар буурах гэнэ. 5.6 сая хүн амтай энэ хот улс Зүүн өмнөд Азийн эдийн засгийн томоохон төвүүдийн нэг аж.

3. Люксенбург. Нэг хүнд ногдох ДНБ = 108,813 ам.доллар

600 мянга гаруй хүн амтай энэ улс Европын цээжинд оршдог бөгөөд 2500 орчим км2 газар нутагтай юм. Люксенбургийн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2015 онд 100 мянган ам.долларт хүрсэн ба дахиж буураагүй. Иргэд нь Люксенбург, Франц, Герман хэлээр түлхүү ярьдаг ба жуулчдын өлгий болсон газар аж.

2. Макао. Нэг хүнд ногдох ДНБ = 122,201 ам.доллар

Азийн мөрийтэй тоглоомын эх нутаг гэгдэх Макао 2001 оныг хүртэл Португалиас хараат байжээ. Нийт 40 гаруй томоохон казино 30 км2 газар нутгийг нь эзлэх ба нийт 115,3 км2 газар нутагтай юм.

1. Катар. Нэг хүнд ногдох ДНБ = 134,123 ам.доллар

2020 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 135 мянгад хүрэх төлөвтэй байгаа энэ улс мөн л газрын тосоор баяжсан Ойрх Дорнодын орон юм. Ганц газрын тосноос гадна, нефть, байгалийн хий олборлодог Катар улс 2,6 сая хүн амтай. Сүүлийн 20 жилийн турш энэхүү жагсаалтыг тэргүүлж байна. Сонирхуулахад 2020 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катар улсад болно.

Нийтэлсэн:

А.Эрхэмбаяр

Gogo.mn сэтгүүлч

2019-06-08 10:00 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ