Хайлт хийх

ФОТО: Эмэгтэйчүүд Д.Гантулгын бүрэн эрхийг сэргээхийг эсэргүүцэн жагслаа

  2019-05-13
 
Монголын “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо” болон хүчирхийллийн эсрэг байгууллагууд нэгдэн өнөөдөр жагслаа. Жагсагчид УИХ-ын гишүүн асан Д.Гантулга эргэж УИХ-д нэр дэвшихийг эсэргүүцэж буй аж.

“Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн Б.Пунсалмаа “Бид УИХ гишүүн асан Д.Гантулгыг эргээд УИХ-ын гишүүний суудалд суух гэж буйг эсэргүүцэж байна. Хүчирхийллийн хэрэгт холбогдсон гишүүн нь буцаад энэ суудалдаа сууна гэдэг байж болохгүй” гэж хэлэв.

Өмнө нь УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчирхийллийн хэрэгт холбогдсонтой холбоотой Монголын эмэгтэйчүүдийн байгууллага, хүчирхийллийн эсрэг байгууллагууд нэгдэж тэмцсэнээр түүнийг ажлаасаа огцроход хүргэсэн юм.

“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жаргалан “Хэрэв үндсэн хуулийн цэц Д.Гантулгын гомдлыг хүлээж аваад нөхөн сонгуулийг хойшлуулах эсвэл  түүний эрхийг сэргээх арга хэмжээ авбал бид тэмцлээ цаашид үргэлжлүүлэх болно” гэж ярилаа.

Мөн Хэнтий аймгийн, Хэрлэн сумын, 3-р багийн иргэн “Хэнтий аймгийн 42-р тойргийн 17 мянга орчим иргэн 2 жил гаруй хугацааны турш өөрсдийн төлөөлөлгүй, УИХ-ын гишүүнгүй явлаа. Энэ хүн дахиад биднийг төлөөлнө гэдэгт бид эргэлзэж байна. Илүү сайн боловсон хүчинд байр сууриа тавьж өгөх ёстой” хэмээн ярьсан юм.

Нийтэлсэн:

А.Эрхэмбаяр

Gogo.mn сэтгүүлч

2019-05-13 17:00 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 999 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ