Хайлт хийх

Кино продюсер Д.Ангараг Монгол Улсын Соёлын элч болов

  2019-05-13
 
Кино продюсер Даваасүрэн овогтой Ангараг АНУ дахь Монгол Улсын Соёлын элчээр томилогдлоо. Элчин сайд Ё.Отгонбаяр Д.Ангарагт 2019 оны дөрөвдүгээр сарын 23-нд Вашингтон хот дахь Дэлхийн банкны байранд болсон “Монголын өвийн өдрүүд” соёлын арга хэмжээний нээлтийн үеэр “Монгол Улсын Соёлын элч”-ийн гэрчилгээг гардуулав.

АНУ-ын Кино зураглаачдын холбоонд ажилладаг Д.Ангараг нь 2000 оноос хойш Монголын кино урлагийн салбарт идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд “Чингисийн хүүхдүүд” кино бүтээснээрээ олонд танигдсан.

Тэрбээр Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллахаа Монгол Улсын соёл, урлагийг дэлхий дахинд сурталчлан таниулах, хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, АНУ-д Монголын кино өдөрлөг, сургалт, семинар зохион байгуулах, уран сайхны кино, төсөл хэрэгжүүлэх, үзэсгэлэн гаргах, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам 

Нийтэлсэн:

Э.Оргил

Сэтгүүлч

2019-05-13 11:56 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ