Хайлт хийх


Ерөнхий сайд малчин Эрдэнэ-Очирыг Суданд алба хааж буй хүүтэй нь уулзуулав


  2019-03-18
 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад  үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүдээ эргээд ирсэн.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа цэргийн алба хаагчдынхаа ахуй амьдралыг дээшлүүлэх, мэргэшүүлж, чадавхижуулах талаар ярилцжээ. Өмнөд Судан улсад 876 цэрэг, нэг батальон цэрэг алба хааж байна.

Ерөнхий сайд айлчлалынхаа багт жирийн малчин аав Эрдэнэ-Очирыг авч явж, Судан улсад алба хааж буй хүүтэй нь уулзуулсан бичлэгээ цэргийн баярын энэ өдөр олон нийтэд цацлаа. 

Суданд 876 цэрэг алба хааж байгаа бөгөөд Эрдэнэ-Очирыг ямар шалгуураар авч явсан талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригоос тодруулахад,
Судан улсад алба хааж буй монгол цэргүүд бүгдээрээ хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа гавьяатнууд. Эрдэнэ-Очир гуай бол жирийн малчин аав. Энэ хүнийг онцолсон тодорхой шалтгаан байхгүй. Зэвсэгт хүчний жанжин штабаас зохион байгуулж, түүврийн аргаар сонгогдсон гэв. 




Ерөнхий сайд малчин Эрдэнэ-Очирыг Суданд алба хааж буй хүүтэй нь уулзуулав


  2019-03-18
 
Нийтэлсэн:

Э.Оргил

Сэтгүүлч

2019-03-18 15:39 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад  үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүдээ эргээд ирсэн.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа цэргийн алба хаагчдынхаа ахуй амьдралыг дээшлүүлэх, мэргэшүүлж, чадавхижуулах талаар ярилцжээ. Өмнөд Судан улсад 876 цэрэг, нэг батальон цэрэг алба хааж байна.

Ерөнхий сайд айлчлалынхаа багт жирийн малчин аав Эрдэнэ-Очирыг авч явж, Судан улсад алба хааж буй хүүтэй нь уулзуулсан бичлэгээ цэргийн баярын энэ өдөр олон нийтэд цацлаа. 

Суданд 876 цэрэг алба хааж байгаа бөгөөд Эрдэнэ-Очирыг ямар шалгуураар авч явсан талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригоос тодруулахад,
Судан улсад алба хааж буй монгол цэргүүд бүгдээрээ хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа гавьяатнууд. Эрдэнэ-Очир гуай бол жирийн малчин аав. Энэ хүнийг онцолсон тодорхой шалтгаан байхгүй. Зэвсэгт хүчний жанжин штабаас зохион байгуулж, түүврийн аргаар сонгогдсон гэв. 



Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй


Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  уржигдар



Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ