Хайлт хийх

Хүнсний салбарын холбоо, зөвлөлүүд нэгдэх шаардлагатайг онцоллоо

  2019-06-27
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний аюулгүй байдал, хангамж” сэдэвт Монголын хүнсчдийн онц чуулган МҮХАҮТ-ын их Танхимд өнөөдөр боллоо.

Чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Аюулгүй байдлын Үндэсний зөвлөл, ХХААХҮЯ, МҮХАҮТ,  Монголын Хүнсчдийн Холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд 21 аймгийн хүсний салбарын 60 гаруй төлөөлөл, ТББ, мэргэжлийн холбоод, МХХ-ны гишүүн 100 гаруй хүнс үйлдвэрлэгчид оролцлоо.

УИХ-ын гишүүн, Монголын хүнсчдийн холбооны тэргүүн Д.Тэрбишдагва “Бид хүнсний аюулгүй байдлын талаар олон жил ярьж, маш олон хууль тогтоомжийг гаргасан. Уг чуулганаас салбарынхан зөвлөмж гаргаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгнө. Бид өнөөдөр гадны зээл тусламж нийлсэн 28 тэрбум ам.долларын өртэй гэж ярьдаг. Тэгвэл энэ зээлийн нэг хувийг л хүнсний салбарт зарцуулбал Монгол Улсаа эх орныхоо хөрсөнд ургуулсан бүх төрлийн хүнсээр бүрэн хангах боломжтой. Манай холбоонд нийт 400 орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг” гэлээ.

“Хүнсний салбарын бизнес эрхлэгчид нэгдэж бизнесийн орчноо сайжруулах нь” илтгэлийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин тавьсан юм. Илтгэлд  “Өнөөдрийн чуулганаар хувийн хэвшлийнхэн хэрхэн нэгдэн, бизнесийн орчноо хэрхэн хамгаалж хөгжүүлэх вэ гэдэгт асуудлыг авч ярилцлаа.  МҮХАҮТ-аас хүнс үйлдвэрлэгчид бид асуудлаа өөрсдөө шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Танхим дээрээ салбар зөвлөлөө байгуулан, нэгдсэн бодлоготой байж төртэйгээ ойлголцоно. Тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг олон ТББ-ууд хоорондоо зөрчилдөхөөс цаашгүй, салбарын дэмжлэгийг авч чадахгүй байгаа юм.

Ийм нөхцөлд төрийн бодлого ч үр дүнгүй, хүнс үйлдвэрлэгчид ч хөгжихгүй. Төрөөс хүсэхээс илүүтэй асуудлаа өөрсдөө тодорхойлон дэвшүүлэх нэгдмэл зорилготой болох нь зөв. Ингэснээр хяналт шалгалт бодлогын дэмжлэгийг төр, засагтайгаа хэлэлцэн, хууль эрх зүйн орчноо ч сайжруулах боломжтой болно” гээд үйл ажиллагаагаа нэгдмэл болгон, “Хүнсчдийн танхим”-ыг байгуулах нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүллээ.

Нийтэлсэн:

Б.Чимэг

Gogo.mn сэтгүүлч

2019-06-27 08:17 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 1093 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ