Хайлт хийх

Хятадууд хоёр өвчтөнд хиймэл зүрх суулгаж амийг нь аварчээ

  2019-07-09
 
Хятадын зүүн хойд нутгийн Тяньжинь хотод зүрхний архаг дутагдалтай хоёр өвчтөн хиймэл оюун ухаанаар бүтээсэн хиймэл зүрхтэй 100 өдрийг өнгөрүүлж, дээд амжилт тогтоолоо.

“TEDA” олон улсын зүрхний эмнэлгийн эмч нар гуравдугаар сард зүрхний ховдлын үйл ажиллагааг дэмжих “HeartCon” төхөөрөмжийг 39 настай эрэгтэй болон 62 настай эмэгтэйд суулгасан байна. Залуугийн хувьд одоо өдөр болгон багадаа 20 мянган удаа алхаж байгаа гэнэ. Харин 62 настай эмэгтэй өвчтөн өдөрт дасгал хөдөлгөөн хийж, 10 мянган удаа алхах зорилт тавиад байгаа аж.

Пуужингийн технологи хөгжүүлэгч “Launch Vehicle Technology” академи болон "TEDA" эмнэлгийн ажилтнуудын хамтын хүчин чармайлтаар “HeartCon” төхөөрөмжийг бүтээн патентжуулжээ. Эд ангийг бүгдийг нь Хятадад үйлдвэрлэсэн байна. Энэ хоёр байгууллага 2009 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2013 оноос амьтан дээр туршилт хийж эхэлсэн аж.

Уг төхөөрөмж нь 180 граммын жинтэй бөгөөд хоёр ширхэг зай холбож ажиллуулдаг байна. “HeartCon” нь Хятадад хөгжүүлж бүтээсэн ийм төрлийн анхны төхөөрөмж боллоо.

Эх сурвалж: Chinadaily

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-07-09 16:15 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 940 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ