Хайлт хийх

Үерт автсан Эрхүү мужийн иргэдэд Монголын олон компани хандив өргөжээ

  2019-07-05
 
ОХУ-ын Өмнөд Сибирийн Эрхүү муж орчимд зургаадугаар сарын 25-наас эхлэн орсон хүчтэй аадар борооны улмаас тус мужийн 55 тосгон, суурин газар үерт автаж их хэмжээний хохирол учраад байгаа юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр 4200 гаруй айл үерт нэрвэгдэн, 1200 байшин, 13 гүүр нурсан юм.

Иймд Ерөнхийлөгчийн тамгын газар, “Гадаадад төгсөгч залуучуудын зөвлөл” ТББ-аас хандивын аян өрнүүлж байгаа юм. Эрхүү мужид тохиолдсон гамшгийн тусламжид манай үйлдвэрүүд дараах байдлаар хандив өгчээ;

  • “Bodios cashmere” 50 ширхэг хөнжил, нийт үнэ 5,530,000 төгрөг, 
  • “Сноу филдс” 120 ширхэг, нийт 4,802,000 төгрөгийн ноос, ноолууран хувцас,
  • “Хос аз” компани 50 ширхэг хүүхдийн гутал,
  • “Бэст шүүз” компани 41 ширхэг том хүний гутал,
  • “Хас гутал” компани 12 ширхэг гутал,
  • "Говь" ХК,
  • "ТЕСО" корпораци,
  • "Монгол Ноос",
  • "CИЛПРО ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ" ХХК,
  • "САМО" ХХК болон бусад албан байгууллага хувь хүмүүс

10’000 гаруй иргэн үерийн улмаас хохирол амсаад байгаагаас 2300 орчим хүүхдүүд юм. Түүнчлэн олон хүн амиа алдан, алга болжээ.

Энэ гамшигт үерт нэрвэгдсэн айл өрх, иргэд, хүүхдүүдэд тусламж үзүүлэх хандивын аяныг Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөлөөс санаачлан ОХУ-д төгсөгчдийн болон Эрхүүд төгсөгчдийн холбоод хамтран зохион байгуулж байгаа юм. Хандивын аян дараах үндсэн хоёр чиглэлтэй байхаар төлөвлөжээ. 

ОХУ-ын Эрхүү мужийн үерт өртсөн өрхүүдээс 100 хүүхдийг Монгол улсад ирүүлэн, энэ сарын 15–25-нд д хүүхдийн зусланд үнэ төлбөргүй амраах (Одоогийн байдлаар ОУХНайрамдал цогцолбор, Эрдэнэт хотын Найрамдлын Эрдэнэс зуслангуудад амраахаар төлөвлөсөн)

Зусланд амрах эрхийн бичигт нийт 30 сая төгрөг (1 хүүхэд – 300’000₮) шаардлагатай.. Хүүхдүүдийн тээврийн асуудлыг Монголын Төмөр Зам болон агаарын тээврийн компаниудтай ярилцаж байна. 

Нийтэлсэн:

Б.Чимэг

Gogo.mn сэтгүүлч

2019-07-05 16:35 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Улаанбаатарын автозамыг гурван бүсэд хувааж, тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажил явагдаж байна. Ингэхдээ бүсчлэлээс хамааран зогсоолын төлбөр нь харилцан адилгүй байх юм.
Нийт 1851 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ