Хайлт хийх

ОХУ-ын шумбагч хөлгийн багийнхан нууц даалгаврын үеэр амиа алджээ

  2019-07-08
 
ОХУ-ын тэнгисийн цэргийн 14 албан хаагч нууц даалгавар биелүүлж яваад амиа алджээ. Багийнхан цөмийн хөдөлгүүр бүхий шумбагч хөлгөөр зорчиж явсан бөгөөд хөлөг дэлбэрснээр энэхүү харамсалтай хэрэг болжээ.

Багийнхныг тус улсын хоёр дахь том хот Санктпетербургийн Серафимовскоегийн оршуулгын газарт өндөр зэрэглэлийн хамгаалалтын дор оршуулсан байна. Тэднийг тус улсын хамгийн өндөр хүндтэй цол болох ОХУ-ын баатар цолоор нөхөн шагнажээ.

ОХУ-ын зүгээс дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байна. Энэхүү шумбагч нь албан ёсоор бүртгэлгүй байсны дээр даалгавар нь улсын нууцтай холбоотой байжээ.

Тэднийг тус улсын хамгийн өндөр хүндтэй цол болох ОХУ-ын баатар цолоор нөхөн шагнажээ.

“Багийнхан шатамхай бодис тээвэрлэж явсан бөгөөд гал алдсан. Улмаар цөмийн хөдөлгүүрийг хамгаалахаар ажиллах явцдаа хортой утаанд хордож амиа алдсан байна” гэж Кремлиэс мэдэгдлээ. Гэвч ихээхэн гайхашрал төрүүлж буй зүйл нь оршуулгын газрын хаалга бүрт цагдаа, цэргийнхний хамгаалалт гаргасан байсан юм. Энэ талаар нэгэн эх сурвалж AFP мэдээллийн агентлагт “Эдгээр хамгаалалт нь нууцыг чандлан хамгаалах гэсэнд оршиж байгаа байх” гэж мэдэгджээ.

Амиа алдсан багийн гишүүн Дмитри Соловьевийн найз Дмитри Размуслов AFP-д  өгсөн ярилцлагадаа “Түүний эхнэр нь жирэмсэн байсан. Тэр бас маш хянамгай, аливаад ихээхэн анхааралтай ханддаг нэгэн байсан. Тэр буруу зүйл хийх ёсгүй” гэжээ.

Шумбагч хөлөг ОХУ-ын хойд нутгийн Североморск хотод олджээ. Албаныхны нууцлалыг үл харгалзан Оросын хэвлэлүүд энэхүү шумбагч нь S-12 эсвэл AS-31 дугаартай байсан бөгөөд “Лошарик” хэмээх хочтой байжээ. Уг хөлөг нь Арктикын тэнгисийн ёроолыг судлах ажиллагаанд явж байсан удаатай. “Новая Газета” сонинд цэргийн албаны нэгэн шинжээч “Шумбагч шинэ нууц төхөөрөмж турших ажиллагаатай холбоотой байсан байх магадлалтай. Эсвэл АНУ-ын далайн голдиролд төхөөрөмжийн туршилт хийж байсан байх боломжтой” гэжээ.

ОХУ нь Арктикийн тэнгисийн нутаг дэвсгэрийн хэсгийг эзэмшдгээрээ ихээхэн нэрд гарсан билээ.

2019-07-08 09:45 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 940 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ