Хайлт хийх

Volvo машинууд хоорондоо “ЯРИЛЦДАГ” болно

Connected car буюу холболттой автомашины технологи, үүлэн шийдэлд тулгуурласан дэвшилтэт аюулгүйн системийг Шведийн Volvo компани Европын зах зээлд анх удаа нэвтрүүлэх гэж байна. Уг аюулгүйн системээр тоноглосон автомашинууд хоорондоо мэдээлэл солилцож, болзошгүй аюулыг жолоочид байнга урьдчилан анхааруулах юм. Аюултай нөхцөл, замын гулгаа халтиргааг сануулдаг Hazard Light Alert, Slippery Road Alert зэрэг анхааруулах функцтэй шинэ платформ 2020 оноос тус компанийн автомашинуудад стандарт бүрдэл болно.

Hazard Light Alert технологитой автомашин аюултай нөхцөл илрүүлсэн даруйд үүлэн үйлчилгээ ашиглан болзошгүй аюулын тухай мэдээллийг ойр орчимд нь зорчиж буй бусад автомашин дамжуулж анхааруулна. Энэхүү функц ялангуяа үзэгдэх орчин муутай, эргэлт, саад ихтэй уулархаг орчинд хэрэгтэй хэмээн үйлдвэрлэгч тайлбарлав.

Харин Slippery Road Alert систем замын гадаргуугийн тухайн үеийн болоод цаашдын болзошгүй нөхцөлийг хэмжин жолоочид анхааруулах үүрэгтэй. Туулж өнгөрүүлсэн замынхаа нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг цуглуулж, дараагийн машинуудад удахгүй тохиолдох халтиргаатай хэсгийг урьдчилан мэдээлнэ. Машин хооронд мэдээлэл солилцох ажиллагаа real-time нөхцөлд тэр даруй өрнөх учраас автозамын аюулгүйн нөхцөл шинэ шатанд дэвшинэ. Гол нь системд холбогдох машины тоо ихсэх тусам аюулгүй байдал тэр хэмжээгээр сайжрах юм.

Шведийн үйлдвэрлэгч автомашины зах зээлд тэргүүлэгч компаниудыг өөрийн санаачилгад нэгдэхийг уриалж байна. “Замын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хэдий чинээ олон машин хоорондоо хуваалцана, та бидний зам төдий чинээ аюулгүй болно. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөөх хүчин чармайлтдаа бид аль болох олон түнш нэгтгэхийг эрмэлзэж байна” хэмээн компанийн мэдээлэлд дурджээ.

О.Мишээл

2019-04-20 13:40 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ