Хайлт хийх

И-Март худалдааны төвийн гаражид гарсан галыг унтрааж байна

  2019-06-08
 
Баянзүрх дүүрэг дэх И-Март худалдааны төвд гал гарчээ. Бид Онцгой байдлын ерөнхий газрын 101 дугаараас лавлахад “Нийслэлийн онцгой байдлын газрын хоёр ангийн гал сөнөөгчид галыг унтраахаар ажиллаж байна. Өнөөдөр олон дуудлагатай байна” гэв.     

Хоёр ангид нийт 16 гал сөнөөгч ажилладаг. Тус дэлгүүрийн нэг давхар утаажилт ихтэй байгаа аж. Дэлгүүрт байсан үйлчлүүлэгчдийг гаргаж байна.    

Гал дэлгүүрийн гаражид гарчээ. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Гараж битүү утаатай байгаа бөгөөд галын шалтгааныг тогтоох ажил өнөөдөр бүтэн өдөр үргэлжлэх аж.  

Тус дэлгүүрийн дээд давхрууд галын хөшигтэй бөгөөд гал гарсан тохиолдолд урсдаг шатнууд автоматаар хаагдах, галын хөшиг буун, гал гарсан хэсгийг тусгаарлах тоноглолтой аж.  

Нийтэлсэн:

Б.Чимэг

Gogo.mn сэтгүүлч

2019-06-08 12:52 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ