Хайлт хийх

Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг сайжруулна

  2019-05-22
 
“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалал” хөтөлбөрийг Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 193 дугаар тогтоолоор батлагдсан.

2018 онд эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас нилээд арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн. Тухайлбал, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Төрийн албан хаагчдын цалинг үе шаттай нэмэгдүүлэх”, “Багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгох” зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд ажлын байрны үнэлгээнд суурилсан цалингийн тогтолцоог 2018 онд нэвтрүүлж, цалинг нэмэгдүүлээд байна. Мөн төрийн албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох Засгийн газрын тогтоолуудыг шинэчлэн, хэрэгжүүлж эхлээд байна.

Салбарын түвшинд Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн баталгааны чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлэх тухай сайдын албан даалгаварын хэрэгжилтийг хангаж, Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарыг зохион байгуулсан.

Салбарын ажилтнуудын нийгмийн хамгааллын чиглэлээр өнөөгийн түвшинд хүрсэн эерэг үр дүнг хадгалах, цаашид илүү сайжруулахад энэхүү хөтөлбөр чиглэгдэж байгаа болно. 

“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалал” хөтөлбөр нь чадварлаг эрүүл мэндийн хүний нөөцийг бүрдүүлэх, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд эрүүл мэндийн ажилтны:

  • Ажлын орчин нөхцлийг сайжруулж, эрүүл мэндийг хамгаалах;
  • Ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх;
  • Бодит орлого, ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх;
  • Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулахад орон нутгийн засаг захиргааны байгууллага, ТББ, үйлдвэрчний эвлэл, олон улсын байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлийн 4 зорилтыг дэвшүүлж, 2019-2023 онд 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Анх удаа үндэсний хөтөлбөр Засгийн газрын тогтоолоор батлагдан хэрэгжихээр болж байна. Үндэсний хөтөлбөр учраас Монгол улсад ажиллаж байгаа нийт эрүүл мэндийн ажилтанд хамаарна. Үүнд эрүүл мэндийн салбараас гадна батлан хамгаалах, хууль сахиулах, төмөр зам, боловсрол зэрэг бусад салбарт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд багтана. Түүнчлэн төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудаас гадна хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагааг жишиг болгон хэрэгжүүлэх аж.

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-05-22 15:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  өчигдөр

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ