Хайлт хийх

ЭНЭ ӨДӨР: Хойд Солонгос баллистик пуужинг амжилттай туршжээ

  2019-07-04
 
Энэ өдөр болсон онцлох үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.

1803 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 04. ЛУИЗИАНА МУЖИЙГ ХУДАЛДАН АВЧЭЭ

Францын мэдэлд байсан Луизиана мужийн 2.1 сая км кв. газрыг АНУ 15 сая ам доллараар 1803 оны энэ өдөр худалдан авчээ. Францын талаас сангийн сайд Франсуа Барбэ-Марбоис Наполеоныг төлөөлж, АНУ-ын талаас Жеймс Монро, Роберт Ливингстон нар ерөнхийлөгч Томас Жефферсоныг төлөөлж гэрээнд оролцсон байна. Тухайн үеийн Луизиана муж нь одоогийн Арканзас, Миссури, Техас, Луизиана, зэрэг 14 мужийн нутаг дэвсгэрт байрлаж байсан юм.

1872 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 04. АНУ-ЫН 30 ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРЖЭЭ

АНУ-ын 30 дахь ерөнхийлөгч Кэлвин Кулидж 1872 оны энэ өдөр Вермонт мужийн Плимут Нотч хотод мэндэлжээ. Тэрээр 1923-1929 онд АНУ-ын төрийн эрхийг барьж байсан ба “Бүгд Найрамдах” намаас нэр дэвшсэн юм. “Чимээгүй Кэл” гэж алдаршсан Кулидж Дэд Ерөнхийлөгч, Массачусетс мужийн захирагчийн албыг ч мөн хашиж байв.

2017 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 04. ХОЙД СОЛОНГОС ТИВ ХООРОНДЫН БАЛЛИСТИК ПУУЖИНГ АМЖИЛТТАЙ ТУРШЖЭЭ

2017 оны энэ өдөр Хойд Солонгос тив хоорондын баллистик пуужинг /intercontinental ballistic missile (ICBM)/ амжилттай туршжээ. Өглөөний 09:40 цагт Бангиюнаас умард Пхён муж орчмын Зүүн тэнгист пуужинг туршсан байна. “Hwasong-14” гэх тус пуужин нь хамгийн багадаа 5500 км зайд тусах чадалтай бөгөөд энэ удаад 930 км зам туулан, 2082 км өндөрт хөөрсөн аж.

Эх сурвалж: onthisday.com

Нийтэлсэн:

А.Эрхэмбаяр

Gogo.mn сэтгүүлч

2019-07-04 10:40 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 940 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ