Хайлт хийх

Саудын Араб “Boeing 737 Max” загварын онгоц худалдан авах захиалгаа цуцалжээ

  2019-07-08
 
Саудын Арабын агаарын тээврийн “Flyadeal” компани “Boeing 737 Max” загварын 30 нисэх онгоц худалдан авах захиалгаа цуцалжээ. Уг загварын оронд “Airbus A320” онгоцыг худалдан авахаар болсон байна.

Өнгөрсөн оны аравдугаар сард Индонезид, энэ оны аравдугаар сард Этиопт “737 Max” загварын онгоц осолдож 346 хүний амь эрсдсэнтэй холбогдуулан дээрх шийдвэрийг гаргажээ.

Дээрх үйл явдлаас хойш “737 Max” загварын онгоцыг хөдөлгөөнд оролцохыг түр зогсоосон бөгөөд “Boeing” компанийн ажилтнууд доголдлыг засахаар ажиллаж байна. Ослын шинжээчид агаарын тээврийн удирдлагын систем дээр төвлөрөн ажиллаж байгаа бол “Boeing” компаний зүгээс софтвейр тохиргоог сайжруулахаар ажиллаж байгаа аж.

“Flyadeal” компани нислэгийн хуваарьтай холбоотой шаардлагын улмаас урьдчилсан захиалгаа цуцалсан гэж “Boeing”-гийн зүгээс мэдээлжээ. 

“737 Max” загварын онгоц дахин хэзээ нислэгт гарах эсэх нь тодорхойгүй байна. “Boeing” компани өнгөрсөн долоо хоногт ослын улмаас хохирсон хүмүүсийн ар гэрийнхэнд 100 сая ам.долларын тусламж үзүүлнэ гэдгээ зарласан юм.

Эх сурвалж: BBC

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-07-08 11:35 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 940 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ