Хайлт хийх

Цэцэрлэгийн барилга баригдаж амжилгүй нуржээ

  2019-06-25
 
2019-2020 оны хичээлийн жилд ХУД-ийн ЕБС, цэцэрлэгүүдийн өргөтгөл, шинээр барих барилгуудын ажлын явцыг бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Өлзийт хороолол буюу ХУД-ийн XIV хорооны 165 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгатай танилцлаа. 240 хүүхдийн багтаамжтай тус барилгын ажил Улсын төсвийн 1.8 тэрбумын хөрөнгө оруулалттайгаар өмнөх оны зургадугаар сард эхэлсэн байна. Сонгон шалгаруулалтад найман компани оролцсоноос “Хангайн Хятруун” компани шалгаран барилгын ажлыг эхлүүлжээ. Тус компани БСШУСЯ, ЭМЯ, Хот тохижилт гэх мэт 45 газарт тендерийн санал хүргүүлсний нэг нь энэ цэцэрлэг.

БАРИЛГА БАРИНА ГЭДЭГ ЭВЛҮҮЛДЭГ ТОГЛООМ ӨРӨХТЭЙ АДИЛ БИШ

Цэцэрлэгийн барилга энэ оны наймдугаар сард ашиглалтад орох ёстой. Гэвч тухайн барилга дээр очвол  хоёр давхар шинэхэн барилга биш балгас угтлаа. Даацын хана нь цуурч, зарим хэсгүүдэд нь том нүх гарч, шат, баганын хэмжээ дамжааг хальтхан харвал нарийнаас өргөссөн, зарим нуралт өгсөн баганыг хүнсний скочоор олон давхар ороон торгоосон, өрсөн хана, өрөө тасалгаанууд нь тэгш биш, арматур төмөр нь цухуйсан харагдана. Шал нь хүртэл 2-3 см-ийн цууралт өгч дундуураа зай гарсан байлаа.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард НМХГ-аас энэ барилгын үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна. Үнэхээр л  зогсоохоос ч өөр арга үгүй нөхцөл байдал энд үүссэн байлаа. 240 хүүхэд нэгэн зэрэг тэрхүү барилгад хөл хөөрцөг болж тоглож, гүйлдэх нь битгий хэл ганц хүн алхахад л шал нь дэнжигнэн, хүчтэйхэн гишгэвэл цөмөрмөөр.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард НМХГ-аас энэ барилгын үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна. Үнэхээр л  зогсоохоос ч өөр арга үгүй нөхцөл байдал энд үүссэн байлаа. 

Сар гаруйхны дараа улсын комисст хүлээлгэн өгч, хоёр сарын дараагаас хүүхдүүдээ будаг нь ханхалсан байрандаа хүлээж авах ёстой байсан боловч  хариуцлагагүй барилгын компанийн үйл ажиллагаанаас болж ийнхүү царцжээ. Барилга барина гэдэг эвлүүлдэг тоглоом өрж тоглохтой адил зүйл биш юм. Энэ бол маш олон хүний амь нас, эрүүл мэнд, ажил амьдралтай холбогдох чухал салбар. Тиймээс хүний аюулгүй, эрүүл, тав тухтай амьдрах орчин бүрдүүлдэг салбар гэдэг утгаараа барилгын компаниуд хариуцлагатай байгаасай.

Хан-Уул дүүргийн боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо “165 дугаар цэцэрлэгийн эрхлэгч барилгын ажил явагдаж байхад нь гярхай ажиглан эдгээр зөрчлүүдийг холбогдох байгууллагад мэдэгдсэн. Барилгын үйл явцтай танилцахад хорь ч хүрээгүй жаахан залуучууд ээлж ээлжээрээ би инженер нь байна гээд л яг хэн нь мэдэгдэхгүй байсан. Их хариуцлагагүй барилгын компани. Уг нь миний бодлоор болдог бол тендер зарлаж янз бүрийн компани шалгаруулж байснаас яг л сургууль, цэцэрлэгийг стандартын дагуу барьж байгуулдаг мэргэшсэн хэд хэдэн барилгын компанитай болчихвол энэ мэт асуудлууд гарахгүй ” гэсэн юм.

Тэгвэл мэргэжлийн хяналтын энэ оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр гаргасан дүгнэлтэд барилгын ажлыг зөвшөөрөлгүй гүйцэтгэсэн, барилгын орой хэсгээр арматурын хормутууд ил гарсан, технологийн алдаа, шатны алхам алдаатай цутгагдсан, хөнгөн блокийг бэхэлгээгүй өрсөн, тэнхлэг алдсан гэх мэт тоолж томшгүй олон зөрчил дутагдлуудыг нэгд нэгэнгүй тоочсон байна. Эдгээр зөрчлүүд нь хүний амь нас эрүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй тул тухайн өдрөөс зөрчлийг арилгах хүртэл барилгын ажлыг түр зогсоов гэсэн байлаа.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧИД ХАНЫГ НЬ ХӨНГӨХӨН ЦОХИХОД НУРЖЭЭ

165 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Я.Энхтуул “165 дугаар цэцэрлэг хоёр байртай. 300 гаруй хүүхэд манай цэцэрлэгт явдаг. Энэ өргөтгөл ашиглалтад орсон бол Өлзийт хорооллын бүх хүүхдүүд цэцэрлэгтэй болох юм. Биднийг анх барилгын үйл явцтай танилцахад гол багана нь хөндий, арматур нь ил гараад ирсэн, ихэнх хана, шал нь цууралт өгсөн байдалтай байхаар нь мэргэжлийн хяналт руу яаралтай бичиг явуулсан юм. Түүний дагуу мэргэжлийн хяналт ирж газар дээр нь нөхцөл байдалтай танилцан акт гаргасан. Одоо нэгэнт 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд барьчихсан болохоор нураана гэж худлаа харин хүчитгэх буюу энэ дээр нь л дахин сайжруулан, чанаржуулан барих байх. Мэргэжлийн хяналтын байцаагчид ирээд ханыг нь хөнгөхөн цохиход хана нь нурчихсан” гэлээ.

Магадгүй та хүүхдээ улсын комисс хүлээж авах нь битгий хэл, барилгын явц 30-хан хувьтай явж байхдаа энд тэндээсээ нурж, аюулын зэрэгт байгаа барилгад оруулах уу.

Хан-Уул дүүрэг дэх бусад сургууль цэцэрлэгийн 12 барилга байгууламжууд хормын дотор сүндэрлэж байхад улсын мөнгийг гарынхаа салаагаар урсгаж, 800 гаруй сая төгрөгийг энэ компани үр ашиггүй зарцуулчихсан байна. Өлзийт хороололд цэцэрлэгийн насны 526 хүүхэд байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа. Энэ  хорооллын оршин суугчид цэцэрлэгийн өргөтгөл барина гэхэд хүүхдээ арваад километрын зайтай цэцэрлэг рүү зөөх биш гэрийнхээ ойролцоо цэцэрлэгтэй болох нь хэмээн хөөрцөглөж, өмнө жил цэцэрлэгт орж чадаагүй гэртээ үлдсэн 100 гаруй хүүхэд бүгд л цэцэрлэгтэй болох байжээ.

“Хангайн Хятруун” компанийн барилгын инженер Э.Батбаяр “Мэргэжлийн хяналтаас дөнгөж өчигдөр буюу энэ сарын 24-нд үйл ажиллагаагаа буцааж явуул гэсэн хариу ирлээ. Нураахгүйгээр хүчитгэнэ. Үүний дагуу бид эхлээд зургаа хийлгээд дараа дараагийн ажлаа явуулна. Тухайн үед энэ барилга дээр 20 гаруй ажилчин ажиллаж байсан. Өрлөгийн ажил болон, бетоны цутгалтан дээр алдаа гарсан. Барилгын норм, стандартыг зөрчсөн учраас мэргэжлийн хяналтаас тийм шийдвэр гарсан” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Магадгүй та хүүхдээ улсын комисс хүлээж авах нь битгий хэл, барилгын явц 30-хан хувьтай явж байхдаа энд тэндээсээ нурж, аюулын зэрэгт байгаа барилгад оруулах уу. Олон хүүхдийн багтаамжтай цэцэрлэг баригдах нь таатай сонсогдож байгаа ч гардан гүйцэтгэж буй барилгын компанийн хэлж байгаагаар барьсан болж дуусгаад ашиглалтад оруулвал юу болох бол. Баригдаж байхдаа нурсан барилга баригдаж дууссаны дараа хэр удаан настай, ямархуу чанартай байх нь тодорхой.

2019-06-25 10:10 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Баригдаж байхдаа нурсан барилга баригдаж дууссаны дараа хэр удаан настай, ямархуу чанартай байх вэ

Нуралт өгч арматур нь цуурсан баганыг шавардан хүнсний скочоор олон давхар ороон торгоожээ.

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 336 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ