Хайлт хийх

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт архи тамхины хамааралтай иргэдэд үнэгүй зөвлөгөө өгөх өрөөг нээв

  2019-06-19
 
Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн гурав, дөрөвдүгээр давхарт өнөөдөр "Сэтгэл заслын өрөө” шинээр үүд хаалгаа нээлээ.

Тус дүүргийн Засаг даргын тамгын газраас “Иргэн төвтэй дүүрэг”, “Архигүй-Зөв амьдарцгаая” зэрэг аяныг зохион байгуулсан бөгөөд энэ үйл ажиллагаанд иргэд, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцсон. Жишээлбэл, “Бүрэн плаза” худалдааны төвийн хамт олон “Архигүй зөв засал эмчилгээ, сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх ганцаарчилсан уулзалт, зөвлөгөө өгөх” зорилгоор бий болсон өрөөг нийт 4.2 сая төгрөгөөр стандартын дагуу тохижуулан хүлээлгэн өгчээ. Энэ өрөөнд сэтгэлийн хямралд өртсөн, архи тамхинаас байнгын хамааралтай иргэд тулгамдаж байгаа асуудлынхаа талаар сэтгэл зүйчээс үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой юм.

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн сэтгэл зүйч Э.Цэнд-Аюуш, “Манай төвд нийт зургаан мэргэжилтэн сэтгэл зүйн ганцаарчилсан, бүлгийн төрлийн зөвлөгөөг 2019 оны дөрөвдүгээр сараас хойш стрессдсэн, ядарч, насны сэтгэл гутралд орсон 100 гаруй иргэдэд үнэ төлбөргүй өгсөн байна.”

Энэ талаар Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа, Засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд иргэд, албан байгууллага идэвхтэй оролцсонд талархаж байна. Цаашдаа дүүргийн цагдаагийн хэлтсүүдтэй холбоотой ажиллаж, сэтгэл зүйн асуудалтай, архинаас хэт хамааралтай иргэдэд зөвлөгөө өгч ажиллах нь зүйтэй” гэсэн юм. 

Мөн тус төвийн хоёрдугаар давхарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд аюулгүй орчинд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх кабинетийг тохижуулжээ.Уг дүүрэгт 0-16 насны 413 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн эмчлүүлэх эрүүл аюулгүй орчинг хангах зорилгоор нэг кабинетийг тохижуулж, сургалтын тоног төхөөрөмж, бага насны хүүхдэд зориулсан танин мэдэхүйн ном зохиол зэрэг шаардлагатай зүйлсээр тохижуулжээ.

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү, Манай дүүрэгт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн хамгааллын салбар, комисс”-ыг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулан 14 хоног тутам тулгамдаж буй асуудлын талаар хуралдах болсон. Ингэснээр нийгмийн халамж шаардлагатай байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бүрэн үйлчилгээ үзүүлэх, тэдний асран хамгаалагчдад зөвлөгөө, мэдээлэл өгөх боломж бүрдэж байна гэв. 

Б.Энхжаргал

2019-06-19 16:43 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 1093 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ