Хайлт хийх

Монгол улсын хэмжээнд ойжуулах шаардлагатай 150 мянган га талбай байна

  2019-03-21
 
Өнөөдөр “Олон Улсын Ойн Өдөр”

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын ойн өдөр” болгон Дэлхий даяар тэмдэглэх болсон. Тэгвэл энэ онд “Ой ба боловсрол” (Forest and Education) сэдвийн дор тэмдэглэж байгаа юм.

Тухайн өдрийг тохиолдуулан БОАЖЯ, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, Ойн инженерчлэлийн тэнхимийн санаачлалаар хэд хэдэн үйл ажиллагаа зохиож байгаа аж. Тэдгээрийн нэг “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи”сэдэвт үндэсний 4-р хурал өнөөдөр Туушин зочид буудлын танхимд боллоо.

"НИЙТ ГАЗАР НУТГИЙН 8,2 ХУВИЙГ ЭЗЭЛДЭГ ОЙГ 9 ХУВЬД ХҮРГЭХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙНА"

Үндсэн хуралдааныг БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа удирдан явуулсан юм. Тэрбээр “Энэ жилийн тэмдэглэлт өдрийн зорилго нь ойн талаарх бүх нийтийн боловсролыг дээшлүүлэх юм. 2014 оны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын дагуу бид улсын нийт газар нутгийн 8,2 хувийг эзэлдэг ойг 9 хувьд хүргэх төлөвлөгөөтэй байна. Үүнийг хийхийн тулд ойн мэргэжилтнүүдийг олноор бэлтгэх, ажиллаж мэргэжилтнүүдийг чадваржуулах шаардлагатай.

Ойг доройтуулж буй гол гурван хүчин зүйл нь ойн түймэр, хортон шавьж, модыг хууль бусаар олборлох явдал юм. Сүүлийн 10 жилийн судалгаагаар 1 сая орчим га талбай бүхий ой доройтолд орсон. Энэ нь гэхдээ устсан гэсэн биш. Тэр дундаа нэн тэргүүнд ойжуулах шаардлагатай 150 мянган га талбай байна” хэмээн ярьсан юм.

Харин мод бэлтгэлийн талаар “Түлшний, хэрэглээний мод бэлтгэлдэг мэргэжлийн байгууллагууд бий. Уг байгууллагууд аймаг, сумандаа хүсэлтээ өгснөөр тухайн орон нутгийн нэгж жил бүр хэрэглээний модныхоо хэмжээг гаргадаг. Үүний дагуу улсаас мод бэлтгэх хэмжээ, хязгаарыг хувиарлан заадаг” гэж ярилаа.

ХУРАЛД ОЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТЭН, АЖИЛТНУУДААС ГАДНА СУРГУУЛИЙН БАГШ СУРАГЧИД ОРОЛЦЛОО

Хурал болж буй танхимын үүдний хүлээн авах хэсэгт энэ жилийн ойн өдөрт тохиолдуулан зохион сургуулиудын ажил, багш сурагчдын бүтээлүүдийн үзэсгэлэн гаргасан байв. Энэ дунд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан “Ойд боловсрол” сэдэвт нийтлэлийн уралдааны тэргүүн байрны нийтлэлийг ч хэвлэн тавьжээ.

Тус уралдаанд шилдэг нийтлэл бичиж тэргүүн байранд шалгарсан Нийслэлийн 142-р сургуулийн 9а ангийн сурагч М.Ариунсарнай “Би энэ нийтлэлээрээ дамжуулан ой мод хүмүүст хүчил төрөгч бэлэглэдэг гэдгийг ойлгуулахыг хүссэн. Нийтлэлдээ бичсэнээр Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн нийт 34 га газартай, түүний 15 га-д нь анагаах ухааны сургууль барьчихсан. Тиймээс бусад хэсэгт нь "1 төгсөгч 1 төгөл" тарья гэсэн санааг дэвшүүлж, ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг ойжуулъя, нэг хүн нэг мод тарья гэж уриалж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Хурлын завсарлагаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа тус байгууллагаас гаргасан номын дээжээс хуралд хүрэлцэн ирсэн сургуулиудын төлөөлөлд гардууллаа. Уг номыг хүүхдийн ойн мэдлэгийг дээшлүүлэх, багш сурагчдын ойн боловсролыг дэмжих зорилгоор бичсэн юм.

"ЭНЭ АЛБАРЫГ ЗАНГИДАЖ, БИЗНЕСИЙН ЧИГЛЭЛЭЭР ӨРГӨЖҮҮЛЭХГҮЙ БОЛ АЖЛЫН БАЙРГҮЙ БОЛОВСОН ХҮЧИН БЭЛДСЭЭР БАЙНА"

Хуралд илтгэл тавьсан Монгол улсын их сургуулийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Н.Бурмаа “Их, дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр дамжуулан ойн салбарын хүний нөөцийг бүрдүүлдэг. 2017 оны байдлаар их, дээд сургуулийг ойн салбар, чиглэлээр жилд 470 гаруй оюутан төгсөж байна. Гэтэл үүний 400 орчим нь ажилгүй үлддэг.

Учир нь төрөөс ойн салбарын хүний нөөцийн бодлогыг орхигдуулсан тул энэ салбарын зах зээлийн шингээлт бага байна. Тиймээс бид Монгол улсын ойн салбарын хүний нөөцийн үндэсний хөтөлбөр гаргах хэрэгтэй. Уг хөтөлбөрөөр ойн салбарыг бусад салбартай харилцан уялдуулж, үйлдвэрлэл, зах зээл бий болгох юм.

Ойн салбар, чиглэл гэдэгт орон нутгийн ой хамгаалагч, яам, байгууллагын ойн мэргэжилтэн зэрэг ордог ба энэ чиглэлээр төрд ажилладаг ердөө 200 гаруй ажилтан байна. Иймээс энэ салбарыг зангидаж, бизнесийн чиглэлээр өргөжүүлэхгүй бол бид ажлын байргүй боловсон хүчин бэлдэж байгаа юм” хэмээн хэллээ.

150 гаруй хүн цугласан хурал гурван хэсэгтэй зохиогдож хуралд нийт 30 хүн 23 илтгэл тавих юм. Хурлын төгсгөлд энэ өдөрлөгийн үр дүнг хэлэлцэж дүгнэлт гаргах юм.

А.Эрхэмбаяр

2019-03-21 16:20 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

УИХ-аар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хилээр оруулахыг хориглосон заалт бий. Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хилээр оруулахыг хориглохыг Та дэмжиж байна уу?
Нийт 4259 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ