Хайлт хийх

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АТГ-т шалгуулна

  2019-03-20
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар хэвтүүл хөдөлгөөнийхөн гомдол гаргаж буй талаар  мэдээлэл хийлээ. 

Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

"Хэвтүүл" хөдөлгөөний гишүүн Л.Алтансүх: 

Монгол Улсад нийтдээ 155'060 ААН бүртгэлтэй байдаг. Эдгээрийн 78'815 ААН идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. 86 хувь нь буюу 62'812 ААН ЖДҮ-ийн салбарт багтдаг.  Энэ салбарт 800 гаруй мянган иргэд ажиллаж байна.

Үүний цаана хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хөдөлмөр эрхлэгч нар ажиллаж байна. Үүний ард 1-5 хүн ажилладаг гэж тооцвол нийтдээ 1 сая гаруй хүн ЖДҮХСангаас зээл авч өөрсдийн бизнес эрхлэх бололцоог УИХ-ын болон ЗГ-ын гишүүд хулгайлжээ гэсэн баримтууд байна.

Иргэдийн амьдрал өдөр ирэх тусам суларч байна. Валютын ханш тэнгэрт хадлаа. 2016 он хүртэл 500 төгрөгний үнэтэй байсан бохь 900 төгрөг болж хоёр дахин нэмэгдлээ. Иргэдийн алин тэтгэвэр нэмэгдэж байгаа бил үү? Дээр нь иргэд хэчнээн хувийн хүүтэй зээл авч байгаа билээ. Үүнийг манай "Хэвтүүл" хөдөлгөөнийхөн тэвчиж чадахгүй байна. Бид олон удаагийн жагсаал хийсэн. Эрх баригч нар таг дүлий юм шиг байж байна. Энэ намыг, ЗГ-ыг тэргүүлж байгаа У.Хүрэлсүх хууль зөрчсөн байж болзошгүй гэсэн үндэслэлүүдийг энэ бичгээр мэдэгдэж байна" гээд "Сая гаруй монголчууд хохирчихоод байхад нэгдэж тэмцэхгүй болохоо байлаа" гэв. 

Тэрбээр АТГ-ын Мөрдөн байцаах хэлтэст гаргасан гомдолдоо: 

У.Хүрэлсүхэд холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.5.2 дох хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаарх гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлийн 41 .1 дэх хэсэгт Ерөнхий сайд ЗГ-ыг удирдаж, хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцах ёстой. Гэвч У.Хүрэлсүх үндсэн хуульд заасан хууль биелүүлэх ажлаа хийх бус  өөрийн удирдсан ЗГ-ын харьяа тусгай сангийн мөнгөөр зохион байгуулалттайгаар өөртөө болон өөрийн ЗГ-т давуу байдал бий болгох зорилгоор УИХ-ын нэр бүхий гишүүдийг хахуульдаж, хууль зөрчсөн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа дурдагдаж байгаа нь Эрүүгийн хуульд заагдсан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэхэд хүргэж байна.

Тухайлбал У.Хүрэлсүх нь өөрийгөө Ерөнхий сайдад дэмжүүлж санал авсан, өөрийн ЗГ-ыг огцруулахаас хамгаалсан санал өгүүлсэн гишүүдэд ЖДҮХС-аас хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгосон байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байгаа тул гомдплыг хүлээн авч шалгаж өгнө үү гэсэн хүсэл тавьж байна" гэлээ. 

  Шууд мэдээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АТГ-т шалгуулна

  2019-03-20
 
Нийтэлсэн:

А.Мишээл

Gogo.mn сэтгүүлч

2019-03-20 11:28 GMT+8
Хугацаагаар эрэмбэлэх
Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.
  11 цаг 27 минут
2019.03.20

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ