Хайлт хийх

Боловсрол орлогын тэгш бус байдалд нөлөөлдөг

СУДАЛГААГААР ЧИНЭЭЛЭГ ӨРХИЙН ХҮҮХДИЙН СУРЛАГА БАГА ОРЛОГОТОЙ АЙЛЫНХААС ДЭЭГҮҮР БАЙВ

АНУ-д бага орлоготой айлын хүүхдийн сурлагын амжилт чинээлэг өрхийн хүүхдийнхээс 3-4 жилээр хоцордог гэсэн дүгнэлт 40 гаруй жилийн хийгдэж байсан. Тэгвэл одоо ч хэвээр байгааг шинэ судалгаа харуулав. 50 жилийн турш дунд ба ахлах сургуулийн 2.7 сая сурагчдийн дунд стандарт тест явуулсан баримтад шинжилгээ хийн ийм дүгнэлтэд хүрчээ. Уг ялгааг арилгах холбооны хөтөлбөрүүд зохих үр дүнд хүрээгүйг National Bureau of Economic Research байгууллагын сайтад даваа гарагт мэдээлэв.

17 настай сурагчдын дунд хийсэн судалгаагаар чинээлэг өрхийн хүүхдийн сурлагын амжилт бага орлоготой айлынхаас хамаагүй дээгүүр байв.

Ахлах ангидаа сурлага муутай байсан сурагчид насанд хүрсэн хойноо бага орлоготой байх магадлал өндөр гэж тайлангийн нэг зохиогч Стэнфордын их сургуулийн профессор Эрик Ханушек ярьсан байна. Тэрбээр “Дараагийн үе нь энэ үетэйгээ бараг адил байна. Ядуу гэр бүлээс гаралтай хүүхдүүд өөрсдөө ядуу болно” хэмээв. Гэхдээ энэ байдал бүр гүнзгийрч байна уу гэдэг асуулт маргаантай байгаа.

Ноён Ханушекийн судалгааны багийнхан 1971-2015 оны хооронд улс даяар сурагчдаас авсан тоо бодлого, унших дадал болон шинжлэх ухааны янз бүрийн тестүүдийн дүнд шинжилгээ хийжээ.

Орлогыг тодорхойлохын тулд тестэд бүртгэгдсэн эцэг, эхийн боловсрол, амьдралын хэв маягийн мэдээллийг судалсан байна. Жишээ нь 1950-иад онд аяга угаагч машин баян айлын хэрэглээ байсан. Сүүлийн үед хүүхдүүд тусдаа угаалгын өрөө, компьютертой байх нь чинээлэг байдлыг илэрхийлэх болсон. 17 настай сурагчдын дунд хийсэн судалгаагаар чинээлэг өрхийн хүүхдийн сурлагын амжилт бага орлоготой айлынхаас хамаагүй дээгүүр байв.

ОРЛОГООС ХАМААРСАН СУРЛАГЫН АМЖИЛТЫН ЯЛГАА ТҮГШҮҮРТЭЙ ТҮВШИНД ИРСЭН

Эндээс судлаачид ядуу айлын хүүхэд баян айлын хүүхдээс гурваас дөрвөн жилээр хоцордог гэсэн дүгнэлт хийсэн аж. Судалгааны хугацаанд буюу сүүлийн 50 шахам жил энэхүү ялгаа бараг өөрчлөгдөөгүй байна. Харин 13-15 насныхны хувьд уг үзүүлэлт бага зэрэг сайжирсан буюу ялгаа багассан харагдана. Энэ нь сурлагын ялгааг арилгах холбооны хөтөлбөрүүд зарим талаар үр дүнд хүрсэн гэсэн үг.

Өмнө нь 2011 онд явуулсан өөр нэг судалгаа ядуу гэр бүлийн хүүхдүүд баян айлын хүүхдээс сурлагаар 3-6 жил хоцордог гэсэн дүгнэлт хийж байв. Гэхдээ Стэнфордын нийгэм судлаач Шон Рэрдоны удирдсан уг судалгаа дээрх ялгаа жилээс жилд нэмэгдсээр байгаа гэж үзжээ. Тэд 1960-2007 онд 12 хичээлээр явуулсан тестийг судалж үзээд баян ба ядуу сурагчдын сурлагын ялгаа 1970-аад оноос 2000-аад оны эхэн хүртэл 40 хувь нэмэгдсэн гэж тооцсон юм.

Хоёр судалгаа сурлагын ялгааны өөрчлөлтийн талаар өөр дүгнэлт хийсэн нь өөр тестүүдийг авч үзсэн болон орлого тогтоох өөр арга хэрэглэсэнтэй холбоотой байх гэж аль ч судалгаанд оролцоогүй торонтогийн их сургуулийн боловсролын нийгэм судлаач Анна Шмиелевски ярьжээ. Ханушек, Рэрдон нар орлогоос хамаарсан сурлагын амжилтын ялгаа түгшүүртэй түвшинд ирснийг хүлээн зөвшөөрөв. Ноён Рэрдон “Энэ баримтыг хоосон онолоор баллах аргагүй” гэсэн юм.

Ц.Улам-Ундрах

2019-03-23 15:15 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ