Хайлт хийх

Оюутан, сурагчид төгсөлтийн баяр тэмдэглэж, аялал зугаалгаар явахыг хориглов

  2019-05-01
 
Оюутан сурагчдын төгсөлтийн баяр эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн цагдаагийн газар,  НМХГ, НБГ, БСШУСЯ-наас мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн цагдаагийн газар, 2018 онд хонхны баяраар 5 сарын 1-нээс 6 сарын 15-ны хооронд эрдмийн баяр болсон. Энэ хугацаанд 2957 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 151 оюутан гэмт хэргийн хохирогч болсон. Анги хамт олноороор архидан согтуурах, зөвшөөрөлгүйгээр зугаалгаар явснаас болж хулгай, залилангийн хэргийн хохирогч болсон, бие биеийнхээ эрх чөлөөнд халдах зэрэг гэмт хэрэг бүртгэгдсэн. Мөн долоон оюутан гэмт хэрэгт холбогдсон. Өнгөрсөн онд 12 оюутан эрүүлжүүлэхэд орсон байна. 

Тиймээс цагдаагийн байгууллагынхан сургуулийн захиргаа, НБГ-тай хамтарч ажиллана. Төгсөх ангийн оюутан сурагчдад ухуулга сурталчилгаа хийнэ, нийслэлийн ойролцоох амралтын газрууд болон баар цэнгээний газруудад хяналт шалгалт хийнэ. 

БСШУСЯ-ны мэргэжилтэн: 2019 онд нийслэлийн хэмжээнд 6668 сурагч 12-р анги төгсөнө. Өмнөх жилүүдэд дунджаар 30 мянган сурагч төгсөж байсан бол энэ жил харьцангуй цөөн байгаа. Харин их, дээд сургуулийн хувьд улсын хэмжээнд 96 их, дээд сургуульд 155 мянган оюутан сурч байна. 2019 онд 20 мянган оюутан төгсөнө. Төгсөлтийн баярыг тэмдэглэж, аялал зугаалгаар явахыг хориглож, сурсан мэдсэнээ тайлагнах эрдмийн баяр болгон тэмдэглэх юм гэв. 

Нийтэлсэн:

Э.Оргил

Сэтгүүлч

2019-05-01 11:38 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ