Хайлт хийх

13 настай хүү Xbox тоглоомоо зарж, зүлэг тэгшилж ээждээ машин авч өгчээ

  2019-04-20
 
13 настай нэгэн хүү өөрийн гэсэн хувийн эд зүйлээ борлуулж, цагийн ажил хийн ээждээ машин авч өгчээ. 

Уильям Рабильо хүүгийн ээждээ барьсан бэлэг олны хайрыг татаад байна. Учир нь тэрээр Xbox тоглоомоо зарж, айлын зүлэг тэгшилснийхээ хөлсөнд ганц бие ээждээ машин авч өгчээ.

Хүүгийн ээж Кристал Престон  анх энэ талаар өөрийн сошиал хуудаст байрлуулсан бөгөөд “Би хүүдээ хичнээн их баярлаж, хайр минь хүрч байгааг үгээр илэрхийлж чадахгүй нь ээ. Сүүлийн хоёр долоо хоногийн турш би яг л галзуу хүн шиг аашилж, уурлаж уцаарлан, уйлсаар сүүлдээ зүрх минь өвдөөд байлаа. Гэтэл би өнөөдөр амьдралынхаа хамгийн сайхан гэнэтийн бэлгийг авч хөл минь газар хүрэхгүй баярлаж байна” хэмээжээ. 

Кристал ойрын хэдэн өдрүүдэд их л завгүй яваад байсан хүүгээсээ энэ талаар лавлахад айлын зүлэг тэгшилж, хашаа цэвэрлэж байгаа гэхээс өөр зүйл хэлээгүй гэнэ. Хэдэн өдрийн дараа гэртээ ирэхэд гадаа нь үл таних машин байжээ. Тэрээр энэ талаар бичихдээ “Хүү минь “Ээж ээ, энэ таны машин” гэж хэлтэл би эхэндээ итгээгүй. Үнэн болохыг нь мэдээд зүгээр л шоконд орчихсон. 13 настай хүү минь надад машин авч өгсөн гэж бодохоор сэтгэл минь хөдөлж хэлэх ч үг олдохгүй шууд уйлсан. Би машины түлхүүрийг гартаа атгаж, эзэмшлийн гэрчилгээг өөрийн нүдээр харах хүртлээ итгэж чадахгүй байсан” гэжээ.

Хүү Kolo ТВ-д өгсөн ярилцлагадаа “Би фэйсбүүкт элдэв зүйлс сонирхоод байж байтал нэг хүн машинаа зарах гэж байгаа зарыг олж харсан. Тэр хүнтэй холбогдоод өөрт байгаа Xbox тоглоомоо өгөөд дээрээс нь хашааг нь цэвэрлэж, зүлгийг нь тэгшилж өгье. Та оронд нь машинаа өгчих гэж гуйтал өнөөх эр зөвшөөрсөн” гэжээ. 

1999 оны цагаан өнгийн Шевролет Метро машиныг бэлгэнд авсан ээж “Би хүүгээрээ маш их бахархаж байна. Тэр минь угаас ухаантай, сайн хүү” хэмээжээ. 

Эх сурвалж: CBS news

Нийтэлсэн:

Б.Нямдарь

Сэтгүүлч

2019-04-20 15:19 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ