Хайлт хийх

“Өхөөрдөм гоёо” монгол туургатны хүүхдийн загварын их наадам бямба гарагт болно

  2019-05-22
 
Монгол туургатан хүүхэд багачуудыг нэгтгэсэн Монголын үндэсний хувцасны соёлыг хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэх зорилготой “Өхөөрдөм гоёо-2019” олон улсын загварын их наадам энэ сарын 25-нд Монголын хүүхдийн ордонд болно.

Монголын үндэсний хувцасыг сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээх, үндэсний өв соёлоор дамжуулан хүүхэд багачуудад түүх соёлоо уламжлуулах, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих эрхэм зорилгоор “Дэлхийн Монгол Угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ээс санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус наадамд ОХУ-ын Халимаг, Буриад, Тува болон Өвөр Монголын өөртөө засах орон зэрэг Монгол туургатны нийт 120 гаруй хүүхэд, 15-20 дизайнер оролцохоор бүртгүүлжээ.

“Хүүхдийн инээмсэглэл дор Монгол туургатны эв нэгдэл энхжин батжиг” уриан дор зохион байгуулагдах уг наадмын талаар Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэгийн тэргүүн Ж.Нямаа хэлэхдээ “"Өхөөрдөм гоёо” наадам маань зөвхөн хувцас загварын наадам биш. Загварын их наадам, өв соёл, байгаль дэлхийтэй танилцах аялал, “Хүнлэг сэтгэл” хүмүүнлэгийн ажил гэсэн гурван хэсгээс бүрддэгээрээ онцлогтой. Тухайлбал, манай нийгэмлэг Ёс зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран монгол ёс заншил хийгээд монголчуудын уламжлалт ёс суртахууны хүмүүжил төлөвшлийг хүүхэд багачуудад хэрхэн өвлүүлэн уламжлуулах талаар анхаарч ажилладаг. Энэ жилийн наадмынхаа хүрээнд хүүхдүүдийн ёс суртахууны төлөвшил, хүмүүжил рүү чиглэсэн жүжигчилсэн тоглолтыг мөн Монголын хүүхдийн ордонд үзүүлэх юм” хэмээн онцоллоо.

Өнгөрсөн онд зорилтот бүлгийн 250 хүүхдийг иж бүрэн хувцаслажээ.

Мөн наадамд оролцсон бүх хүүхэд багачуудыг хамруулсан “Өхөөрдөм гоёо-Өв соёл” аяллыг зохион байгуулж, үүгээрээ дамжуулан монгол туургатан орны багачууд хоорондоо илүү дотно ойртон танилцах боломжийг олгодог гэдгийг тус нийгэмлэгийн тэргүүн Ж.Нямаа хэлэв.

“Өхөөрдөм гоёо” загварын наадам нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих гол зорилготой учраас загвар зохион бүтээгчдийг мэргэжлийн, мэргэжлийн бус гэж ялгахгүйгээр оролцох хүсэлтэй хүн бүр бүтээлээ танилцуулдгаараа давуу талтай аж. Наадамд оролцохоор бүртгүүлсэн хүүхэд багачуудад ч мөн адил тэгш боломж олгож,  бүгдийг нь нэг сарын сургалтад хамруулан, тайзны соёл, биеэ авч явах, өөрийгөө илэрхийлэх чадварт сургадаг юм байна. 

Мөн наадмын хүрээнд хийгддэг нэг томоохон ажил нь “Өхөөрдөм гоёо-Хүнлэг сэтгэл” хүмүүнлэгийн ажил бөгөөд өнгөрсөн онд зорилтот бүлгийн 250 хүүхдийг иж бүрэн хувцасласан бол энэ жил алслагдсан сумын цэцэрлэг буюу Дундговь аймгийн Гурвансайхан сумын цэцэрлэгийн тоглоомын талбайг иж бүрэн тохижуулах, гаднах талбайг жимсний модоор цэцэрлэгжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа аж.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-05-22 16:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  өчигдөр

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ