Хайлт хийх

А.Өнөржаргал: Нөхрийнхөө өгсөн 20 мянган төгрөгөөр бизнесээ эхлүүлж байлаа

ГАРААНЫ БИЗНЕС 

Телевизийн найруулагч мэргэжилтэй А.Өнөржаргал жил гаруйн өмнөөс арьс арчилгааны бүтээгдэхүүн хийж эхэлжээ. Жирэмсний амралтаа аваад хүүхдээ асарч байхдаа гар доорх материалаа ашиглан ванны бөмбөлөг хийж эхэлсэн тэрбээр одоо сүүлний тостой, органик савангийн үйлдвэртэй болохыг зорьж байна.

ГАРААНЫ БИЗНЕС булан энэ удаад хөдөлмөрч, манлайлагч бүсгүйчүүдийн нэг, “Сүүлхэн” брэндийн үүсгэн байгуулагч А.Өнөржаргалтай ярилцлаа.

-Хэзээнээс арьс арчилгааны тэр дундаа сүүлний тостой бүтээгдэхүүн хийж эхлэв?
-2017 онд энэ санаа төрсөн. Би сургуулиа төгсөөд удалгүй ээж болсон. Гэртээ хүүхдээ асарч байгаа ээжүүд аль болох бүтээлч зүйл хийдэг болсон шүү дээ. Би ч энэ жишгээр юу хийж чадах билээ гэж бодож байгаад ванны бөмбөлөг хийж сурсан. Амархан, энгийн. Гэрт гарын дор байдаг хүнсний зүйл ашигладаг тул хийж эхэлсэн. Оюутан байхдаа л органик саван, лаа хийх юмсан гэж боддог байв. Ванны бөмбөлөг хийсний дараа энэ талаар судалж эхэлсэн. Хүүхдээ харах зуураа гэртээ үр бүтээлтэй байхын тулд хийж эхэлсэн гэх үү дээ.

Сүүлний тос А, Д, Е амин дэмтэйгээс гадна уураг, кальци ихээр агуулдаг. Арьс хүний хамгийн том эрхтэн. Хүмүүс тэр бүр анзаардаггүй. Гэтэл амин дэмүүдийг ууж хэрэглэхээс гадна арьсаар дамжуулан өгч байх хэрэгтэй

Ингээд судалгаа, туршилт хийсээр гурван төрлийн бүтээгдэхүүнээ зургадугаар сард худалдаанд гаргасан. Савангийн хатах хугацаа гурван сар орчим байдаг, бүтээгдэхүүнээ шинжилгээнд өгөх гээд багагүй хугацаа зарцуулсан.

-”Сүүлхэн” брэндийн хичнээн төрлийн бүтээгдэхүүнтэй вэ?
-Үндсэн гурван төрлийн бүтээгдэхүүн бий. Сүүлний тостой саван, биеийн тос, ванны бөмбөлөг хийж байна. Мөн эдгээр бүтээгдэхүүнээр баяр ёслолд зориулсан тусгай бэлгийн багц гаргадаг.

-Сүүлний тостой биеийн тос, савангийн ач тус юу вэ?
-Анх гэртээ хийж эхэлсэн дээр нь хүүхдэдээ зориулсан учраас манай бүтээгдэхүүнд ямар ч химийн бодис ордоггүй. Биеийн тос гурван орцноос бүрддэг. 60 хувь нь сүүлний, 40 хувь нь коксын тосноос бүтэх бөгөөд шингэлэхийн тулд бага зэрэг оливын тос хийдэг. Органик, химийн бодисгүй учраас хоолонд хэрэглэсэн ч болно. Тослог ихтэй, хурдан шингэхээс гадна арьсанд өгөх тэжээл нь энгийн тосыг бодвол их. Хуурайшилтыг мартуулна. Хүүхдээс эхлээд бүх насныхан хэрэглэх боломжтой. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд сүүлний тос түрхэхийг зөвлөдөг ч ихэнх нь үнэрнээс болоод түрхдэггүй.

Харин манай бүтээгдэхүүн элдэв үнэргүй. Сүүлний тос А, Д, Е амин дэмтэйгээс гадна уураг, кальци ихээр агуулдаг. Арьс хүний хамгийн том эрхтэн. Хүмүүс тэр бүр анзаардаггүй. Гэтэл амин дэмүүдийг ууж хэрэглэхээс гадна арьсаар дамжуулан өгч байх хэрэгтэй. Хүмүүс гар, нүүр, биендээ тос түрхээд л байдаг. Гэтэл дийлэнх нь тухайн тосныхоо найрлагыг огт анзаардаггүй. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай, өвөл утаа, зун шороо ихтэй газарт арьсаа цэвэрлэсний дараа жинхэнэ тос буюу химийн найрлагагүй тос түрхэх хэрэгтэй. Химийн найрлагагүй тосноос арьсаараа уураг, кальциа нөхдөг.

Харин сүүлний тостой савангийн тухайд дээрх зарчимтай төстэй. Мөн л химийн гаралтай зүйл байхгүй, гар аргаар хийдэг. Энгийн саван 2-3 угаалтын дараа гарыг хуурайшуулдаг бол органик савангаар хэд ч угаасан ийм асуудал гарахгүй. Тэр тусмаа амьтны гаралтай тосноос сүүлний тос хүний биед хамгийн сайн шингэдэг, манай уур амьсгалд маш сайн тохирдог.

Хүмүүсийн саван сонгохдоо хайрцаг, сав, үнэ, үнэрийг нь анхаардгаас найрлагыг нь хардаггүй. Гэтэл худалдаанд буй зарим савангийн орцонд бидний мэдэх ганц л үг бий. Тэр нь ус

Хүмүүсийн саван сонгохдоо хайрцаг, сав, үнэ, үнэрийг нь анхаардгаас найрлагыг нь хардаггүй. Гэтэл худалдаанд буй зарим савангийн орцонд бидний мэдэх ганц л үг бий. Тэр нь ус. Бусдыг нь мэдэхгүй, химийн бодисууд байдаг. Харин органик савангийн найрлагад бидний мэдэхгүй ганц л үг бий. Тэр нь натрийн шүлт. Энэ нь өөх тосыг саван болгодог бөгөөд натри шүлтгүй саван гэж байхгүй.

Тосоор хийж байгаа учраас хөөсрөлт бага. Тэгэхээр хүмүүс муу гээд бодчихдог. Энэ нь химийн бодис багатайн илрэл. Тэр хэрээр хэрэглэх хугацаа ч уртасдаг.

Харин ванны бөмбөлгийг хэрэглэснээр арьсны нүхэн дэх бохирдлыг гадагшлуулж, ядаргаа тайлах ач тустай. Орцны ихэнх нь хүнсний зориулалттай зүйлс учраас нэгээс дээш насны бүх хүн хэрэглэж болно. Долоо хоногт нэг удаа хэрэглэхэд их үр дүнтэй.

-Бүтээгдэхүүний үнийн талаар уншигчид маань сонирхож байгаа байх?
-Зургаан сар хүртэл хэрэглэх биеийн тос 15 мянга, саван 8 мянга, ванны бөмбөлгөө 5 мянган төгрөгөөр худалдаалж байна. Энэ жил савангийн үнээ буулгахыг зорьсон. Хүн бүр органик саван хэрэглэхийг хүснэ. Гэтэл органик бүтээгдэхүүн үнэтэй. Тиймээс аль болох олон хүн хэрэглэдэг болоосой гэсэн үүднээс үнээ буулгахаар ажиллаж байна.

Бүтээгдэхүүнээ 15 мянгаас дээш бол үнэгүй хүргэж өгдөг. Аав маань надад туслаад хүргэлтийг хариуцдаг.

Биеийн тос 15 мянга, саван 8 мянга, ванны бөмбөлөг 5 мянган төгрөг

-Аливаа бүтээгдэхүүнээ хүмүүст хүргэж, таниулна гэдэг чамгүй хүнд ажил. Анхны худалдан авагчид нь хэн байсан бэ?
-Хамгийн анхны бөмбөлгүүдээ ээжийнхээ ажлынханд үзүүлсэн чинь их сонирхоод худалдаж авсан. Авсан хүмүүс дахин захиалаад л... Энэ мэтчилэн хэд хэдэн удаа мөнгөө “эргэлдүүлээд” байтал Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн талаар олж мэдсэн. Шинээр бизнес эхлүүлж буй эмэгтэйчүүдэд бүтээгдэхүүнээ хэрхэн хөгжүүлэх, хэрэглэгчээ судлах, маркетинг борлуулалт хэрхэн хийх үү гээд маш олон зүйл сургадаг гэдгийг танилаасаа сонссон юм. “Улаанбаатар банкны нэгдүгээр давхарт ийм төв байна. Чам шиг яаж эхлэхээ мэддэггүй хүмүүст их дэм болдог газар гэнэ. Маш олон хичээл үнэ төлбөргүй заадаг юм байна. Чи оч” гэсэн. Ингээд л сонирхлоороо хийсэн зүйлээ өргөжүүлж, бизнес болгож болох юм байна гэж бодсон. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын санаачлагаар БНСУ-ын Койка байгууллагын санхүүжилттэй Азийн сан, Хөгжлийн Шийдэл ТББ, МҮХАҮТ, Голомт банктай хамтран хэрэгжүүлж буй Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн сургалтад суугаад удаагүй байтал тус төвөөс явуулдаг “4 сарын эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөр” эхлэв. Төслөө өгтөл тэнцсэн. Түүнээс хойш эрчимтэйгээр, тасралтгүй бүтээгдэхүүнээ хөгжүүлж, худалдаж байна даа.

-Телевизийн хүн тэс хөндлөн салбарт хүч үзэхээр чадахгүй мэдэхгүй зүйл их гарах байх. Мэдээлэл хаанаас авч байна вэ?
-Ихэвчлэн л интернэт орчинд судалгаа хийсэн. Нэг найз маань технологич. Тэр найзаасаа зөвлөгөө авна. Судалгаанаас гадна туршилт их хийдэг. Хэдэн юм нийлүүлж хутгаад шууд бүтээгдэхүүн гарахгүй. Нэг, хоёр, гурав, дөрөв бүтэлгүйтнэ. Тэгж байтал яг санаанд хүрсэн бүтээгдэхүүн бий болно шүү дээ. Туршилтаар маш их бүтэлгүйтэж, их ч тос хаясан. Сүүлний тосыг цав цагаанаар нь гаргаж авах гээд олон удаа бүтэлгүйтсэн. Тосоо шаргаахаар шар, үнэртэй гараад л. Арай гэж тосоо цагаанаар нь гаргаж автал саван, тос маань болохгүй нөгөө сайхан цагаан тоснуудаа литр, литрээр нь хаясан.

Анх 20 мянган төгрөгтэй эхэлсэн. Хүүхдээ харж байсан болохоор нөхрөөсөө мөнгө авч байлаа. Түүгээрээ материал автал яг таван ширхэг ванны бөмбөлөг болсон. Нэгийг нь өөрөө хэрэглээд, нэгийг нь ээждээ бэлэглээд үлдсэнийг нь зарсан

Телевизийн найруулагчаар төгсөж, багахан хугацаанд мэргэжлээрээ ажилласан надад бизнесийн “А” ч байгаагүй. Ванны бөмбөг, саван хийнэ. Түүнийгээ гялгар уутанд савлачихна. Хаана, хэнд зарах талаар ямар ч ойлголтгүй байсан хүн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвд очсоноор хэрэглэгч ийм зүйл хүсдэг гэдгийг мэдэж авсан. Над шиг бизнесийн мэдлэггүй олон эмэгтэйд маш том дэм болж буй газар.

Өөрөөр хэлбэл гэрийнхээ гал тогооны өрөөнөөс эхэлсэн бизнес одоо ажлын байртай, тодорхой хэмжээний худалдан авагчтай болсон нь Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвтэй салшгүй холбоотой. Энэ төвийн хамгийн сайхан зүйл нь багш нар, бүх хүн мэддэг чаддагаа харамгүй хуваалцдаг. Бизнес эрхлэгч эмэгтэйчүдийн төвийн харилцагч 2000 гаруй эмэгтэй бий. Үүнээс 200 нь идэвхтэй ажилладаг. Гэтэл багш нар нь 5-6-уулхнаа. Тэр бүх хүн яах уу, яаж хийвэл дээр үү багш аа гэнэ. Тэр бүрд чин сэтгэлээсээ, цааргалахгүйгээр зааж зөвлөдөгт чин сэтгэлээсээ талархдаг. “4 сарын эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөр”-өөр маш их зүйл заасан. Хэрэглэгчийн судалгааг ингэж авна, дизайн ийм байвал зүгээр, туршилтаа ингэж хий гээд л бүгдийг нь заана.

-Гэрийнхээ галын өрөөнд хийж эхэлсэн бизнес санаа жилийн хугацаанд чамгүй өргөжжээ. Ажлын байртай, байнгын худалдан авагчидтай болсон гэлээ. Анхны хөрөнгө оруулалтын талаар сонирхмоор байна?
-Анх 20 мянган төгрөгтэй эхэлсэн. Хүүхдээ харж байсан болохоор нөхрөөсөө мөнгө авч байлаа. Түүгээрээ материал автал яг таван ширхэг ванны бөмбөлөг болсон. Нэгийг нь өөрөө хэрэглээд, нэгийг нь ээждээ бэлэглээд үлдсэнийг нь зарсан. Тэгсэн 15 мянган төгрөгтэй болов. Урам ороод дахиад 20 мянган төгрөг нэмж аваад хэдийг хийж, мөнгөө “эргэлдүүлж” эхэлсэн. Нэгээс зургадугаар сар хүртэл дан ванны бөмбөлөг хийсэн. Ашгаараа саван хийх материалаа авлаа. Саван багадаа гурван сарын дараа хатдаг. Ингээд саван маань бэлэн болж, мөнгөтэй болсон (инээв). Энэ мэтчилэн явсаар “4 сарын эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөр”-өө дуусгаад 4.2 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт авч, ийм сайхан ажлын байртай болсон. Хатаадаг тавцан, ширээ, шил ариутгагч, тавиур, хөлдөөгч, бэлтгэлийн ширээ, холигч, ус нэрэгч зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ авсан даа.

Анх би бүх орцоо гараараа хутгадаг байсан. Бараг 40 минут хутгана. Одоо холигчоор 10 минутад бэлэн болно. Ажлын бүтээмж хэд дахин өссөн байгаа биз.

-Бага насны тэр дундаа хоёроос доош насны хүүхэдтэй ээжүүд сургалтад хамрагдаж, бизнес эрхлэх хүнд байв уу?
-Хэн завтайд нь хүүхдээ үлдээгээд сургалтандаа сууна. Гуйж үлдээнэ, гуядаж харуулна, бүр харах хүнгүй бол хүүхдээ тэвэрч очоод хичээлээ сонсдог байлаа. Охин хөлд ороогүй болохоор хөлд оруулагчид нь суулгачихдаг байсан. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвд тоглоомын өрөө бий. Тэнд хүүхдээ үлдээгээд хичээлээ хийх боломжтой. Эмэгтэй хүн бүрт л тохиолддог асуудал учраас би хүндээр хүлээж аваагүй.

-Энэ онд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ. Мөн цаашдын зорилгынхоо талаар уншигчидтай маань хуваалцахгүй юу?
-Юун түрүүнд бүтээгдэхүүнийхээ тоог нэмж, шинэ бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөөтэй. Дээр нь борлуулалтын сувгаа нэмнэ. Хөл, гарын спа, утлага, уруул өнгөлөгч гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүн хийхээр төлөвлөөд судалгаа, туршилт хийж байна. Удахгүй хэрэглэгчдийн гарт хүрнэ.

Зорилго маань их том. Социализмын үед Монголд савангийн хэд хэдэн үйлдвэр байсан. Одоо нэг ч байхгүй. Бидний хэрэглэж буй савангийн ихэнх нь импортынх.  “Органик биш саван боогоод тавьсан угаалгын нунтагнаас ялгарахгүй” гэж Lhamour брэндийн үүсгэн байгуулагч Хулан хэлдэг юм. Тиймээс савангийн үйлдвэртэй болохыг хүсдэг. Гаднаас оруулдаг, химийн гаралтай савангийн хэрэглээг органик савангаар орлуулахыг зорьж байна. Надад маш том зах зээл харагддаг. Зах зээлийн ядаж 50 хувийг хангахуйц органик савангийн үйлдвэртэй болохыг хүсдэг. Олноор үйлдвэрлэвэл үнэ нь хямдарна. Ийм л зорилго өвөртлөөд явж байна даа.

Та Сүүлхэн брэндийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой. Мөн 99651769 дугаарын утсаар захиалга хүлээн авна уу. 

  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2018.03.10 - нд нийтлэгдсэн байна.

А.Өнөржаргал: Нөхрийнхөө өгсөн 20 мянган төгрөгөөр бизнесээ эхлүүлж байлаа

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2018-03-10 16:00 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

| фото

    Холбоотой мэдээллүүд
    • Шинэ мэдээ

    • Их уншсан

    • Их сэтгэгдэлтэй

    Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

    Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

    Санал хүсэлт илгээх

    Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
    Танд баярлалаа.

    0%
      Товч унших

    Дараагийн мэдээ