Хайлт хийх

Портерийн жолооч хамгаалалтын ажилтнуудыг мөргөж гэмтээжээ

  2019-07-06
 
Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ сарын 04-ний өдрийн 17 цаг 30 минутанд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ гарц ХХК”-ийн орон сууцны барилгын үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах үед портер маркийн автомашины жолооч хамгаалалтын ажилтныг мөргөж гэмтээлээ гэх дуудлага мэдээлэл ирсэн байна.

Үүний дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шуурхай албаны бүрэлдэхүүн хэргийн газарт очиж хойшлуулшгүй ажиллагааг явуулахад “Шинэ гарц ХХК”-ийн орон сууцны барилгын суурийг цутгаж эхлэх үед тухайн байгууллагад гэрээгээр үүрэг гүйцэтгэж байгаа “Дайчин чоно” хамгаалалтын албаны хамгаалагч нар болон оршин суугчдын хооронд маргаан үүссэний улмаас Kia Пронтер авто машины жолооч Ё зуурмаг зөөж байсан том оврын автомашины замыг хааж зогсох гэж байгаад хамгаалагч Б, Б нарыг автомашинаараа мөргөсөн хэрэг үйлджээ.

Дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс Хэрэгт холбогдох гэрч, хохирогч, холбогдогч нараас мэдүүлэг авч, мөн автомашинд мөргүүлсэн хамгаалагч Б, Б нарын биед гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэсэн ба одоогоор шинжээчийн дүгнэлт гараагүй байна.

Мөн хамгаалалтын ажилтныг мөргөж гэмтээсэн гэх автомашиныг Тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Нийтэлсэн:

Б.Чимэг

Gogo.mn сэтгүүлч

2019-07-06 14:16 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 1093 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ