Хайлт хийх

2019.07.08 Өнөөдөр болсон ОНЦЛОХ таван үйл явдал

  2019-07-08
 
Өнөөдөр болсон үйл явдлуудаас түүвэрлэн хүргэж байна.

  • Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийг шинэ түвшинд гаргаж, үндэстний онцлог хэв маягийг шингээсэн, өөрийн өнгө аяс бүхий, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван сод сонгодог бүтээлүүд туурвин дэлхийн болон Монголын хөгжмийн урлагийн сан хөмрөгт үнэлж барашгүй хувь нэмэр оруулсан Чингис хааны одонт, Төрийн шагналт Бямбасүрэнгийн Шарав, Төрийн хошой шагналт Ардын жүжигчин Нацагийн Жанцанноров нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасан юм. Мөн салбар бүрд манлайлсан хүмүүсийг гавьяат цол тэмдгээр шагналаа. 
  • Нийслэлийн 92-р сургуулийн сурагч Ариунбилэг нэг жилийн өмнө "Би том болохоос айж байна" хэмээн хэлсэн нь цахим орчинд цацагдаж байв. Учир нь тэрээр сургуулийн шат өөд өдөр бүр ээжээрээ тэврүүлж сургуульдаа ордог байжээ. Б.Ариунбилэг ээжийгээ өрөвдөж шантарсан учраас ингэж хэлсэн аж. Тэрээр сургуульд явах дуртай ч тэргэнцэртэй явах орчинг үгүйлж байсан түүний хүсэл хилийн чанадад хүрч БНСУ-ын Тээврийн сургуулийн оюутнууд мөрөөдлийг нь биелүүлжээ. Тус сургуулийн 30 оюутан зургаадугаар сарын 29-нөөс энэ сарын 5-ны хооронд  92-р сургуульд тэргэнцэртэй сурагчдад зориулсан зам тавьж, биеийн тамирын зааланд нь зураг зуран, урлагийн танхимыг нь ч тохижуулжээ.
  • Монголын үндэсний урлагийг олон улсад амжилттай сурталчилж буй “The Hu” металл рок хөгжмийн хамтлагийг Нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”-гоор шагнасныг өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гардууллаа. 
  • Цагдаагийн байгууллагаас өнөөдөр Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл өглөө. Баяр наадмын өдрүүдэд иргэдийн ая тухтай, аюулгүй зорчуулах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр өндөржүүлсэн бэлэн байдалд цагдаагийн 700 орчим албан хаагч 24 цагийн давтамжтайгаар үүрэг гүйцэх бөгөөд хурдан морины уралдаанд морь дагадаг, тоос босгодог асуудлыг багасгаж, албаны найман машин л дагах юм байна. 
  • Нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хепатит В вирусын эсрэг вакцинаар сайн дурын дархлаажуулалтыг долдугаар сарын 8-ны өдрөөс хийж эхэллээ. В вирүсийн эсрэг вакцин нэг тун нь 5000 төгрөг.  Нийт гурван удаа хийлгэх бөгөөд эхний тарилга хийлгээд сарын дараа 2 дахийг, зургаан сарын дараа 3 дахийг хийлгэх юм. 

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-07-08 18:00 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Улаанбаатарын автозамыг гурван бүсэд хувааж, тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажил явагдаж байна. Ингэхдээ бүсчлэлээс хамааран зогсоолын төлбөр нь харилцан адилгүй байх юм.
Нийт 1851 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ