Хайлт хийх

МУЭ-ийн шагналт зураач, дэд профессор Х.Содномцэрэнгийн шавь нарын хамтарсан үзэсгэлэн

  2019-06-20
 
МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд 2019 оны 6-р сарын 20-нд 18:00 цагаас Х.Содномцэрэн багшийн үе үеийн төгсөгчдийн хамтарсан үзэсгэлэн нээгдэнэ. Тус үзэсгэлэн шавь нарынх нь анхны бие даасан үзэсгэлэн бөгөөд 1988 оноос 2009 он хүртэл СУИС-ийн харъяа ДУДэСургуульд уран зургийн багшаар 20 гаруй жил ажиллахдаа өөрийн өвөрмөц арга барилаар урлагийн замд хөтөлсөн шавь нар нь багшийнхаа гэгээн дурсгалд зориулан гаргаж буйгаараа онцлог юм.

Түүний өвөрмөц хийгээд монгол үндэстний угсаа гарвал, түүх, соёлын чухал элементүүдийг шингээсэн бүтээлүүд монголын уран зургийн галерей болон гадаадын олон музей, галерейн цуглуулгын санд болон хувь хүмүүст хадгалагдаж байна. Тэрээр 2005, 2012, 2016 онуудад "Миний ертөнц 1, 2, 3" хэмээх бие даасан үзэсгэлэнгүүдээ гаргаж байсан бөгөөд тус үзэсгэлэнгийн бүтээлүүдээр нь хийсэн уран бүтээлийн ном, мөн богино хэмжээний баримтад киноны нээлтийг хамтатган хүргэнэ.  

Тэрээр сургалтын баригдмал аргаас зайлсхийж оюутны сонирхол, авьяас, хувийн онцлог, мэдлэгийн хүрээ, оюуны хөгжил, ур чадварыг судалж мэдсэний үндсэн дээр сургалтаа зохион байгуулдаг. Ингэснээрээ Монголын дүрслэх урлагийн боловсрол олгох системд цоо шинэ хандлагыг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулжээ. Оюутнуудад ярьж тайлбарлах, үзүүлэн таниулахын зэрэгцээ ажиглалт хийлгэж, юмс үзэгдэл, байгалийн гоо сайхныг олж харах, танин таашаах, ургуулан бодох, дэвшүүлсэн асуудлыг эрэл хайлт хийж уран сайхны аргаар шийдвэрлэх чадварыг хөгжүүлж ажилладаг багш юм. Тэгснээрээ түүний шавь нар Монголын дүрслэх урлагт шинэлэг арга барил бүхий оюунлаг уран бүтээлчид болон нэгэн үеийг бүрэлдүүлдэг бөгөөд олон улсын хэмжээнд ажиллах чадвартай, оюуны өндөр боловсролтой болон төрсөн байдаг. Тэрээр уран бүтээлээ хийхийн зэрэгцээ монголын дүрслэх урлагийн хөгжил болон угсаатны зүйн талаар 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэлүүд бичиж хэвлүүлэхээс гадна шавь нараа ч дагуулан судалгаа хийх арга ухаанд сургаж байжээ.

Түүний шавь нарын бүтээлүүд өнөөгийн монголын дүрслэх урлагийг хангалттай хэмжээнд төлөөлж чадахуйц томоохон орон зайг эзэлдэг билээ.

Үзэсгэлэн 27 хүртэл үргэлжилнэ. Утас 89006162

2019-06-20 11:23 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 1093 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ