Хайлт хийх

Д.Сарангэрэл: Тэмбүү өвчинтэй тэмцэх "Улаантариа-2" аян эхлүүлж байна

  2019-06-10
 
Эрүүл мэндийн яамнаас тэмбүү өвчнийг устгах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна. 

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн салбар бэлгийн замаар дамжих тэмбүү өвчинтэй дайн зарлаж байна. Жилд халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү өвчин эзэлж байна. Жилд 50 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байна. Энэ асуудал ҮАБЗ-мйн түвшинд хүрч, яригдсан. 

Газрын дарга Амаржаргал, "Улаантариа-2" буюу тэмбүү устгах хоёр жилийн аян эхлүүлж байна. Эхний ээлжинд жирэмсэн ээжүүдийн хяналтыг сайжруулна. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: Тэмбүүгийн тархалт манай улсад социализмын үеийнхээс эрс нэгмэгдсэн. Тэмбүү өвчнийг устгах чиглэлээр ажиллах  мэдлэг, туршлагатай, зохион байгуулалттай ажиллах боломжтой. Тэмбүү тархалт өндөртэй ч бүрэн эмчлэгддэг өвчин. Халдвар ихсэж байгаа нийгмийн голлох шалтгаан бол хүн амын шилжилт хөдөлгөөн, архидалт, ядуурал, ажилгүйдэл биеэ үнэлэлт их байгаатай холбоотой. Энэ бол зөвхөн эрүүл мэндийн системийн ажил биш, нийгмийн ажил. Эрүүл мэндийн систем манлайлан ажиллана. Эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдаж, эрүүл эсэхээ тогтоолгох нь чухал юм.

Хувь хүнээс мөнгө гаргахгүй. Улсын төсөв, ЭМД-ын сан, Глобаль сангийн санхүүжилтээр тэмбүүгийн тархалтыг таслан зогсооно.

БЗД-ийн 21-р хорооны "Ачитсайхан" ӨЭМТ-ийн дарга Аварга: Тэмбүүтэй тэмцэх хоёр жилийн аян зарлдаж байгаад өрхийн эмчийн хувьд их баяртай байна. Анх жирэмсний хяналтад ороход үнэ төлбөргүй ДОХ/ БЗДХ, тэмбүүг илрүүлэх түргэвчилсэн тест хийдэг. Тэмбүү илэрвэл хоёр дахь шатны эмнэлэгтэйгээ хамтарч эмчилдэг. Нэг сэтгэл зовоосон зүйл бол хавьтагч, нөхөртэйгээ хамт ирж, эмчлүүлэх хэрэгтэй. Гэтэл нөхөр нь ирдэггүй. Манай эмнэлгийн хувьд 2018 оны 6 сард 43 ээж илэрсэн бол 2019 оны 6-р сард 13 илэрсэн байна. Бид өрхийн эмнэлэгтээ сургалт явуулдаг ч ирдэг хүн байдаггүй. Бид хоёр жилийн хугацаанд сургалт сурталчилгаа явуулж, тэмбүүтэй иргэдээ бүрэн эмчлэхэд анхаарал хандуулан ажиллах болно. 

Уул уурхайн компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан дарга Галхүү: Уул уурхайн салбарынхан маань гэр бүл, мэдлэг мэдээллээс хол орон нутагт ажилладаг. Уурхайн ажилчдын 80 гаруй хувь нь залуучууд байдаг. Тиймээс Заамар сумынхаа эмнэлэгтэй хамтарч, залуустаа мэдлэг мэдээлэл хүргэх чиглэлээр ажиллана.    

Заамар сумын эмнэлгийн эмч: Манай сум маш онцлогтой. Манай суманд уул уурхайн 30 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг.  Хөдөлгөөнт хүн ам ихтэй. Тиймээс уурхайнуудтайгаа хамтран ажиллаж, сургалт сурталчилгаа явуулж, үзлэг оношлогоо хийх чиглэлээр эрчимтэй ажиллана. 

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: Монгол хүний удмын санд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн тэмбүү өвчнийг устгаж чадна. Эрүүл мэндийн салбарт ийм боломж, дэд бүтэц бий. Эрүүл мэндийн тухай хуульд "Халдварт өвчнийг илрүүлэх, оношлуулж, эмчлүүлэх үүрэгтэй. Бусдад санаатайгаар халдварт өвчин тараасан бол 1-5 жилийн ял оноох, гадаадад зорчих эрхээ хасуулах тухай заалт Эрүүгийн хуульд бий. 
 
  Шууд мэдээ

Д.Сарангэрэл: Тэмбүү өвчинтэй тэмцэх "Улаантариа-2" аян эхлүүлж байна

  2019-06-10
 
Нийтэлсэн:

Э.Оргил

Сэтгүүлч

2019-06-10 11:23 GMT+8
Хугацаагаар эрэмбэлэх
Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.
  11 цаг 20 минут
2019.06.10
  09 цаг 53 минут

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ