Хайлт хийх

Такуми Немото: Эмэгтэйчүүд ажлын байранд өсгийтэй гутал өмсөх шаардлагатай

  2019-06-06
 
Японд өрнөөд буй ажлын байран дээр өсгийтэй гутал өмсөхийг эсэргүүцсэн хөдөлгөөн эрчимжиж байна. Уг хөдөлгөөнийг санаачлагч, жүжигчин Юми Ишикава онлайнаар “KuToo” кампанит ажлыг өрнүүлж, 19 мянга гаруй хүн гарын үсэг зурах байдлаар нэгджээ. Тэд засгийн газрыг арга хэмжээ авахыг шаардаж мягмар гарагт өргөдөл хүргүүлсэн юм.

Харин энэ талаар Японы эрүүл мэнд, хөдөлмөрийн яамны сайд Такуми Немото өчигдөр болсон засгийн газрын хуралдааны үеэр шаардлагын хариуг өгчээ. Тэрээр “Компаниуд эмэгтэйчүүдийг ажлын байран дээр өсгийтэй гутал өмсөхийг шаардах эрхтэй. Энэ бол нийгмээр хүлээн зөвшөөрөгдсөн, байж болохуйц үзэгдэл” хэмээсэн байна.

Хөдөлгөөнд оролцогчдын хэлж буйгаар ажилд орохын тулд эмэгтэйчүүд заавал өндөр өсгийт өмсөх шаардлагатай гэх ойлголт байдаг аж. Японоор “kutsu” гэдэг нь гутал, “kutsuu” гэдэг нь өвдөлт гэсэн утгыг илэрхийлдэг тул "KuToo" нэртэй хөдөлгөөнийг эхлүүлжээ.

Хөдөлгөөнийг санаачлагч Юми Ишикава “Энэхүү кампанит ажил нийгмийн харах өнцөг, хэм хэмжээг өөрчилнө гэж найдаж байна. Ингэснээр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй адил намхан ултай гутал өмсөх нь буруу үзэгдэл гэх ойлголт төрөхгүй” гэжээ.

Эх сурвалж: BBC

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-06-06 10:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ