Хайлт хийх

Гурван настай хүүхэд машины цонхоор унаж амиа алджээ

  2019-06-05
 
Зургаадугаар сарын 3-ны өдөр Өмнөговь аймагт гурван настай хүү автомашины цонхоор унаж амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тухайн өдрийн 11:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нэгдүгээр багийн нутагт газар шороон замд  Mitsubishi Pajero маркийн автомашины цонхоор 3 настай, эрэгтэй хүүхэд унаж амиа алдсан байна.

Хүү жолоочийн хажуу талын суудал дээр явсан бөгөөд зориулалтын суудалд суугаагүй байсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Эцэг, эхчүүд, асран хамгаалагчид хүүхдийг автомашинаар тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгаж, бүсийг нь бүслэн автомашины цонх, хаалгыг түгшин зөв тээвэрлэхийг ТЦА-аас зөвлөж байна.

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-06-05 15:55 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Зургаадугаар сарын 3-ны өдөр Өмнөговь аймагт гурван настай хүү автомашины цонхоор унаж амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тухайн өдрийн 11:00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нэгдүгээр багийн нутагт газар шороон замд  Mitsubishi Pajero маркийн автомашины цонхоор 3 настай, эрэгтэй хүүхэд унаж амиа алдсан байна.

Хүү жолоочийн хажуу талын суудал дээр явсан бөгөөд зориулалтын суудалд суугаагүй байсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Эцэг, эхчүүд, асран хамгаалагчид хүүхдийг автомашинаар тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгаж, бүсийг нь бүслэн автомашины цонх, хаалгыг түгшин зөв тээвэрлэхийг ТЦА-аас зөвлөж байна.

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ