Хайлт хийх

Санхүүгийн салбарын хөгжил, дархлаа, ирээдүйг хэлэлцсэн хурал боллоо

  2019-04-19
 
Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Энэ түүхэн ойг угтан Монголбанкнаас зургаан ном хэвлүүлжээ. Мөн өнөөдөр “Эдийн засгийн бодлогын чуулган 2019” хурлыг зохион байгууллаа.

Хурлын эхэнд Монголбанкны ахлах эдийн засагч Д.Ган-Очир өнгөрсөн 95 жилийн хугацаанд манай банкны салбар нэг шатлалтайгаас хэрхэн хоёр шатлалтай болж хөгжсөн, үндэсний мөнгөн тэмдэгтийг анхлан хэрэглээнд нэвтрүүлсэн түүх зэргийг дэлгэрэнгүй танилцуулав.

Дараа нь “Банкны хөгжил 95 жил” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Харин үдээс хойш санхүүгийн  салбарын дархлаа, санхүүгийн салбарын ирээдүйд тооцогдож буй финтекийн хөгжлийг хэлэлцсэн юм.

Бүтэн өдрийн турш үргэлжилсэн хуралд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд, их сургуулийн багш нар, эдийн засагчид оролцож, байр сууриа илэрхийлсэн юм.             

Нийтэлсэн:

Б.Чимэг

Gogo.mn сэтгүүлч

2019-04-19 17:58 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 1130 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ