Хайлт хийх

С.Мөнхчулуун: Хотын захиргаа Хятадын компанид 50 га газар өгч, нарийн ногоо тарих зөвшөөрөл өгөх гэж байна

  2019-04-19
 
НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо болон хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн хамтаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

НИТХ-ын гуравдугаар сарын 27-ны хурлаар ЗГХЭГ-аас өгсөн чиглэлийн дагуу Хятадын Засгийн газрын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Тяньжин фүүдс" компаниар Улаанбааар хотын нутагт дэвсгэрт 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлүүлнэ гэсэн ажил орж ирснийг НИТХ-ын төлөөлөчдийн олонх дэмжээгүй буцаасан. 

Хүнсний аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө, Дөнгөж хөл дээрээ босох гэж яваа үндэсний ААН-үүдээ татаж унагаах хор уршигтай шийдвэр болно гэж НИТХ-ын төлөөлөгчдийн олонх үзсэн юм. Гэвч тухайн өдөр нь Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ЗГХЭГ-т албан бичиг хүргүүлсэн байна. Уг бичигтээ нийслэлийн өмчит "Улаанбаатар менежмент хөрөнгө оруулалтын компаниар дамжуулан уг ажлаа хийнэ гэсэн бичгийг ЗГХЭГ-т хүргүүлсэн. Тэгэхээр энэ ажил цааш явах нь ээ гэсэн үг. 50 газарт 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүлэмжийн аж ахуй байгуулах гэж байна. 

Энэ мэдээллийн дагуу хүлэмжийн аж ахуй эрхлэгчид болон жирийн иргэд үүнийг эсэргүүцэж надтай холбогдсон. Тиймээс бид хамтарч Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХХАА-н сайд Ч.Улаан, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт шаардлага хүргүүлж байна. 

50 га газар нь өнөөгийн Монгол Улсын нийт хүлэмжийн 90 орчим хувьтай тэнцэх том хэмжээтэй газар юм. Хэрэв энэ төсөл хэрэгжвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, хүлэмжийн АА эрхлэгч хувийн хэвшлийн ААН-үүд дампуурах, хөрсийг химийн хорт бодис бордоогоор бохирдуулах гэх мэт аюул нүүрлэхээр байна. Иймд ҮАБЗ-ийн гишүүд, ЗГ, Нийслэлийн дарга удирдлага та бүхэн нухацтай авч үзэж монголчуудынхаа эрх ашигт нийцсэн шийдвэрүүдийг гаргахыг шаардаж байна. 

Шаардлагад: 

  • МУ-ын нутаг дэвсгэрт Хятадын компаниар хүлэмжийн аж ахуй эрхлүүлэхийг зогсоох
  • "Тяньжин фүүдс" компанид өгөх гэж буй 50 га газрыг нээлттэй сонгон шалгаруулалтаар дотоодын ААН, иргэдэд хүлэмжийн аж ажуй эрхлэх зорилгоор олгох 
  • Хүлэмжийн АА-г дэмжиж, ЖДҮ-ийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагдах боломжийг олгох гэх мэт шаардлага тавьжээ. Бидний шаардлагын нухацтай авч үзэж эх оронтой ээлтэй шийдвэр гаргахгүй бол орон даяар тэмцэл өрнүүлнэ. шаардлагын хариуг 5 хоногийн дотор өгнө үү гэсэн байна. 

Нийтэлсэн:

Э.Оргил

Сэтгүүлч

2019-04-19 11:49 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 1130 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ