Хайлт хийх

"Шинэ эдийн засгийн форум" тавдугаар сарын 13-нд болно

  2019-05-10
 
Bloomberg TV Mongolia “Шинэ эдийн засгийн форум”-ыг Монголын Бизнесийн Зөвлөл, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Монгол дахь АНУ-ын Худалдааны танхим (AmCham), Монгол дахь Австралийн Худалдааны танхим (AustCham), Герман Монголын Бизнес Эрхлэгчдийн холбоо (DMUV), Франц-Монголын Худалдааны танхим хамтран зохион байгуулах гэж байна.

Дэлхийн эдийн засгийн хүч барууны хөгжингүй орнуудаас шинэ эдийн засаг руу шилжиж буй энэ үед шинэ зах зээл, шинэ удирдагчид өмнө нь байгаагүй эдийн засгийн шинэчлэлүүдийг нэвтрүүлж байна. Эдийн засгийн өмнө тулгамдаж буй сорилтууд хэвээр байгаа ч даван туулах шийдлүүдийг эрэлхийлэх удирдагчдын хандлага улам тэлсээр. Хамтын эдийн засагт суурилж, инновацыг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх нь шинэ эдийн засгуудын гол бодлого болоод байна.

“Шинэ эдийн засгийн форум” нь анх удаа үндэсний шилдэг үйлдвэрлэгч, олон улсын байгууллагууд, баялаг бүтээгч хувийн хэвшлийнхний хүрээнд эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, бодит боломж, гарцуудыг хамтдаа эрэлхийлэн хэлэлцэх гэж байгаагаараа онцлог юм.

Бизнесийн манлайлагчдын дунд дараах дөрвөн сэдвээр өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөнө. Үүнд:

  • Хөрөнгө оруулагчдын цаг: Аж үйдвэрийн эрин Монгол Улсад эхлэх үү?
  • Эдийн засагчдын цаг: Дараагийн хямралд Монгол Улс бэлэн үү?
  • Удирдлагын цаг: Хувийн хэвшлийн оролцоо - Жижгээс том руу
  • Нөлөөлөгчдийн цаг: Монголчууд хөгжилд бэлэн үү?

Форумд үндэсний хөрөнгө оруулагчид, шилдэг эдийн засагчид, шилдэг татвар төлөгч компаниудын гүйцэтгэх захирлууд, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагчид зэрэг 300 гаруй эрхэм зөвхөн урилгаар оролцоно. “Шинэ эдийн засгийн форум” 2019 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 09:00 цагаас “Blue Sky Tower”-ийн “Sapphire” танхимд зохион байгуулагдана.

Нийтэлсэн:

Bloomberg TV Mongolia

Gogo.mn сэтгүүлч

2019-05-10 16:00 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ