Хайлт хийх

Ж.Эрдэнэбилэг: Мөнгөгүй гээд бизнес санаагаа хэрэгжүүлэхгүй байгаа бол та болоогүй байна гэсэн үг

ГАРААНЫ БИЗНЕС 

Монголын анхны эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв өнгөрсөн долоо хоногт хоёр дахь шатны төслөө албан ёсоор эхлүүлсэн.

Тус төвийн хувьд Монгол дахь Азийн сан, БНСУ-ын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг КОЙКА-ийн санхүүжилтээр гурван жилийн хугацаанд 5000 гаруй эмэгтэйг төрөл бүрийн сургалтад хамруулж, 2700 бүсгүйг гишүүнээр элсүүлэн тэдний 33-ынх нь шинэ санааг дөрвөн сарын хугацаатай эрчимжүүлсэн инкубатор хөтөлбөрөөр “бойжуулан” бизнесээ амжилттай явуулахад нь тусалсан билээ.

БЭЭТ-ийн гишүүдэд сайн дурын менторууд мэдлэг туршлагаа үнэ төлбөргүйгээр хуваалцдаг

Тэдний үйл ажиллагаа, сургалтуудаас нэг онцлох зүйл бий. Энэ нь гарааны болон жижиг бизнес эрхлэгчид бизнесээ удирдан явуулахад тулгамддаг олон төрлийн бэрхшээлийг зөв замаар туулахад нь дэмжлэг үзүүлэг менторингийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Ингэхдээ Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран Английн Лондон хотод төвтэй Youth Business International Олон Улсын Байгууллагын тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулдгаараа онцлог.

Бид энэ удаад бизнес эрхлэгч бус БЭЭТ-ийн гишүүдэд сайн дурын менторууд мэдлэг туршлагаа үнэ төлбөргүйгээр хуваалцдагаараа онцлог бөгөөд эдгээр залуусын төлөөлөл болох Ж.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.

Тэрбээр АШУҮИС-ийг хүний их эмчээр төгссөн хэдий ч өөрийн мөрөөдөл, хүсэлдээ хөтлөгдөн бизнес эрхэлж, өөрийн олж авсан мэдлэг мэдээллээ бусадтай хуваалцаж буй нэгэн.

Түүний “L Mind” компани нь стратегийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд залуучууд өөрсдийн зорилго, карьердаа богино хугацаанд бага эрсдэлтэйгээр хүрэхэд сайн дурын менторууд чухал үүрэгтэйг тэрбээр онцолсон юм.

-Хүний их эмч мэргэжилтэй хүн яаж яваад бизнесийн салбарт, тэр дундаа зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллах болов?
-Би 2008 онд АШУҮИС-ыг хүний их эмчээр төгсөөд халдвартын эмчээр ажилласан. 2013 оноос бизнесийн салбарт орж, 2017 он хүртэл “Эмпасофт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад энэ оны эхээр “L Mind” компанийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна.

Бизнес менежмент, стратегийн чиглэлд илүү сонирхолтой учраас энэ чиглэлээрээ ажиллая гээд эмчийн ажлаасаа татгалзсан. Манай компани стратегийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээс гадна жижиг, дунд компаниудын захирлуудад зориулсан зөвлөх үйлчилгээг үзүүлдэг.

-Таныг ажлынхаа хажуугаар сайн дурын ментороор ажилладаг гэсэн. Хэзээнээс эхэлж ментороор ажиллаж байна вэ?
-2015 оноос хойш ментор хийж байна. Би JCI Progress байгууллагын гишүүн л дээ. Хөгжлийн Шийдэл ТББ-ийн Youth Business Mongolia хөтөлбөртэй 2015 онд хамтран ажиллаж, манай гишүүд тус хөтөлбөрийн залуу бизнес эрхлэгчдэд менторинг хийж эхэлсэн. Үүнээс л анх ментор болох гараагаа эхэлсэн дээ. Хамтын ажиллагаа маань өнөөдрийг хүртэл үргэлжилж,БЭЭТ төслийн харилцагч эмэгтэйчүүдэд чадах хэрээрээ  ментор хийж байна.

Ментор бол тухайн хүнд шийдлийг нь хэлж зааж өгөхгүй ч тухайн хүнийг сонсож, асуудлын шийдэл рүү бүтээлчээр чиглүүлэх үйл явц

-Ментор хүний гол үүрэг нь юу гэж та боддог вэ. Яагаад энэ чиглэлээр ажиллах болов?
-Ментор гэхээр хүмүүс зөвлөгч гэж хараад байдаг. Гэтэл зөвлөх үйлчилгээ гэдэг нь консалтинг гээд тусдаа бий. Харин ментор бол тухайн хүнд шийдлийг нь хэлж зааж өгөхгүй ч тухайн хүнийг сонсож, асуудлын шийдэл рүү бүтээлчээр чиглүүлэх үйл явц. Шийдлийг тухайн хүн өөрөө олно, харин олоход нь чиглүүлж өгдгөөрөө онцлог. Тухайн асуудлын шийдлийг олох зөв аргачлалд суралцахад нь туслах юм. Менторын гол онцлог нь өөрөөр нь шийдлийг олуулдаг учир илүү их сонсож, бүтээлч байдлаар ажиллах хэрэгтэй санагддаг.

Миний туршлага, мэдлэг бусад хүнд хэрэг болж, бусад хүнд урам зориг өгвөл сэтгэлийн том баяр баясал. Хэн нэгний шийдэж чадахгүй асуудалд урам зориг өгч, халамжилж байна гэдэг чухал. Миний тусалсан хүн амжилттай явбал, гацсан цэгт нь тусалж чадах зүйл байвал би түүнээс өөртөө маш их урам зориг авдаг. Нөгөөтэйгүүр би ч бас тэр хүний нөхцөл байдлаас суралцдаг.

-Ментороор ажиллаад хамгийн анх чиглэл өгч, зөвлөж байсан ментигийнхээ талаар ярихгүй юу?
-Хамгийн анхны ментигийн маань төсөл амжилттай болоогүй л дээ. Бидний анхны уулзалтын дараа төсөл нь өөрчлөгдсөн байсан. Төслийнхөө санаан дээр эргэлзэж байсан учраас амжилттай үргэлжлээгүй. Харин хамгийн анхны амжилттай болсон менторшип нь Японы байгальд ээлтэй бүтээгдэхүүний чиглэлээр олон жил ажилласан мэргэжилтнүүдийн бүтээсэн AdPower буюу шатахуун хэмнэж, утаа багасгадаг бүтээгдэхүүний албан ёсны борлуулагч Д.Пагамсүрэн. Бид өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж, одоо бизнес нь тогтвортой, өсөлттэй амжилттай ажиллаж байна.

Яг таныхтай адилхан санааг зуун хүн эхлүүлж байгаа ч төгсгөлийг нь өөрөөр хэлбэл амжилтад хүртэл, асуудлаа шийдээд үлдэж байгаа нь арав хүрэхгүй

-Хамтын ажиллагаа амжилттай болсон үндэс нь юу байсан бэ?
-Хамгийн чухал нь тухайн хүн өөрөө. Аливаа зүйлийн ард гарна гэдэг тухайн хүний сэтгэлзүй, бэлтгэгдсэн байдал. Бууж өгөхгүй байна гэдэг маш чухал чадвар. Шинээр бизнес эрхэлж буй хүн бүрд маш олон тодорхойгүй зүйлс тулгарч байдаг. Тэр бүрийг даваад гарах хэрэгтэй. Эхлээгүй байж бууж өгдөг хүн байхад тасралтгүй урагшилж, үргэлж сайжирсаар байдаг ч хүн байдаг. Тэгэхээр хамгийн чухал чадвар нь бууж өгөхгүй байх сэтгэлзүй, тэмүүлэл. Яг таныхтай адилхан санааг зуун хүн эхлүүлж байгаа ч төгсгөлийг нь өөрөөр хэлбэл амжилтад хүртэл, асуудлаа шийдээд үлдэж байгаа нь арав хүрэхгүй. Тиймээс асуудлыг шийдвэрлэж, илүү сайн шийдлийг хайж, үүнийг л бодит ажил болгохын төлөө дараагийн хоёр, гурав, таван жил зүтгэж чадна гэдэг хүсэл тэмүүлэл, сэтгэлзүй чухал. Ментор хүн бол дэмжиж л өгч байгаа шүү дээ.

-Өнгөрсөн хугацаанд найман хүнд менторлосон гэж байна. Тэдний хэд нь даваагаа даваад тууштай зүтгэж байна вэ?
-Дөрөв нь.

-Та менти нартайгаа ажиллахдаа ямар арга барилыг барьдаг вэ?
-Бизнесийг үүсгэн байгуулаад цааш нь амжилттай авч явахад юу хэрэг болдог уу тэр бүр дээр ажилладаг. Анхны хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалт, маркетинг гээд олон зүйлийг хийх хэрэгтэй. Тиймээс тухайн бизнес эрхлэгчийн хэрэгцээнээс хамаарч ажилладаг. Ментор маш сайн сонсогч байх ёстой. Сонссон зүйлээсээ нөхцөл байдлыг ойлгож, зөв чиглүүлэх хэрэгтэй.

-Шинээр эхэлж байгаа хүмүүс ихэвчлэн ямар алдаа гаргаж байна вэ?

-Хүмүүс ихэвчлэн хурдан хугацаанд амжилт олно гэж өөртөө болон бусдад хүлээлт үүсгэдэг. Гэтэл бодит байдал дээр гурван сар болоход анхны төсөөллөөс өөр болж эхлэх нь бий. Тэр үед “би ер нь чадахгүй юм шиг байна, буруу бодсон бололтой” гэсэн эргэлзээ төрж эхэлдэг. Нөгөө талаас ар гэр, танил найз нөхөд мөн тухайн хүнд эргэлзэж эхэлдэг. Энэ үед л юун дээр алдсан алдаагаа тодорхойлж, засах сэтгэлзүй чухал. Аливаа бизнесийн аргачлал гэхээс илүүтэй нөхцөл байдлыг хэрхэн туулж байна гэдэг чухал.

Ментортой байхын хамгийн гол давуу тал нь цаг хугацааг маш их товчилдог

Жишээлбэл, нэг бизнес эрхлэгч эмэгтэй бий. Түүний хувьд тогтмол цалинтай ажлаа орхиод бизнесээ эхлүүлэх гээд зээл авчихсан ч бизнес нь төлөвлөснөөр яваагүй. Нөхөр нь “зээлээ дараад ингээд дуусгая, наад бизнесээ орхи, бүтэхгүй юм байна, эргээд ажилдаа ор” гэж ятгана. Эргэн тойрны хүмүүс, найз нөхөд, аав ээж нь хүртэл эргэлзсэн харцаар харж, аль болох бизнесээ зогсоохыг зөвлөх болж л дээ. Өдөр нь ажил нь болохгүй, орой харихаар гэрт нь эргэлзсэн харц угтахаар тухайн хүнд дарамт болж, цаашлаад өөрийгөө чадах эсэхэд эргэлзэж эхэлдэг. Ийм тохиолдолд эргэн тойрны хүмүүс эргэлзсэн ч хамаагүй үргэлжлүүлэн хийх хэрэгтэй байдаг. Яагаад гэхээр таны олж харсан зүйлийг, хүрэх зорилго таны дотор байгаа, харин эргэн тойрны хүмүүс түүнийг мэдэхгүй, мэдрээгүй. Тиймээс л өөрийн итгэл үнэмшилдээ эцсээ хүртэл нь итгэх хэрэгтэй.

-БЭЭТ төвийн дөрвөн сарын хугацаатай инкубатор төслийн төгсөгч олон эмэгтэйтэй уулзаж байсан. Тэд амжилттай ажиллах урам зориг, мэдлэгийг менторуудаасаа авсан гэж ярих нь элбэг. Нэг хүн гэхэд хэд хэдэн ментортой байдаг юм билээ.
-Ментор их чухал. Хүн бүр ментортой байх хэрэгтэй. Зөвхөн бизнес эрхлэгч гэлтгүй бүх хүн өөрт тулгарч буй асуудал бүр дээр ментортой болох хэрэгтэй. Тухайлбал, эрүүл мэнд, гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил, мэргэжил гэх мэт. Миний хувьд албан ёсны хоёр ментортой. Албан бус хэд хэд бий. Ментортой байхын хамгийн гол давуу тал нь цаг хугацааг маш их товчилдог. Танд одоо тулгараад буй асуудлыг таны ментор 5-10 жилийн өмнө тулгараад, шийдээд өнгөрсөн байх нь элбэг учраас цаг хугацааг товчилж байна гэж хэлээд байгаа юм. Энэ бол сургуульд сурч, ажлын талбарт ажиллаж, ном уншиж суралцдагтай адил сурах нэг арга.

Юу бодож байна түүнийгээ хийгээд үз. Болж байвал цааш нь үргэлжлүүлээд сайн хий, болохгүй бол алдаанаасаа суралц

Би хүн бүрийг ментортой байхыг эрмэлздэг байгаасай, үүссэн асуудалдаа чиглэл авдаг байгаасай гэж хүсдэг. Таны асуудлыг хэн таниас илүү мэдэж, чиглүүлж чадахаар байна тэр хүн дээрээ очоод “Миний ментор болооч” гэж хүсэлт гаргаарай. Таны яг хүссэн хүн аз таараад таны ментор болчихвол хичнээн сайхан. Эсрэгээрээ та ийм санал хүлээж авбал аль болох хүлээн аваарай гэж хүсмээр байна. Таны үнэ цэнийг үнэлээд ирсэн учраас тэр хүний амьдралд дэм болох хүн байгаасай гэж хүсмээр байна.

Нэмээд хэлэхэд менторын ур чадвар баг хамт олон удирддаг хүн бүрд байх ёстой чухал чадвар гэж боддог. Хэлтэс, албаны менежер, дарга, гүйцэтгэх захирал гээд бүгд л менторын ажил хийж байдаг. Сайн ментор байж чадвал чадалтай баг бүрдүүлж чадна. Менежер, захирал танд баг тогтохгүй байвал ментор чадвар чинь эргэлзээтэй байж магадгүй. Хүнийг цалингаар нь удирдаад байгаа юм биш биз гэсэн асуултыг асуугаад үзээрэй. Ганц ажлын гүйцэтгэл надад хамаатай биш тэр хүний ар гэрийн амьдрал, юу мэдэрч байна, юу өөрчлөгдөж байна, сэтгэл ханамж нь сайжирч, инээмсэглэл нь олширч байна уу, үнэ цэн нь өсөж байна уу гээд олон зүйлийг харж, анзаарч байх хэрэгтэй.

-Өөртөө шинэ санаа тээгээд хэрэгжүүлэх эсэх дээрээ эргэлзэж байгаа хүмүүст ямар зөвлөгөө хүргэх бол?
-Гурван төрлийн хүн бий. Нэгт боломжийг анзаардаггүй, хоёрт боломжийг анзаардаг ч хэрэгжүүлж чаддаггүй, гуравт боломжийг анзаарч түүнийгээ амжилттай хэрэгжүүлж чаддаг. Хийх л хэрэгтэй. Юу бодож байна түүнийгээ хийгээд үз. Болж байвал цааш нь үргэлжлүүлээд сайн хий, болохгүй бол алдаанаасаа суралц. Ямар ч байсан эхлүүл, эхлэхгүй бол таны явах зам тодрохгүй, дэнлүү тань тэр л газраа л гэрэлтүүлсээр байна. Эхлүүлээд явах тусам та илүү их газрыг харж чадна.

Аз гэдэг чинь бэлтгэгдсэн хүнд ирдэг гэж үг бий. Тэгэхээр бизнес хийж байгаа хүн бүр алдсан ч оносон ч түүнээсээ суралцаж, бэлтгэгдэж байдаг

Хүн хийж үзсэн зүйлдээ биш хийж үзээгүй зүйлдээ харамсдаг гэдэг. Би тэгэх байсан юм, тэр үед л хийх байсан юм гэсэн харамсал өөртөө битгий үлдээгээрэй. Хийгээд үзсэн байхад алдаа нь сургамж болно. Түүнийгээ дараа нь засна, илүү их бэлтгэлтэй болдог.

Аз гэдэг чинь бэлтгэгдсэн хүнд ирдэг гэж үг бий. Тэгэхээр бизнес хийж байгаа хүн бүр алдсан ч оносон ч түүнээсээ суралцаж, бэлтгэгдэж байдаг.

Мөнгө чухал нөөц хэдий ч хамгийн гол зүйл биш. Та үнэхээр хиймээр байвал энгийнээр тооцоол, эхний хувилбарыг гарга, туршаад үз. Мөнгө байхгүй болохоор болохгүй байна, чадахгүй байна гэж байвал та угаасаа л энэ бизнесийг хийхэд бэлэн биш байна гэсэн үг. Бэлтгэгдээд ирэхээр хүнд бүх боломжууд нь харагдаж эхэлдэг.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2018-11-30 08:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ