Хайлт хийх

Европын Холбооны Комиссыг анх удаа эмэгтэй хүн удирдахаар болжээ

  2019-07-03
 
Европын Холбооны гишүүд эвслийнхээ таван өндөр албан тушаалтнуудыг томилох ажил үргэлжилж байна.

Германы Батлан хамгаалах яамны сайд Урсула вон дер Ляйен Европын Холбооны Комиссын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн хамгийн анхны эмэгтэй болжээ. “Урсула вон дер Ляйен бол өрсөлдөх чадвар, чадамжаараа өөрийгөө мэргэшүүлсэн Европын холбооны хороог удирдахад хамгийн их тохирсон нэр дэвшигч” гэж уг холбооны зөвлөлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Үүний зэрэгцээ Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагардыг Европын Төв банкны тэргүүний албан тушаалд нэр дэвшүүлээд байна. Тэдний томилгоог Европын парламент баталсны дараа үүрэгт ажилдаа албан ёсоор орох юм. 

Ирландын ерөнхий сайд Лео Варадкар “Хоёр эмэгтэй хүнийг нөлөө бүхий албан тушаалд томилж байгаа нь Европын Холбооны зүгээс хүйсийн эрх тэгш байдлыг хангах чиглэлийг дэмжин ажиллаж байгааг харуулж байна” гэлээ.

Үлдсэн хоёр том албан тушаалын хувьд Бельгийн ерөнхий сайд Шарль Мишель Европын Зөвлөлийн ерөнхийлөгчид нэр дэвшсэн бол Испанийн Жосеп Боррель гадаад бодлого, аюулгүй байдал хариуцсан даргын албан тушаалд нэр дэвшжээ. Мөн тав дахь өндөр албан тушаал болох Европын парламентын ерөнхийлөгчийг өнөөдөр сонгох юм байна.

Эх сурвалж: BBC

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-07-03 10:40 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 940 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ