Хайлт хийх

NBA: Кайри Ирвинг, Аал Хорфорд нар Селтиксийг орхихуу?

  2019-06-19
 
Бостон Селтикс багийн холбон тоглогч Кайри Ирвинг өнгөрөгч улирлын дундуур гэхэд багийн удирдлагуудтай нэлээдгүй асуудалтай байсан билээ. Тэгвэл одоогийн байдлаар Кайри Ирвинг багаасаа явна гэдгээ багийнхаа удирдлагуудад шулуухан мэдэгдээд байгаа ажээ. Бүх одод холбон тоглогчийг багтаа нэгтгэхийг хүссэн олон багууд дундаас одоогийн байдлаар Брүүклин Нэтс багийг хамгийн өндөр магадлалтай нь байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Кайри Ирвинг өнгөрсөн улиралд 23.8 оноо, 5 самбар, 6.9 ашигтай дамжуулалт дунджилсан байна. Ямартай ч бөмбөг эзэмших ур чадвараараа хамгийн шилдэг холбон тоглогчийг бид ирэх улиралд өөр багийн өмсгөлтэй харахаар болж байх шиг байна.

ESPN телевизийн аналист Адриан Вожнаровскигийн мэдээлснээр Селтиксийн төвийн тоглогч Аал Хорфорд 2019-2020 оны улиралд авах байсан 30.1 сая долларын гэрээнээс татгалзан багаас хамааралгүй чөлөөт агент болсон байна. Тэрээр Бостон Селтикстэй дөрвөн жилийн 113.326.228$ гэрээ байгуулсан байсан бөгөөд гэрээнийхээ сүүлийн жилээс татгалзаж байгаа ажээ. Хорфорд өнгөрсөн улиралд 13.6 оноо, 6.7 самбар, 4.2 ашигтай дамжуулалт дунджилан багтаа тус хүргэсэн юм. Тэрээр сүүлийн жилийн гэрээнээс татгалзсанаар Бостон Селтикс багтайгаа урт хугацааны шинэ гэрээ хийнэ гэж үзэж байгаа бололтой. Эсвэл бид түүнийг ч мөн адил дараагийн улиралд өөр багийн өмсгөлтэй харж мэдэх юм.

Э.Саруултөгс

2019-06-19 15:40 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 336 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ