Хайлт хийх

“Цагаан гарьд” харих болоогүй

ИЧИНОЖЁО ДАРААГИЙН БАШЁД ШУУД СЭКИВАКЭ БОЛЖ МАГАДГҮЙ

Хакүхо хэдийгээр мэргэжлийн сүмогийн ихэнх дээд амжилтыг дараалан эвдсэн ч энэ башёд өөрийгөө дахин нэг удаа батлан харуулах зайлшгүй шаардлагатай байлаа. Сүүлийн долоон башёд янз бүрийн шалтгааны улмаас ганцхан удаа түрүүлсэн нь түүнийг харьж явна гэх ойлголтыг олон нийтэд төрүүлээд байв. Өмнө нь бүгд түүний нэрийг сонсоод эмээдэг байсан бол сүүлийн үед залуус зориг орж, башёд түрүүлэх талаар том том юм ярьдаг болоод байгаа. Иймийн учир “Цагаан гарьд” хүч чадалтай хэвээр гэдгээ нотлон харуулж, харү башёд ээлжит түрүүгээ авах нь чухал байлаа.

Башёгийн өмнөх нөхцөл байдал ямархуу байсныг товчхон сонирхуулъя. Саяхан л аварга цолтой дөрвөн бөх барилдаж байсан бол Кисеносато, харүмафүжи нар зодог тайлснаар үлдсэн хоёр аварга болох Хакүхо, Какүрюүгийн нуруун дээр асар том ачаа ирсэн. Аваргууд муу байна, үүргээ биелүүлэхгүй байна гэсэн шүүмжлэл хүчээ авсан энэ үед Хакүхо бүх хариуцлагыг үүрсэн нь мэдээж.

Энэ үүргээ ч гялалзтал биелүүлж, эхний 13 өдрийн барилдаанаас 13 даваа авлаа. Маш тайван, өөртөө итгэлтэй, уян хатан барилдааныг нь сөрөн зогсох тэнхээтэй бөх энэ өдрүүдэд байсангүй. Япончуудын найдвар хүлээлгээд буй залуу од Такэкайшо аварга нэлээд шазруун үзсэн ч эцэст нь чангахан шидүүлээд хулхи нь буув. Их аваргын хувьд 37 дахь удаагаа эхний 10 өдөр дараалан давжээ. Үүнийхээ 27-д нь түрүүлж байсан гэж бодохоор дээд зиндааны 42 дахь түрүү ойрхон байна даа.

Аса аваргын дүү Хоошёорюү Бямбасүрэн анхаарлын төвд байна

Түүний араас нэхэж яваа бөх нь нутгийн дүү Ичиножёо А.Ичинноров. Дээд зиндааны хамгийн хүнд бөх тэрбээр (226 кг) анх эрчтэй гарч ирж байсантайгаа харьцуулбал эрс суларсан. Сүүлийн хэдэн башёд арайхийн 50 хувийн амжилтаа хийсэн бол арваннэг болон нэгдүгээр сарын тэмцээнд тавин хувийн босго ч давж чадалгүй чансаа буурсан юм.

Тэгвэл энэ башёд өнгөтэй сайхан барилдаж, ганц унаатайгаар аваргыг нэхэж явна. Энэ башёд овоо хэд давчихвал долдугаар сард Озэки цолны төлөө дайралт хийх боломж байгаа. Дараагийн тэмцээнд Комүсүбиг алгасаад шууд Сэкивакэ болж ч мэднэ.

Өмнөх тэмцээнд Хакүхо сайн барилдсан ч гэмтэл авснаар дундаас нь орхиход хүрсэн. Харин түүний эзгүйд нутгийн бөх Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндааны анхны түрүүгээ гардаад байв. Ингэснээр тэрбээр гуравдугаар сарын башёд 11 давахад Озэки цол хүртэх боломжтой болсон юм. Гэвч манай бөх том цол бодоод биеэ хэтэрхий барьсан уу, эхний 11 барилдааныхаа долоод нь унаж, мөрөөдлөө хойшлуулахаас аргагүйд хүрлээ.

Сүүлийн үед Такэкайшо хэмээх залуу хүчтэн япончуудын магнайг тэнийлгэж байгаа. Дээд зиндааны хамгийн залуу бөх тэрбээр арваннэгдүгээр сард 13-2 амжилтаар түрүүлж, нэгдүгээр сарын башёд 11 даваад байв. Улмаар энэ сард одоогоор найман даваа авч, арслан цолны босгонд тун ойрхон тулж ирээд байна. Ялангуяа Какүрюү аваргыг давсан барилдаан түүний боломжийг эрс нэмэгдүүлжээ. Нуруу намтай ч гэсэн их дайчин, зоригтой барилддаг, мэдрэмжтэй залуу байна лээ. Озэки болсон байхад цолондоо эзэн болоод барилдаж чадна гэж бодогдсон.

Монголчууд сүүлийн үед итгэл найдвар тавин харуулддаг өөр нэг бөхтэй болчихоод байгаа. Энэ бол их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн авга дүү Хоошёорюү С.Бямбасүрэн. Аса аваргын том ах Сугаррагчаагийн хүү тэрбээр аваргын гаргасан жимээр урагшилсаар Макүшитагийн долоо дээр ирээд буй. Эндээс тавин хувийн амжилтаа үзүүлчихвэл дараагийн башёд цолтой бөхийн эгнээнд багтах боломж бий. Удахгүй 20 хүрэх залуу хүчтэн эхний дөрвөн өдөр гурав унаад байсан ч дараалан хоёр давж, 3-3 амжилттай болоод авав.

Үлдсэн барилдаандаа давах нь нэн чухал байна. Энэ удаа чансаагаа ахиулчихвал долдугаар сарын тэмцээний үеэр Жюүрёод хүч үзэж байх болов уу. Ер нь бага зэрэг жин нэмчихвэл их аваргуудын үлдээсэн орон зайг нөхөж, олон жил сайн барилдах боломжтой хэмээн сүмогийн мэргэжилтнүүд дүгнэж байна. Удахгүй цойлоод гараад ирэх биз ээ.

Энэ башёд монголын 19 бөх хүч үзэж буйгаас одоогоор ес нь тавиас дээш хувийн амжилтаа үзүүлээд байна. Тэднээс гадна зургаан бөх улаан шугам давах боломжтой байгаа юм.

Г.Баярсайхан

“Цагаан гарьд” харих болоогүй

2019-03-24 10:00 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  уржигдар

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ