Хайлт хийх

СОЁЛЫН ДОВТОЛГОО №31: Ор хөнжлийнхөө даавууг тогтмол угааж, сольж байгаарай

Ор хөнжлийн даавуугаа тогтмол угааж, индүүдэн сольж заншихыг та бүхэнд зөвлөж байна.

Учир нь ор хөнжлийн даавуу нь үхэжсэн арьс, хөлс, арьсны тос зэргээр бохирлогддог. Ийнхүү бохирлогдсоноор маш жижиг биетүүд бий болж, бохирдлоор хооллон амьдрах таатай нөхцөл бүрдэнэ. Нэг оронд дунджаар 10 сая хачиг бий болдог гэх.

Өөрөөр хэлбэл, ор хөнжлийнхөө даавууг угаахгүй байвал хачигныхаа тоог нэмж, өсч үржүүлээд байна л гэсэн үг. Энэ нь эргээд харшилтай болох, шимэгч хорхойнууд үржих нөхцлийг бий болгоно. Нэгэнт ор хөнжлийнхөө даавууг солилгүй долоо хоносон бол өглөө босонгуутаа ор хөнжлийнхөө даавууг сэгсчээд байх хэрэггүй. Энэ нь бохирдлыг гэрээрээ нэг тарааж байна гэсэн үг. Гагцхүү шинээр даавуу дэвсэх үедээ ийнхүү сэгсчиж болно. Мөн өглөө боссоныхоо дараа цонхоо онгойлгож, цэвэр агаар оруулж байгаарай.

Мөн Улаанбаатар хот агаар, орчны бохирдолтой ихтэй тул бидний үсэнд их хэмжээний бохирдол хуримтлагддаг. Тиймээс дэрний уутаа байнга солих нь эрүүл, цэвэр орчныг бүрдүүлэх юм. Эс бол өдөр бүр унтахынхаа өмнө толгойгоо угааж байх нь зүйтэй.

Ялангуяа хүүхэд цагаан хорхойтсон үед өглөө босонгуут нь дотуур хувцсыг нь солиулж, гарыг нь савандаж угааж заншаарай. Мөн энэ үед ор хөнжлийн даавуугаа тогтмол 60 градусын халуун усаар угааж, индүүдэх шаардлагатай.

ТЭГЭЭД ЯМАР ДАВТАМЖТАЙГААР ОР ХӨНЖЛИЙНХӨӨ ДААВУУГ СОЛЬЖ БАЙХ БИЛЭЭ?

Мэдээж “яг тэд хоноод л солиод байна” гэсэн нарийн дүрэм байхгүй. Гэвч ядаж долоо хоног бүр сольж байвал сайн. Энэ нь магадгүй улирлаас шалтгаалж болох юм. Мөн та бүхний бохирдлын хэмжээнээс шалтгаалах нь ойлгомжтой.

Хөнжлөө жилд хоёроос доошгүй удаа угааж байх нь зүйтэй. Ийнхүү угаахдаа мөн л 60 градусын халуун усанд угаавал тоосны хачгуудыг үгүй хийнэ.

Унтлагынхаа хувцсыг мөн долоо хоног бүр солих нь зүйтэй. Шалтгаан нь дээрхтэй яг адил.

Юутай ч нэн ойлгомжтой нэг зүйл бол ор хөнжлийнхөө даавуун дээр хэзээ ч гадны хувцастайгаа бүү суугаарай.

Цэвэр тохилог оронд, шөнийг тав тухтай сайхан өнгөрүүлэхийг хүсье.

Нийтэлсэн:

М.Жаргал

Gogo.mn сэтгүүлч

2019-03-27 13:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ