Хайлт хийх

Нийтийн эрх ашгийг хамгаалахад дагнан ажилладаг хуульч, өмгөөлөгчид уулзлаа

  2019-06-12
 
“Улаанбаатар зочид буудал”-ын Номын өргөө танхимд “Байгаль орчны эрхийн хэрэгжилт, Стратегийн өмгөөлөл” сэдэвт олон улсын хэлэлцүүлэг нээлтээ хийлээ.

Нийт дөрөв хоног үргэлжлэх энэхүү уулзалтад таван тивийн 20 гаруй хуульч, өмгөөлөгч оролцож байгаагаас гадна нийслэл, орон нутгийн 15 төлөөлөгч ирсэн байна. Хэлэлцүүлгийн үндсэн зорилго нь хүний эрх, байгаль орчны уялдааг тодорхойлох, хууль эрх зүйн хүндрэлийг даван туулах, тэр дундаа ААН-ийн байгаль орчны нөхөн сэргээлт хүний эрхэд нөлөөлөх нөлөөллийн эдийн засаг, нийгэм, соёлын зөрчлийг бууруулахад чиглэсэн аж.

Дорнод аймгийн Буйр нуур-Халх гол нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Ганцогт: Би анх удаа энэхүү олон улсын уулзалтад урилгаар оролцож байна. Энэтхэг, Африк, Кени зэрэг улсын олон нийтийн эрх ашгийг хамгаалах шүүх тогтолцоо их сонирхол татлаа. Манай хуульд хориотой байдаг олон заалт бусад улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдгаас гадна Энэтхэг улсын шүүх өөрсдөө асуудлыг хөндөж гарган ирж, олон нийтээс тэр асуудалтай холбоотой мэдээллийг нээлттэй хүлээн авдаг нь давуу тал үүсгэж, иргэд, нийтэд чиглэсэн шүүх эрх мэдлийн сайн жишээ гэхэд хилсдэхгүй санагдлаа гэв.

Эхний өдрийн уулзалт-семинар “Монгол Улсад байгаль орчинд хамааралтай нийтийн ашиг сонирхлыг хамгаалах өмгөөллийн ажил” сэдвээр эхэлсэн.

Хүний эрх, хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоож: “Бидний зохион байгуулж буй хэлэлцүүлэг нийтийн эрх ашгийг хамгаалахад дагнан ажилладаг олон улсын хуульч, өмгөөлөгчидтэй туршлага солилцох, Монгол улсын нөхцөлд байгаль орчны чиглэлээр үүсээд байгаа, нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудал ба хандлагын талаарх мэдээллийг өгөх, нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалахад ТББ-уудад тулгамдаж буй хууль эрх зүйн болон практик бэрхшээлийн талаар бусад орны ижил төстэй хүндрэл, бэрхшээлийг сонсож, санал солилцоно. Дараагийн өдрийн хэлэлцэх сэдвүүд нийгэм, эдийн засаг, соёлын эрхийг хамгаалах бодит хэрэг, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийснээ танилцуулна” гэлээ.

Уг арга хэмжээний ерөнхий зохион байгуулагч ОУ-ын эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн сүлжээ байгууллагын гишүүн Fernando Ribeiro Delgado хэлэхдээ: Өнөөдрийн арга хэмжээний талаар сэтгэгдэл мөш өндөр байна. Хамрах хүрээний хувьд тив тивийн олон улсын мэргэжилтнүүд чуулж, нийтийн эрх ашиг хэмээх өргөн хүрээтэй сэдвийг хэлэлцэж байгаад баяртай байгаа. Монгол Улсад стратегийн өмгөөлөл эхлэлээ тавьж байгаа гэхэд харьцангуй хурдацтай хөгжих төлөвтэй. Үүнд хууль эрх зүйн орчин, нийгмийн тогтолцоо гээд нөлөөлөх хүчин зүйл их гэдгийг бас санах хэрэгтэй гэсэн юм.

Дараа дараагийн уулзалтад ядуурал, бусдын хөрөнгийг хүчээр булаан авах, корпорациуд төрийг эрх мэдэлдээ байлгах, тэгш бус байдлыг даамжруулах байгалийн баялаг, нөхөн сэргээлтийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

С.Ундармаа

2019-06-12 17:20 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ